Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/01440

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 19 197/ШШ2025/01440

 

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,Хариуцагч: У/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 580,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х банкХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х банкХК-ийн зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 892 хогог хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 580,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.М, Б.Д нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Х банкХК-иас нэхэмжилсэн 580,800 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 03 дугаар 30-ны өдөр 280,800 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банкХК нь хариуцагч Б.М, Б.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 580,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М, Б.Д нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 580,800 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар 30-ны өдөр 280,800 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Хариуцагч нарын зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х банкХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М, Б.Д нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 580,800 төгрөгийг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар 30-ны өдөр 280,800 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,074 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 9,037 төгрөгийг улсын төсвөөс, 9,037 төгрөгийг хариуцагч Б.М, Б.Д нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банкХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН