| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0133/Э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2018-02-22 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.1.2.4., 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Энхтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.О даргалж, шүүгч Г.Алтанцэцэг шүүгч Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр
Улсын яллагч Р.Энхтуяа,
Хохирогч Д.Б, Д.О, Д.У,
Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Гомбо /ҮД:2130/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхөө харуул овогт Хүрэлбаатарын Бт холбогдох 1708017270225 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо ...тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй, Хөхөө харуул овогт Хүрэлбаатарын Б /РД: .../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай дэлгүүр хяналтын камер байдаг боловч хэрэг болсон газар буюу хойд амралтын өрөөнд камер байдаггүй. Манай дэлгүүрийн лангуу руу харсан камер байдаг. Гэхдээ манайх хяналтын камераа шинэчлэн өөр камер суурилуулсан учир одоо тухайн үеийн бичлэг байхгүй, тэр хутга нь манай гэрийн хутга байгаа юм. Манай нөхөр Х.Б тэр өдөр өөрөө гэрээсээ аваад ирсэн юм. Хэрэг болдог өдөр тэр хутга манай жижиг ширээн дээр байгаагүй, Б өөрөө дэлгүүр дээр ирэхдээ авчирсан, яах гэж авчирсан талаар мэдэхгүй байна. Манайх гэртээ хэрэглэдэг хэрэглээний хутга байсан, урьд нь ийм асуудал гарч байгаагүй, хаа нэг архи уусан үедээ л жаахан чанга чанга дуугараад агсам тавих гээд байдаг болохоос биш зодож цохиж дарамталж байсан удаа байхгүй. Уг асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулж байсан удаа байхгүй. Би цэргийн төв эмнэлэгт 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 7 хоног хэвтэн эмчлэгдэж хагалгаанд орсон, тэгэхэд ор хоногийн мөнгө гэж 330,000 төгрөг болсон, мөн дүүргийн эмнэлэгт боолт хийлгүүлж байсан, тухайн үедээ эм тан авч байсан боловч баримт байхгүй, би ямар нэгэн мөнгө, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, одоо миний оёдол сайн эдгээгүй байна, бага зэрэг зовиуртай, бусдаар хэвийн, надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Би одоо 3 хүүхдээ бодохоор үнэхээр хэцүү байна, тйимээс надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-25 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
1.2.Хохирогч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 10 цаг 30 минут гээд ажил дээрээ ирэхэд манай тогооч нар Б, У эгч та хоёрыг асуугаад байсан гэж ярьсан. Тэгэхээр нь би дүү Б руу утсаар залгаад яагаад дэлгүүр чинь хаалттай байгаа юм бэ гэж асуухад Б согтуу ирчихээд У эгчтэй маргалдаад байна гэж Б хэлсэн. Би тэгэхээр нь дотроос нь онгойлгуулаад дэлгүүрт ороход Б согтуу Б У 3 байсан. Бид нар Б чи дандаа архи уудаг гэж хэлэхэд Б өмнөөс та нар дандаа амьдрал дундуур ордог, би яахыгаа өөрөө мэдэж байна гэж хэлсэн, тэгээд бид нар хоорондоо маргалдаж байтал Б хүүеээ Баа чи хутгатай юм биш үү гэж асуусан, тэгтэл Б өмднийхөө ард ишийг дээш нь харуулаад доош нь аяганы алчуураар ороосон хутга гаргаж ирээд эхлээд Бгийн гэдэс рүү нь 2-3 удаа бүлээд авсан. Тэгснээ У рүү 2-3 удаа хутгаараа бүлж чичээд байсан. Бид 3 Бийн хутгыг нь булаах гээд зэрэг дайрч ноцолдох үед би газар унасан. Миний дээрээс Б хутгаараа чичиж бүлж дайраад байсан. Б, У 2 Бтай зууралдаж байгаад хутгыг нь булааж авсан. Б хутгыг нь аваад гараад явсан. Тэгтэл Б гарч зугатах гээд зүтгэсэн. У дэлгүүрийн үүд хүртэл Бтай зууралдаад шаргууцалдаад явахад нь би боль боль тавь гэхэд У Бийг тавьсан. Б гараад зугатаасан, өмнө нь ийм асуудал гаргаж байгаагүй, харин нэлээн л хэрэлддэг байсан, тэрнээс яг ингэж хутга шөвгөндөө тулж, гар хүрч зодож цохиж байсан удаагүй. Би баруун гарандаа оёдол тавиулсан, жижиг жижиг зүсэгдсэн шархнууд байсан, өөрөө эдгэрчихсэн, одоо баруун гарын бугуйн дээр оёдлын сорви үлдсэн байна. Би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн, надад нэхэмжлэх зүйл байхгүй, харин гомдолтой. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-32 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
1.3.Хохирогч Д.Уийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 09 дүгээр сарын 25-нд манай хүргэн Б согтуу ажил төрөл хийлгэхгүй, дэлгүүр дээрээ эхнэр Бтайгаа хэрүүл хийгээд байхаар нь О цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд өгсөн. Би 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө ажил дээрээ ирээд 10 цаг өнгөрч байх үед Бгийн дэлгүүр рүү ороход Б ганцаараа байж байсан, ардаас Б согтуу орж ирээд би ер нь таньтай уулзмаар байна гээд намайг арын өрөө рүүгээ дагуулаад орсон. Тэгээд Б, О бид 2-ыг та хоёр яахаараа гэр бүлийн амьдралд оролцоод байдаг юм гэж хэлсэн. Би тэгэхээр нь Бт чамайг архи уухгүй бол би чамтай юм ярихгүй. Чи зүгээр амьдарвал амьдар, амьдрахгүй бол яваад өг гээд маргалдсан. Тэгтэл ардаас Б О 2 цувраад ороод ирсэн. Маргалдаж байтал Б хүүеээ наадах чинь хутгатай байна ш дээ гэж хэлсэн. Тэгтэл Б ар нурууныхаа орчмоос хутга гаргаж ирээд хэдэн тийш нь дуртай газар руугаа сийчээд бүлээд эхэлсэн. Бид нар эрүүл тулдаа хойшоо бултаад зугатаад гайгүй хутгалуулсан. Бид нар Бийн хутгатай гартай нь ноцолдоод дийлэхгүй байсан. Ингэж ноцолдож байх үед эхлээд Б гэдэс рүүгээ хутгалуулсан, ноцолдож байхад О газар унасан. Дээрээс нь Б хутгаараа чичсэн чинь О гараараа хааж байгаад гарандаа хутгалуулсан. Миний зүүн талын ташаан толгойн дээр хутгалсан. Өмнө нь ийм асуудал болж байгаагүй, надад учруулсан шарх сорви бүгд эдгэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй, би авир гаргаж хутгаар зүссэнд нь гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-39 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
1.4.Шүүгдэгч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 10 цаг 30 минутын үед би гаднаас дэлгүүр рүүгээ орж ирээд эхнэр Д.Бтай жаахан маргалдаад муудаад байж байтал эхнэр 2 эгчийгээ утсаар дуудсан. Би угаасаа 2 эгчтэй нь уулзана даа гэж бодож байсан юм, тэгээд удалгүй гаднаас 2 эгч нь болох О У 2 орж ирээд намайг учир зүггүй хөөж туугаад загнаад байсан, тэр 3 эгнээд над руу хараад зогсчихсон байсан, тэгээд би дэлгүүрийн хойд өрөөний хаалганы зүүн хойно байх ширээн дээр байсан шар өнгийн иштэй хутгыг аваад ар нуруундаа нуучихсан юм. Тэгээд манай эхнэр хүүшээ хутга авчихлаа гээд над руу гүйгээд ирэхээр нь би хутгаа урагшаа гаргаад санамсаргүй эхнэрийнхээ гэдэс рүү нь 2 удаа хатгаад авчихсан юм. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй байна, эхнэр доошоо гэдсээ дараад суучихсан чинь 2 эгч нь бас гүйж ирээд бид 3 хоорондоо ноцолдоод дээр доороо ороод унаж тусаж байсан, миний гараас хутгыг авах гээд ноцолдож байхад Оийг гарны орчим нь зүссэн, Уийн зүүн гарын ташааны орчим 1 удаа зүсчихсэн юм. Би унаад ноцолдохдоо гэмтээсэн, тэгээд би сандраад хутгаа тэнд нь хаяад гараад гүйсэн. Тэгээд би гадуур сэтгэл санаагаар унаад явж байгаад ерөөсөө цагдаа дээр очьё гээд 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрөө ирсэн юм. Би уг нь ийм үйлдэл хийе гэж огт бодоогүй, би хийсэн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж харамсаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
1.5.Шинжээчийн 12440 тоот дүгнэлт
1.Д.Бгийн биед хэвлийн хөндийрүү нэвтэрч их сэмж болон хэвлийн шулуун булчинг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт / хх 58 х/,
1.6.Шинжээжийн 12443 тоот дүгнэлт
1.Д.Оийн биед шуу, хуруунд зүсэгдсэн шарх, шуу, тохойнд зулгаралт, нуруу, цээж, өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүдийн шуу, хуруунд зүсэгдсэн шарх, шуу, тохойнд зулгаралт, гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нуруу, цээж, өвдөг дэх цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмилийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 63 х/,
1.7.Шинжээжийн 12439 тоот дүгнэлт
1.Д.Уийн биед хэвлийд шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, бугалга, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүдийн хэвлий дэх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, бугалга, сарвуунд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмилийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт / хх 63 х/,
Хоёр:Хувийн байдлын талаарх нотлох баримтууд.
2.1.Гэрч Д.Бадмаарагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай найз Б төлөв даруухан зантай хүнтэй нийтэч харьцаатай, ямар нэгэн муу зан ааш гаргаад байдаггүй, их сэргэлэн цовоо тийм л хүн байгаа юм. Хичээл номондоо алтан дундаж гэж хэлнэ. Бага байхын л ер нь их төвийг сахисан, даруухан хүүхэд байсан юм, хүнд их тусч, юм л бол тусалчих гээд байдаг зантай хүн байгаа юм. Маьдралынхаа төлөө л гэсэн сэтгэлтэй, муу гэх юм уу сул тал гэвэл жоохон хүнд итгэмтгий амархан хууртчих гээд байдаг зантай, архи дарс хаа нэг хэрэглэнэ, уусан үедээ энгийн, ямар нэгэн муухай зан авир гаргаад байдаггүй. Уусан үедээ хүнтэй хэрэлдэж, муудалцана гэж байхгүй тийм л хүн дээ, өөрийнхөө амьдралыг өөрөө л босгосон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 х/,
2.2.Гэрч Х.Баттөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү Х.Б нь 1971 оны 11-р сарын 28-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эцэг эхээс 7-лаа, айлын 3 дахь хүүхэд юм. Бага насаа эцэг эхийн гар дээр өссөн, цэцэрлэгт явж байгаад 1979-1989 оны хооронд 12-р сургуульд сурч 10 жилээ төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшээд ТМС-д хөнгөн хүнсний чиглэлээр мэргэжил эзэмшиж байсан. ...Зан байдлын хувьд хэл яриа жоохон муутай, их төлөв даруу зантай, нийгмийн ажилд их сайн, эхнэртэйгээ танилцсанаас хойш байнгын хадмындаа амьдарч байсан, хүнд тусархуу зантай, ажилсаг, нийтэч зантай хүн байгаа юм. Архи дарс баяр ёслолоор хааяа нэг уучихдаг, уусан үедээ ямар нэгэн ааш зан байхгүй, мөрөөрөө л байдаг. Урьд нь цагдаа сэргийлэх гэж явж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 х/,
2.3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 88 х/,
2.4.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 90 х/,
2.5.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 140 х/,
Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.
3.1.Хохирогч Д.Бгийн “...Би цэргийн төв эмнэлэгт 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 7 хоног хэвтэн эмчлэгдэж хагалгаанд орсон, тэгэхэд ор хоногийн мөнгө гэж 330,000 төгрөг болсон, мөн дүүргийн эмнэлэгт боолт хийлгүүлж байсан, тухайн үедээ эм тан авч байсан боловч баримт байхгүй, би ямар нэгэн мөнгө, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, одоо миний оёдол сайн эдгээгүй байна, бага зэрэг зовиуртай, бусдаар хэвийн, надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-25 х/
3.2.Хохирогч Д.Оийн “...Би баруун гарандаа оёдол тавиулсан, жижиг жижиг зүсэгдсэн шархнууд байсан, өөрөө эдгэрчихсэн, одоо баруун гарын бугуйн дээр оёдлын сорви үлдсэн байна, би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн, надад нэхэмжлэх зүйл байхгүй, ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-32 х/
3.3.Хохирогч Д.Уийн “... Миний зүүн талын ташаан толгойн дээр хутгалсан. Өмнө нь ийм асуудал болж байгаагүй, надад учруулсан шарх сорви бүгд эдгэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй,...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-39 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн дүгнэлтийн хэсэг:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн тул уг нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн хэрэг гарсан нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаар.
Х.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын 49-01 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнийн давалгаа” гэх дэлгүүрт архидан согтуурсан үедээ эхнэр, болон түүний эгч нартай хувийн таараамжгүй харилцааны улмаас муудалцан хутгаар эхнэр Д.Бгийн эрүүл мэндэд “хэвлийн хөндийрүү нэвтэрч их сэмж болон хэвлийн шулуун булчинг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн үйлдсэн,
Д.О, Д.У нар түүний гарт байсан хутгыг булаацалдан ноцолдох явцад:
Д.Оийн эрүүл мэндэд “шуу, хуруунд зүсэгдсэн шарх, шуу, тохойнд зулгаралт, нуруу, цээж, өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол,
Д.Уийн эрүүл мэндэд “хэвлийд шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, бугалга, сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Бгийн “... тэр хутга нь манай гэрийн хутга байгаа юм. Манай нөхөр Х.Б тэр өдөр өөрөө гэрээсээ аваад ирсэн юм. Хэрэг болдог өдөр тэр хутга манай жижиг ширээн дээр байгаагүй, Б өөрөө дэлгүүр дээр ирэхдээ авчирсан, яах гэж авчирсан талаар мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-25 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Д.Оийн “... дэлгүүрт ороход Б согтуу Б, У 3 байсан. Бид нар Б чи дандаа архи уудаг гэж хэлэхэд Б өмнөөс та нар дандаа амьдрал дундуур ордог, би яахыгаа өөрөө мэдэж байна гэж хэлсэн, тэгээд бид нар хоорондоо маргалдаж байтал Б хүүеээ Баа чи хутгатай юм биш үү гэж асуусан, тэгтэл Б өмднийхөө ард ишийг дээш нь харуулаад доош нь аяганы алчуураар ороосон хутга гаргаж ирээд эхлээд Бгийн гэдэс рүү нь 2-3 удаа бүлээд авсан. ... Бид 3 Бийн хутгыг нь булаах гээд зэрэг дайрч ноцолдох үед би газар унасан. Миний дээрээс Б хутгаараа чичиж бүлж дайраад байсан. Б, У 2 Бтай зууралдаж байгаад хутгыг нь булааж авсан. Б хутгыг нь аваад гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-32 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Д.Уийн “... Би 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө ажил дээрээ ирээд 10 цаг өнгөрч байх үед ... Б нь О бид 2-ыг та хоёр яахаараа гэр бүлийн амьдралд оролцоод байдаг юм гэж хэлсэн. ... Маргалдаж байтал Б хүүеээ наадах чинь хутгатай байна ш дээ гэж хэлсэн. Тэгтэл Б ар нурууныхаа орчмоос хутга гаргаж ирээд хэдэн тийш нь дуртай газар руугаа сийчээд бүлээд эхэлсэн. Бид нар эрүүл тулдаа хойшоо бултаад зугатаад гайгүй хутгалуулсан. Бид нар Бийн хутгатай гартай нь ноцолдоод дийлэхгүй байсан. Ингэж ноцолдож байх үед эхлээд Б гэдэс рүүгээ хутгалуулсан, ноцолдож байхад О газар унасан. Дээрээс нь Б хутгаараа чичсэн чинь О гараараа хааж байгаад гарандаа хутгалуулсан. Миний зүүн талын ташаан толгойн дээр хутгалсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-39 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Х.Бийн “...Тэр өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 10 цаг 30 минутын үед би гаднаас дэлгүүр рүүгээ орж ирээд эхнэр Д.Бтай жаахан маргалдаад муудаад байж байтал эхнэр 2 эгчийгээ утсаар дуудсан. Би угаасаа 2 эгчтэй нь уулзана даа гэж бодож байсан юм, тэгээд удалгүй гаднаас 2 эгч нь болох О, У 2 орж ирээд намайг учир зүггүй хөөж туугаад загнаад байсан, тэр 3 эгнээд над руу хараад зогсчихсон байсан, тэгээд би дэлгүүрийн хойд өрөөний хаалганы зүүн хойно байх ширээн дээр байсан шар өнгийн иштэй хутгыг аваад ар нуруундаа нуучихсан юм. Тэгээд манай эхнэр хүүшээ хутга авчихлаа гээд над руу гүйгээд ирэхээр нь би хутгаа урагшаа гаргаад санамсаргүй эхнэрийнхээ гэдэс рүү нь 2 удаа хатгаад авчихсан юм. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй байна, эхнэр доошоо гэдсээ дараад суучихсан чинь 2 эгч нь бас гүйж ирээд бид 3 хоорондоо ноцолдоод дээр доороо ороод унаж тусаж байсан, миний гараас хутгыг авах гээд ноцолдож байхад Оийг гарны орчим нь зүссэн, Уийн зүүн гарын ташааны орчим 1 удаа зүсчихсэн юм. Би унаад ноцолдохдоо гэмтээсэн, тэгээд би сандраад хутгаа тэнд нь хаяад гараад гүйсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шинжээчийн 12440 тоот дүгнэлт:
1.Д.Бгийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрч их сэмж болон хэвлийн шулуун булчинг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид еөрнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт / хх 58 х/,
Шинжээчийн 12443 тоот дүгнэлт:
1.Д.Оийн биед шуу, хуруунд зүсэгдсэн шарх, шуу, тохойнд зулгаралт, нуруу, цээж, өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүдийн шуу, хуруунд зүсэгдсэн шарх, шуу, тохойнд зулгаралт, гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нуруу, цээж, өвдөг дэх цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмилийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт / хх 63 х/,
Шинжээчийн 12439 тоот дүгнэлт:
1.Д.Уийн биед хэвлийд шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, бугалга, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүдийн хэвлий дэх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, бугалга, сарвуунд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмилийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт / хх 63 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д ..., эхнэр, нөхөр ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч Х.Б, хохирогч Д.Б нар гэр бүлийн баталгаатай болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 47 х/-аар нотлогдож байгаа тул Х.Быг эхнэр Д.Бгийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн үйлдлийг мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Хохирлын талаар.
Хохирогч Д.Бгийн “... 7 хоног хэвтэн эмчлэгдэж хагалгаанд орсон, тэгэхэд ор хоногийн мөнгө гэж 330,000 төгрөг болсон, мөн дүүргийн эмнэлэгт боолт хийлгүүлж байсан, тухайн үедээ эм тан авч байсан боловч баримт байхгүй, би ямар нэгэн мөнгө, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, одоо миний оёдол сайн эдгээгүй байна, бага зэрэг зовиуртай, бусдаар хэвийн, надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-25 х/ гаргасан, хохирлын талаар нотлох баримт бүрдүүлж өгөөгүй хэдии ч түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хор уршиг бүрэн арилаагүй шүүгдэгчийн зүгээс хохиролд мөнгө зарцуулаагүй зэргийг харгалзан хохирогч Д.Бг дээрх хохирлын болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх,
Хохирогч Д.О, Л.У нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан, эрүүл мэндийн байдалд цаашид нөлөөлөх зүйл байхгүй талаар шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан, гэмтэл бүрэн эдгэрсэн, хохирогч нар эмчилгээний зардалд мөнгө нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг дээрх хохирогч нарт төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
Х.Бт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
Х.Бийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял руу шилжүүлж, нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
320 цаг /шүүхээс оногдуулсан ял/ : 8 /нэг хоногтой дүйцэх цаг/ = 40 /хоног/ гарч байгаа тул 5 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ял 5 жил 40 хоногийн хорих ялыг үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж байгаа зэрэг хувийн байдлуудыг харгалзан нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Д.О, Д.У нарт төлөх төлбөргүй, хохирогч Д.Б эмчилгээнд гарсан зардлын болон цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд зааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй нийт урт нь 320 мм, ажлын хэсгийн урт 200х39х1 мм хэмжээтэй гөлгөр гадаргуутай, мөнгөлөг өнгийн металл, ажлын хэсгийн гадаргууны зүүн талд “Хортиця” бичигтэй ир хэсгийг 2 талаас нь ирлэсэн. Үзүүр хэсэг нь 4 мм хэмжээтэй мурийж далийсан байдалтай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөхөө харуул овогт Хүрэлбаатарын Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд,
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 05 жилийн жилийн хугацаагаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Х.Бт оногдуулсан 05 жилийн хорих ял дээр 320 цаг /шүүхээс оногдуулсан ял/ : 8 /нэг хоногтой дүйцэх цаг/ = 40 /дөч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 05 жил 00 сар 40 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Х.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Х.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоногггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Б эмчилгээний зардлын нотлох баримтуудаа бүрдүүлж иргэнийй журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй нийт урт нь 320 мм, ажлын хэсгийн урт 200х39х1 мм хэмжээтэй гөлгөр гадаргуутай, мөнгөлөг өнгийн металл, ажлын хэсгийн гадаргууны зүүн талд “Хортиця” бичигтэй ир хэсгийг 2 талаас ньл ирлэсэн. Үзүүр хэсэг нь 4 мм хэмжээтэй мурийж далийсан байдалтай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Х.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУНЧИМЭГ
ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ