Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 320/ШШ2025/00229

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 320/ШШ2025/00229

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***од оршин суух, Х овогт Г-ын Б,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч 320/2025/00109/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Г-ын Б Р суманд 1965 онд Г-ын 2 дахь хүү болон мэндэлсэн бөгөөд Их-Уул сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж улмаар 1983 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд тухайн ондоо буюу 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт уурын зуухны машинистаар ажилд орж 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Барилга материалын үйлдвэрийн даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн үйлдвэрт орсон тушаал нь байгаад, гарсан тушаал гал түймрийн улмаас устсан байгаа зэргээс миний ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Намайг тус байгууллагад ажиллаж байх хугацаанд Барилга угсралтын контор трест болж мөн 1991 онд Барилга материал үйлдвэрлэл болж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж байсан ч миний ажил өөрчлөгдөөгүй, би уурын зууханд машинистаар тасралтгүй ажиллаж байсан. Байгууллага бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон он сар өдрийг хэлж мэдэхгүй байна. Хэрэгт байгаа баримтад нийцүүлж ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Х овогт Г-ын Бы иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн захиргаанаас 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Г- овогтой Бд нээж олгосон №328486 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Г-ын Б БХЯ-ны сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 065 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986.06.05-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1986.06.15-ны өдөр 548536 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх бичилттэй 17459 тоот албан бичгийн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Х овогт Г-ын Бд нээж олгосон нийгмийн даатгалын дэвтрийн тус тус нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Ажилд томилох тухай 267 дугаар тушаал, Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай 20 дугаартай тушаал, түүний хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Тус аймгийн Барилга конторын материалын үйлдвэрийн 1991-1994 оны баримт манай архивд шилжиж ирээгүй тул Г.Бд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/105 тоот албан бичиг, Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Г-ын Б БХЯ-ны сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 065 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986.06.05-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1986.06.15-ны өдөр 548536 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх бичилттэй 17459 тоот албан бичиг эх хувиар, ББМҮ Яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Ажилд томилох тухай 70 дугаартай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-13 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Б, Д.Ч нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 30-35 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Бы иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архиваас түүний цэргийн алба хаасан хугацааны архивын лавлагаа болон цэрэгт татагдах, халагдах үеийн анкетын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Г.Бы нэрээр ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэрийн хуулбар болон Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторыг Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийг Хөвсгөл аймгийн Барилга материалын үйлдвэрлэлд тус тус шилжүүлсэн тухай дээд газрын шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 16-24, 36-54 дүгээр хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд Барилга угсралтын конторт 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд, Барилга угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд, Барилгын материал үйлдвэрлэлийн Барилга конторын уурын зууханд 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус тус уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж хүсэлтийн шаардлагыг тодруулсан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Г.Б нь Барилга угсралтын конторт 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд, Барилга угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд, Барилгын материал үйлдвэрлэлийн Барилга конторын уурын зууханд 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус тус уурын зуухны машинистаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Х овогт Г-ын Бы иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Г- овогтой Бд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн захиргаанаас 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон 1983 06 24 Цэргийн жинхэнэ хугацаат албанд дайчлан татав. Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1983 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар захирамж, 1986 06 28 Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусгасан тул бэлтгэлээр халж Хөвсгөл аймагт хуваарилав. Ардын армийн 065 дугаар ангийн захирагчийн 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн н/170 дугаар тушаал, 1986 09 10 Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторт уурын зуухны машинистаар авч ажиллуулав. Барилга угсралтын конторын даргын 1986 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 70 тоот тушаалаар, 1994 12 25 Уурын зуухны машинистын ажлаас чөлөөлөв. Барилгын материал үлйдвэрийн даргын 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр тушаалаар гэх бичилт бүхий №328486 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

ББМҮ Яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1. ... Г-ын Быг 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн уурын зуухны галчаар тус тус томилон ажиллуулсүгэй. гэх бичилт бүхий Ажилд томилох тухай 70 дугаартай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Архивын тасгаас 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 11/128 тоот албан бичгээр ирүүлсэн ББМҮ Яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1. 21 ажилтан, ажилчдын 1987 оны ээлжийн амралтыг нэгдүгээр хавсралтанд заасан ёсоор олгосугай. гэх бичилт бүхий Ээлжийн амралт олгох тухай 45 дугаар тушаал, 16.Г- Б галч, үндсэн амралт ажлын бүгд хоног 26, удаан жилийн нэмэгдэл 3, жинхэнэ амрах ажлын хоног 29 гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Архивын тасгаас 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 11/128 тоот албан бичгээр ирүүлсэн Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1.1988 оны ээлжийн амралтын хуваарийн дагуу 60 ажилчин албан хаагчдын ээлжийн амралтыг I, II-р хавсралтаар олгосугай. гэх бичилт бүхий Ээлжийн амралт олгох тухай 225 дугаар тушаал, 25.Г- Б у/зуух, ажил мэргэжил туслах/а, амрах үндсэн хоног 18, жинхэнэ амрах ажлын хоног 18, эхлэх сар өдөр 10-1 гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1.Гуравдугаар бригадын ...уурын зуухны бохирын слесариар Г- овогтой Быг 7 дугаар сарын 1-нээс тус бүр томилон ажиллуулсугай. гэх бичилт бүхий Ажилд томилох тухай 267 дугаартай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),

Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ... 6.Нэгжүүдэд ажиллах ажилчдыг хавсралт №6-аар баталж цаашдын хөдөлгөөнийг пүүсийн захиралд тухай бүр мэдээлж байхыг нэгжүүдийн удирдлагуудад үүрэг болгосугай. гэх бичилт бүхий Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай 20 дугаартай тушаал, ... 17.Б ажилчин гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн иргэний ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5.Овог: Г-, 6.Нэр: Б... 14.Ажилладаг байгууллага: Барилга трест, ажилд орсон он 1986, эрхэлдэг ажил машинист, ...эрхэлж эхэлсэн он 1986...бүртгэгчийн нэр Нороо, 1988 оны 9 сарын 26 гэх бичилт бүхий архивын хуулбар (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Архивын тасгаас 11/180 тоот албан бичгээр ирүүлсэн 1990.01.30 Хөвсгөл аймгийн барилга угсралтын трест нь анх 1960 оны 10-р сарын 12-нд барилга, барилгын материалын үйлдвэрийн Яамны сайдын 600 тоот тушаалаар 3961,0 мянган төгрөгийн дүрмийн фондтой ... 13 орон тоотой барилга контор нэртэй байгуулагджээ. ... Барилга угсралтын контор нь улсын барилгын хорооны 1988 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 76 тоот тушаалаар 1988 оны 02-р сарын 1-нээс эхлэн ... барилга угсралтын трест болоод ажиллаж байна. гэх бичилт бүхий Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн түүхэн лавлагаа гэх архивын баримт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас),

Гэрч Н.Бын ...Г.Б нь 1986 оноос 1994 оны 6 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан санаж байна. Барилга угсралтын трестээс Барилгын материал үйлдвэрлэл хүртэл нь уурын зуухны машинистаараа ажиллаж байсан. Сүүлд үйлдвэрлэл болоход, ямар нэгэн ангид хамаарч байгаагүй үйлдвэрлэлийн харьяа уурын зуухаар явдаг байсан ... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Чгийн ...Г.Б нь намайг 1989 онд ажилд ороход, тухайн газар уурын зуухны машинистаар ажиллаж байсан. Ингээд тухайн газар татан буугдтал буюу 1994 оны 6, 7 дугаар сар хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 30-35 хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Г.Б нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Барилга угсралтын конторт 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд, Барилга угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд, Барилгын материал үйлдвэрлэлийн Барилга конторын уурын зууханд 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус тус уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Г-ын Бы Барилга угсралтын конторт 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд, Барилга угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд, Барилгын материал үйлдвэрлэлийн Барилга конторын уурын зууханд 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус тус уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН