| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0885/З |
| Дугаар | 128/ШШ2024/1010 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2024/1010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р.А*******,
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д*******, С.Н*******, Б.О*******,
Маргааны төрөл: Тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, зөрүү олгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн Р.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоотоор тэтгэмжийн зөрүү **.799.772 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэтгэмжийн зөрүүг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
1.1. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоотоор тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэтгэмжийн зөрүү **,442,477 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгах” гэж өөрчилсөн байна.
2. Нэхэмжлэгч Р.А******* Монгол улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар зарлигаар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарсан байна.
3. Нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламж **,400,000 /****/ төгрөгийг олгосон байна.
4. Үүний дараа нэхэмжлэгч Р.А******* нь Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан “Тэтгэмжийн зөрүү **,799,722 /***/ төгрөг гаргуулах тухай өргөдөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр албан бичигт “...Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг зөвшөөрөөгүй байх тул Таны тэтгэмжийн зөрүү ... төгрөгийг олгох боломжгүй байна.” гэх хариуг өгсөн байна.
5. Улмаар нэхэмжлэгч Р.А******* нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.
6. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Р.А******* нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад МУ-ын ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47-р зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгохоор тогтоосон. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн сарын үндсэн цалингаар тооцож нэг удаагийн тэтгэмж 99.400.000 төгрөгийг олгосон боловч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоотоор ...Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр шүүгчийн дундаж цалингийн хэмжээгээр тооцож олговол зохих 73.799.772 төгрөгийг олгохоос татгалзсан байна.
Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47-р зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар шүүгчийн сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа нь хууль зөрчсөн эс үйлдэхүй болохыг тогтоож, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэтгэмжийн зөрүү ***.799.772 /****/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгах өгнө үү.” гэжээ.
7. Нэхэмжлэгч Р.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1987 оноос шүүгчээр ажилласан. 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Монгол улсын Ерөнхийлөгчийн ******* дугаар зарлигаар өндөр насны тэтгэврийн насанд хүрсэн гэдэг үндэслэлээр чөлөөлөгдсөн. Шүүгчээр ажилласан хугацааны 1 удаагийн тэтгэмжийн талаарх асуудал Шүүгчийн тухай хуулиар зохицуулагдсан. Шүүгчийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож 1 удаагийн олгохоор тогтоосон байгаа.
Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн сарын үндсэн цалингаар өөрөөр хэлбэл Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлахаас өмнөх буюу тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн үндсэн цалингаар **,400,000 төгрөгийг бодож олгосон. Дундаж цалингийн зөрүүг яагаад олгохгүй байгаа шалтгаанаа Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах саналыг зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр татгалзсан.
Ийм учраас Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар шүүгчийн сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож олгох 1 удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа хууль зөрчсөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг тогтоогоод **,799,772 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. **3,199,172 төгрөг гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгын газрын нягтлан бодож гаргасан дүн. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг тэтгэвэрт гарахаас өмнө бодуулаад авдаг.
Тэгээд үүнийгээ хянаад цэгцлэх, тооцоо нь зөв байна уу, буруу байна уу гэдгийг тогтоох нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажил юм. Унаа, хоолны мөнгийг оруулаад нийтэд нь тооцохоор 173,199,172 төгрөг гэсэн дүн гарч байна гэдгийг тооцоо гаргасан нягтлан бодогч өөрөө дахиж хэлсэн. Угаасаа энэ нь дундаж цалин бодох аргачлал дүрэмд байхгүй. Шүүхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд дундаж цалинг нэмэгдлүүд л ордог. Тэр нэмэгдлээрээ тооцвол хоолны мөнгө, унааны мөнгө орохгүй байх нь зөв. Энэ тооцооллыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтан өөрөө буруу хийсэн гээд тооцооллоо засаад, хамгийн сүүлийн тооцооллоо өгсөн баримтыг өгсөн. Тэр баримтыг хэргийн материалд өгчихсөн байна.
Угаасаа орохгүй байсан мөнгийг оруулаад бодчихсон учир сүүлд гаргасан тооцооллыг зөвшөөрч байгаа. Үүнээс **,400,000 төгрөгийг дундаж цалингаар тооцоод олгочихсон. **,842,477 төгрөгөөс **,400,000 төгрөгийг хасаад гарсан дүнг нь Шүүхийн ерөнхий зөвлөл олгох ёстой гэж үзэж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус эс үйлдэхүй гэдэг нь Сангийн яам эрхийг нь нээж өгөхгүй байна гэдэг тайлбар тавьдаг. Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөл тэтгэмж олгохоос татгалзах үндэслэл биш гэж үзэж байна.
Иймээс Шүүхийн ерөнхий зөвлөл Сангийн яамтайгаа хэл үгээ ололцоогүй, хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй байна гэж үзэж байна. Сүүлийн тооцооллоос зөрүү мөнгийг нь гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Өөрөөр хэлбэл үнийн дүнгээ багасгаж байна гэсэн үг. Сүүлийн тооцооллоос олгосон **,400,000 төгрөгийг хасаад зөрүү мөнгийг олгох ёстой гэж үзэж байна.” гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэг. Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан иргэн Р.А*******гаас “тэтгэмжийн зөрүү **,799,772 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно...” гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно.
1. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин..” гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул “албан тушаалын цалин”, “нэмэгдэл”, “тэтгэмж” гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.
1.1. Албан тушаалын цалин
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101, 2023 оны 117 дугаар тогтоолын хавсралтаар тогтоосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин..” гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.
1.2. Нэмэгдэл, тэтгэмж
Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.
1.2.1. Нэмэгдэл
Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс” гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүгчид нэмэгдэл олгох журам”-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд:
-Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл;
-Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /Улсын Их Хурлын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/;
-Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /Улсын Их Хурлын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус, тус баталсан.
1.2.2. Тэтгэмж
Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид “нэг удаа” олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.
2. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “... авч байсан сарын дундаж цалин..” нь УИХ-ын 2015 оны 101, 2023 оны 117 дугаар тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны” нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан “.. сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын 2015 оны 101, 2023 оны 117 дугаар тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй.
Хоёр. Өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг дутуу тооцож, зөрүү **,799,772 төгрөгийг олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан “.. сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101, 2023 оны 117 дугаар тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, тус шүүхийн Тамгын газрын дансанд өндөр насны тэтгэвэрт гарах шүүгчийн нэг удаагийн тэтгэмжийн санхүүжилтийг суулгаж өгсөн. Уг санхүүжилтийн дагуу *******, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гарган нэхэмжлэгч Р.А*******д нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасан хэмжээгээр олгосон нь хууль зөрчөөгүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Сангийн яаманд төсөвт өөрчлөлт оруулах саналыг зөвшөөрөөгүй гэдгийг дурдлаа. Хэргийн материалтай танилцахад тухайн шүүхийн тамгын газраас ирсэн цалингийн картуудыг үзлээ. Тэгэхээр 2023 оны цалингийн карт дээр 12 дугаар сард цалингийн зөрүү болох ***,400 төгрөг, урамшуулал гэдэг баганад 07 дугаар сард *,691,200 төгрөг, 12 дугаар сард *,323,800 төгрөг, нийт **,015,000 төгрөгийн урамшуулал цалин, 2024 оны цалингийн картын 06 дугаар сард цалингийн зөрүү гээд **,705 төгрөг, 07 дугаар сард **,441,520 төгрөгийн урамшуулал цалин олгосон байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”, 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заажээ.
1.1. Нэхэмжлэгчээс хариуцагч нь нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцохдоо онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцоогүй нь хуульд нийцээгүй гэж маргаж байна.
1.2. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан *******, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дүгээр тушаалаар тушаалаар нэхэмжлэгч Р.А*******д нэг удаагийн буцалтгүй тусламж шүүгчийн албан тушаалын цалингаас тооцож олгосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасантай нийцээгүй байна.
1.3. Хуульд зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт хууль тогтоогч албан тушаалын цалингаас гэж тусгайлан зааж өгөөгүй тул тус заалтад заасан “...түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр…” гэдгийг шүүгчийн цалин хөлс буюу албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдэл бүгд хамаарна гэж үзэх үндэслэлтэй.
2. Дээрх үндэслэлээр Шүүхийн ерөнхий зөвлөл нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан тушаалын цалингаар тооцож олгосон нь хуульд нийцээгүй болох нь тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгчид олгох тэтгэмжийн зөрүү нь тэтгэвэр тогтоолгохын өмнө авч байсан албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцоход түүнд олгох тэтгэмж ***,842,477 төгрөг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд үүнээс нэхэмжлэгчид олгосон **,400,000 төгрөгийг хасаад үлдэх **,442,477 (***) төгрөг гаргуулж шийдвэрлэлээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн нэхэмжлэгчид олгосон цалингийн зөрүү, урамшуулал цалин зэрэг нь нэг удаагийн тэтгэмж олгох дүнд хамааралгүй гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН