Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/02010

 

 

 

 

 

 

2025 03 07 197/ШШ2025/02010

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал Тауэр, 7 давхар, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 25 гудамж, ******* тоотод оршин суух, Ба******* От******* /РД:*******/-д холбогдох,

 

306,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ХХК нь Балдан овогтой От*******тай 2024.03.15-ны өдөр******* тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 4 сарын 5-ны өдөр 200,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй тоот зээлийг ХААН банк дахь ******* тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч Б.От******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.От******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-11-18-ний өдрийн байдлаар: тоот зээл 2024 оны 5 сарын 5-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 227 хоногийн хүү 104,420 төгрөг+шимтгэл 2,000 төгрөгнөөс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 106,420 Нийт дүн 306,420 төгрөг /гурван зуун зургаан мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.От******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.От*******д холбогдох 306,420 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь, Б.От*******д холбогдуулан 306,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.От******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн 306,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 306,420 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 9,843 төгрөгийн тал хувь болох 4,921.05 төгрөгийг хариуцагч Б.От*******аас, тал хувь болох 4,921.05 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,843 төгрөгөөс үлдэх 4,921.05 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 306,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Энхжаргал бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.От*******аас улсын тэмдэгтийн хураамжид 4,921.05 төгрөг, улсын орлогоос 4,921.05 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХКолгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,843 төгрөгөөс үлдэх 4,921.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.От******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР