| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/02914/И |
| Дугаар | 197/ШШ2025/01766 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/01766
2025 02 27 197/ШШ2025/01766
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: У/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,936,852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ... банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...170003336 тоот үндсэн зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөрт 2,882,476.19 төгрөг, 2025.02.03-ны өдрийн байдлаар хүү 924,404 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,972 төгрөг, нийт 3,936,852 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ...шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...... банк ХК-иас нэхэмжилсэн 3,936,852 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус нэхэмжилсэн төлбөрийг 4 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... банк ХК нь хариуцагч Г.Жигжидсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,936,852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ...нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,936,852 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 4 сарын хугацаанд төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ... банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Жигжидсүрэнд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 3,936,852 төгрөгийг хариуцагч нь 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,940 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 38,970 төгрөгийг улсын төсвөөс, 38,970 төгрөгийг хариуцагч Г.Жигжидсүрэнгээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ... банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН