| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/00204/И |
| Дугаар | 320/ШШ2025/00212 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 320/ШШ2025/00212
| 2025 оны 02 сарын 18 өдөр | Дугаар 320/ШШ2025/00212 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***од байрлах, ББСБ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***од оршин суух, Х овогт Г-ын Б-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,619,398.43 (зургаан сая зургаан зуун арван есөн мянга гурван зуун ерэн найман төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 320/2025/00204/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Б- нь ББСБ-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр МА-206167 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-78722 дугаартай Цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 5,000,000.00 (таван сая) төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 23 сарын хугацаатай буюу 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй,
Зээлдэгч Г.Б- нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрт 217,227.82 төгрөгийг, хүүний төлбөрт 352,637.54 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 330.64 төгрөгийг, нийт 570,196.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Г.Б- нь 2025 оны 01 сарын 10-ны өдрийн байдлаар 318 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал:
Үндсэн зээлийн үлдэгдэл 4,782,772.18 төгрөг,
Зээлийн хүү 1,750,448.20 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 65,178.05 төгрөг, нийт 6,598,398.43
ББСБ-ийн зүгээс зээлдэгч Г.Б-т зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Г.Б- нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3 болон, Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан МА-206167 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-78722 дугаартай Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,782,772.18 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,750,448.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 65,178.05 төгрөг, нотариатын зардалд 21,000.00 төгрөг, бүгд 6,619,398.43 (зургаан сая зургаан зуун арван есөн мянга гурван зуун ерөн найм зууны дөчин гурав) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Г.Б-оос гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь ББСБаас 5,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Нэхэмжлэлийн 6,619,398.43 төгрөгийг төлж барагдуулахад ямар нэгэн маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ нь хариуцагч Г.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 6,619,398.43 (зургаан сая зургаан зуун арван есөн мянга гурван зуун ерэн найман төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 6,619,398.43 (зургаан сая зургаан зуун арван есөн мянга гурван зуун ерэн найман төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ББСБ-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,860.37 (нэг зуун хорин мянга найман зуун жаран төгрөг гучин долоон мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-оос 60,430.19 (жаран мянга дөрвөн зуун гучин төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 60,430.18 (жаран мянга дөрвөн зуун гучин төгрөг арван найман мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 6,619,398.43 (зургаан сая зургаан зуун арван есөн мянга гурван зуун ерэн найман төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Б- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 6,619,398.43 (зургаан сая зургаан зуун арван есөн мянга гурван зуун ерэн найман төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,860.37 (нэг зуун хорин мянга найман зуун жаран төгрөг гучин долоон мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-оос 60,430.19 (жаран мянга дөрвөн зуун гучин төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 60,430.18 (жаран мянга дөрвөн зуун гучин төгрөг арван найман мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН