Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 320/ШШ2025/00228

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 320/ШШ2025/00228

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***т оршин суух, Т овогт Л-ын Т,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч 320/2025/00135/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Л-ын Т нь Х суманд 1970 онд малчин Л-ын 4 дэх хүү болон мэндэлсэн бөгөөд тус сумынхаа 8 жилийн сургуульд 1978 онд орж, 1981 онд 3 дугаар ангиа төгсөөд мал дээр гарсан.

Улмаар аав, ээждээ тусалж байгаад 1986 онд тус сумынхаа Давшилт нэгдэлд элсэн, нэгдэл тартал тасралтгүй мал малласан. Ар гэрийн гачигдлын улмаас огт цэргийн алба хаагаагүй /өнчин дүү нараа асрах шаардлагаар/.

Одоо тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас холбогдох тушаал олдохгүй байгаагаас миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Би улсаас 1990-2000 онуудын ажилласан хугацаагаа нөхөн тооцуулж 11 жил авсан. Мөн 2020 оны 01 дүгээр сараас одоог хүртэл 5 жил 1 сар сайн дурын даатгалыг малчин даатгуулагчаар төлж байгаа.

Иймд Л.Т миний Х сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ямаачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Т овогт Л-ын Тгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн дарга Г.Ням-Эрдэнийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Х сумын Давшилт нэгдлийн даргын боловсон хүчинтэй холбоотой тушаал буюу Б тушаал манай архивд шилжиж ирээгүй тул Л.Тд холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/30 тоот албан бичиг, Х сумын нийгмийн даатгалын байцаагчаас 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Т овогт Л-ын Тд нээж олгосон 0666784 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Иргэн (даатгуулагч) Т овгийн Л- (эцэг/эхийн нэр)-ийн Т оо11223344 нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. гэх бичилттэй №1711000273 дугаартай баталгаажилтын хуудсын хуулбар, Х сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан Л- овогтой Тгийн цалин хөлсний тодорхойлолт гэх 1986 оны оны 1-10, 1987 оны 5, 1989 оны 1-4 саруудад тус тус бичилт бүхий цалин хөлсний архивын лавлагаа, 70 дугаар дансны хуулбар Х сумын Засаг даргын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-12 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Н, М.Б нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 21-26 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Л.Тгийн иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Л.Тгийн нэрээр ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэрийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архиваас Л.Тг 198-1989 онуудад цэргийн алба хаасан эсэх лавлагаа зэрэг баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 27-43 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Т нь Х сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ямаачнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Л.Т нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Л.Т нь Х сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ямаачнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Т овогт Л-ын Тгийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Х сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан Л- овогтой Тгийн цалин хөлсний тодорхойлолт гэх 1986 оны оны 1-10, 1987 оны 5, 1989 оны 1-4 саруудад тус тус бичилт бүхий цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны хуулбарт Х сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас),

2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн иргэний ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5.Овог: Л-, 6.Нэр: Т... 14.Ажилладаг байгууллага: Давшилт нэгдэл, ажилд орсон он 1987, эрхэлдэг ажил Давшилт ямаачин, эрхэлж эхэлсэн он 1987, ...оршдог сум, район Төмөрбулаг... гэх бичилт бүхий архивын хуулбар (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас ирүүлсэн Л-ын Тгийн нэр 1986-1989 онд татагдсан болон халагдсан цэргийн бүртгэлд илрээгүй болно. гэх бичилттэй 08/409 тоот тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),

Гэрч М.Бгийн ...Миний мэдэхээр 1986 оноос 1989 оныг хүртэл Х сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Нын ...1983 оны үед сургуулиасаа гарч, аав, ээжтэйгээ хамт мал маллаж эхэлсэн. Үүний дараа удаагүй аав, ээж нь нас бараад өнчин дүү нартайгаа үлдэж, цэргийн алба хаагаагүй 1986 оноос нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ингээд нэгдэл тарах хүртэл буюу 1989 оныг дуустал ажилласан... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 21-26 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Л.Т нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Х сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ямаачнаар ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Л-ын Тгийн Х сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ямаачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН