| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/00212/И |
| Дугаар | 320/ШШ2025/00211 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 320/ШШ2025/00211
| 2025 оны 02 сарын 18 өдөр | Дугаар 320/ШШ2025/00211 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***т байрлах, Р-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***од оршин суух, Б овогт Н-ын И-т холбогдох,
Гэрээний үүрэгт 1,530,000 (нэг сая таван зуун гучин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 320/2025/00212/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.И- нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ахмад ажилтны зөвлөх үйлчилгээг үзүүлэх хөтөлбөр-т хамрагдаж 2017.07.18-ны өдөр Ахмадын хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ-г байгуулж, түүнд 1.700,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах нөхцөлтэйгээр зээлдүүлсэн.
Гэвч Н.И- нь зээлийн төлбөрөөс 170,000 төгрөгийг төлж, үлдэх 1,530,000 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд 2017.07.18-ны өдөр байгуулагдсан Ахмадын хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ-ний үүрэгт 1,530,000 төгрөгийг Н.И-оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.И- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.И- миний бие Р-аас 2017 онд 1,700,000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Тус байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.
Нэхэмжпэлд дурдсан 1,530,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р нь хариуцагч Н.И-т холбогдуулан гэрээний үүрэгт 1,530,000 (нэг сая таван зуун гучин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.И- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,530,000 (нэг сая таван зуун гучин мянга) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Р /төсвийн байгууллага/-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу хариуцагч Н.И-оос нэхэмжлэлийн шаардлага 1,530,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 39,430 төгрөгийн тал хувь болох 19,715 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Р-ын нэхэмжлэлтэй хариуцагч Н.И-т холбогдох гэрээний үүрэгт 1,530,000 (нэг сая таван зуун гучин мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.И- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,530,000 (нэг сая таван зуун гучин мянга) төгрөгийг нэхэмжлэгч Рт төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.И-оос улсын тэмдэгтийн хураамжид 19,715 (арван есөн мянга долоон зуун арван тав) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН