| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/02100/И |
| Дугаар | 197/ШШ2025/02005 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/02005
2025 03 07 197/ШШ2025/02005
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, Эл Эс Плаза барилга, 9-р давхар, ******* тоотод байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 11-р байр, ******* тоотод оршин суух Са******* Ба******* /РД:*******/-д холбогдох,
7,479,009.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Ба******* нь *******-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 5 сарын 10-ны өдөр *******8 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ******* дугаартай Цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 5,000,000.00 (таван сая) төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 10 сарын 13-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч С.Ба******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 57,096.10 төгрөгийг, хүүний төлбөрт 258,903.92 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 91.98 төгрөгийг, нийт 316,092.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч С.Ба******* нь 2025 оны 01 сарын 14-ны өдрийн байдлаар 397 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал: үндсэн зээлийн үлдэгдэл 4,942,903.90 төгрөг, зээлийн хүү 2,412,057.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 104,047.78 төгрөг, нийт 7,459,009.01 төгрөг, *******-ийн зүгээс зээлдэгч С.Ба******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч С.Ба******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3 болон, Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: талуудын хооронд байгуулсан *******8 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ******* дугаартай Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,942,903.90 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,412,057.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 104,047.78 төгрөг, нотариатын зардалд 20,000.00 төгрөг, бүгд 7,479,009.01 (долоон сая дөрвөн зуун далан есөн мянга ес зууны нэг) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч С.Ба*******-с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: *******-д хугацаа хэтэрсэн зээлтэй Санжаадорж овогтой Ба******* миний бие нэхэмжлэлийн шаардлага 7,479,009,01 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. *******-тай дараах байдлаар тохиролцож байна. 2025 оны 03 сарын 30-ны өдөр 479,009.01 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 07 сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 08 сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч С.Ба*******од холбогдуулан 7,479,009.01 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч С.Ба******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,479,009,01 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 сарын 30-ны өдөр 479,009.01 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 07 сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 08 сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.Ба******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,479,009,01 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 сарын 30-ны өдөр 479,009.01 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 07 сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөг, 2025 оны 08 сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,614.14 төгрөгөөс 67,*******.07 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 67,*******.07 төгрөг, улсын төсвийн данснаас 67,*******.07 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч С.Ба******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР