Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/01764

 

 

 

 

 

 

 

 

2025 02 27 197/ШШ2025/01764

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: У/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,672,964.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Талуудын хооронд байгуулсан 36222 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 29901 дугаартай цахим зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 6,000,939.36 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,654,685.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,339.15 төгрөг, нотариатын зардалд 14,000 төгрөг, нийт 7,672,964.18 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч М.Баярсайханаас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч М....шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ХХК-иас нэхэмжилсэн 7,672,964.18 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрөөс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 117,141 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 400,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 6,355,823.18 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1,355,823.18 төгрөгөөр төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч М.Баярсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,672,964.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М....нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,672,964.18 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 117,141 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 400,000 төгрөгийг төлсөн, үлдэх 6,355,823.18 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1,355,823.18 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Баярсайханд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 7,672,964.18 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 117,141 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 400,000 төгрөгийг төлсөн, үлдэх 6,355,823.18 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1,355,823.18 төгрөгөөр төлнө гэх тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,717.42 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 68,858.71 төгрөгийг улсын төсвөөс, 68,858.71 төгрөгийг хариуцагч М.Баярсайханаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН