| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 197/2025/01565/И |
| Дугаар | 197/ШШ2025/01821 |
| Огноо | 2025-02-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2025/01821
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ****-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,861,037.97 төгрөгийг 6 сарын хугацаанд хариуцагч **** төлөхийг зөвшөөрч, 2025 оны 02 сарын 28-ны өдрөөс 2025 оны 07 сарын 29-нийг хүртэлх хугацаанд сар бүр 643,506.327 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 643,506.326 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,800 төгрөгийн 50 хувь болох 38,400 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ***** 38,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*****-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ******
Б