| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/00127/И |
| Дугаар | 197/ШШ2025/01904 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/01904
*******0*******5 03 06 197/ШШ*******0*******5/01904
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-*******4, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Дэнж 60 гудамж, ******* тоотод оршин суух, Га******* Га******* /РД:ЖМ9*******040618/-т холбогдох,
376,60*******.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******5 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Га******* нь тус банк бус санхүүгийн байгууллагатай *******0*******4 оны 06-р сарын 18-ны өдөр Бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 1301*******0000383 дугаартай Зээлийн гэрээг программ хангамж ашиглан цахим хэлбэрээр үйлдэж, цахим гарын үсгээр баталгажуулан байгуулсан. *******0*******4 оны 05-р сарын 18-ны өдөр зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу цахим аппликейшн ашиглан сарын 4,9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар 900,000 төгрөгийн хүсэлт илгээснээр зээлдэгчийн 1111*******70710006605 тоот зээлийн данс (хэтэвч)-д шилжүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн эргэн төлөлт хийх хуваарийн дагуу *******0*******4 оны 11-р сарын 18-ны өдөр 176,943.55 төгрөг, *******0*******4 оны 1*******-р сарын 18-ны өдөр 176,*******64.91 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа *******0*******4 оны 1*******-р сарын 18-ны өдрөөр дууссан болно. Зээлийн хугацаа хэтрэлт 5******* хоног, зээлдэгчийг зээлийн эргэн төлөлт хийхийг удаа дараа утсаар холбогдон сануулж мөн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч одоо хүртэл төлөөгүй болно. Тиймээс зээлдэгчийн 1301*******0000383 дугаартай зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэрээний 7.3-т заасны дагуу зээлдэгчээс зэлээ төлөхийг шаардах эрх үүссэн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3*******8,669.31 төгрөг, хүүгийн өр 43,946.************** төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн өр 3,987.************** төгрөг, нийт 376,60*******.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Гүнбилэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус компани нь Ганхөлөг овогтой Га******* /РД:ЖМ9*******040618/-т холбогдуулан 376,60*******.75 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь шүүхийн ажиллагааны явцад өр төлбөрийг *******0*******5 оны 0******* дугаар сарын *******1-ний өдөр бүрэн төлж барагдуулсан болно. Тиймээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.Га*******т холбогдуулан, 376,60*******.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Га******* нь 376,60*******.75 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.Га*******аас 376,60*******.75 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 376,60*******.75 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 11,950 төгрөгийн тал хувь болох 5,975 төгрөгийг хариуцагч Г.Га*******аас, тал хувь болох 5,975 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,950 төгрөгөөс үлдэх 5,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.*******, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Га*******т холбогдох, 376,60*******.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Га*******аас улсын тэмдэгтийн хураамжид 5,975 төгрөг, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Улсын тэмдэгтийн хураамжийн 100*******00700941 тоот данснаас 5,975 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,950 төгрөгөөс үлдэх 5,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР