Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/01468

 

 

 

 

 

 

 

 

2025 02 19 197/ШШ2025/01468

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,454,296.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Гбанк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Үндсэн зээл 9,741,305.19 төгрөг, үндсэн хүү 704,163 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,828.27 төгрөг, нийт 10,454,296.46 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.....шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гбанк ХК-иас нэхэмжилсэн 10,454,296.46 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус нэхэмжилсэн төлбөрийг 2025 оны 3 дугаар сарын 30-нд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Гбанк ХК нь хариуцагч Д.Дөлгөөнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,454,296.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.....нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,454,296.46 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Гбанк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Дөлгөөнд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 10,454,296.46 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,220 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 91,110 төгрөгийг улсын төсвөөс, 91,110 төгрөгийг хариуцагч Д.Дөлгөөнөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Гбанк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН