| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2206041083090 |
| Дугаар | 2023/ДШМ/831 |
| Огноо | 2023-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2023/ДШМ/831
О.А, Л.Днарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Очбадрах,
шүүгдэгч О.Аын өмгөөлөгч Ч.Нямцоож,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/926 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Д өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.Даянмөнх, О.А нарт холбогдох 220604108 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. О.А,
О.А нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгдсэн эмнэлгийн хажууд 2022 оны 8 дугаар сарын 04-ний орой хохирогч Л.Л.Д “дүүг нь уруу татаж явсан” гэх шалтгааны улмаас толгойг нь уургалан авч толгой, нүүр рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор ханын хугарал, баруун доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Л.Днь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгдсэн эмнэлгийн хажууд 2022 оны 8 дугаар сарын 04-ний орой хохирогч О.Аыг хэл амаар доромжлон, маргалдах явцдаа нүүр рүү нь мөргөж, хоёр хөлийг нь давхар хамж унагаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Д, О.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Харчин овгийн Отгонсүхийн О.А, Боржигон овгийн Лхагвасүрэнгийн Л.Днарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, О.А нарт тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.Д, О.А нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Ааас 1.086.648 төгрөг гаргуулан хохирогч Л.Д олгож, хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Д, О.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Д өмгөөлөгч О.Цэрэнпунцаг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй, Эрүүгийн хуульд заасан нэг төрлийн нэг зүйл, хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан болох нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтийг хангасан тухай тогтоолоор буюу хуульд заасан үндэслэл бүхий бичгийн нотлох баримтаар тогтоогдсоор байхад уг нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд миний үйлчлүүлэгч Л.Д холбогдох хэргийг уг шүүхийн шатнаас тусгаарлан хэргийг нэгтгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч О.А, өмгөөлөгч Ч.Нямцоож нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ч.Нямцоож тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/926 дугаар шийтгэх тогтоолын хувийг 2023 оны 7 дүгээр сарын 18-ны өдөр гардан авч, судалж үзээд дараах үндэслэл, шалтгааны улмаас эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх “...Шүүгдэгч О.А нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгдсэн эмнэлгийн хажууд 2022 оны 8 дугаар сарын 04-ний орой хохирогч Л.Л.Д дүүг нь уруу татаж явсан гэх шалтгааны улмаас толгойг нь уургалан авч толгой, нүүр рүү нь гараараа цохиж баруун ухархайн дотор ханын хугарал, баруун доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ... тогтоогдож байна...” хэмээн дүгнэж, О.А намайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалт, шударга ёсны зарчимд нийцэхгүйн зэрэгцээ иргэн миний эрх зүйн байдлыг насан туршид минь дордуулсан шийдвэр боллоо. Болсон үйл явдлын талаар товч дурдвал: Би 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр маргаан болох үед Л.Д: “...ахын дүү чи манай дүүтэй нийлж битгий архи уугаарай. Нэгнийгээ битгий уруу татаарай...” гэх зүй ёсны шаардлага тавьсан. Ийнхүү хэлэхэд тэрээр миний өмнөөс ...наад дүүгээ аваад зайл гэж хэлээд цааш явж байснаа ... харанхуй хэсэгт очоод наашаа хүрээд ир гэж намайг дуудсан. Би очоод эв зүйгээр түүнд ойлгуулж хэлэх гэсэн боловч миний үгийг сонсохгүй, над руу агсарч байгаад намайг цохихоор зангах үед нь би гарыг нь барихад миний хамар руу шууд мөргөөд, хоёр хөлнөөс давхар хамаад намайг түлхэж газарт унагасан. Ингээд унахдаа би түүний толгойг нь уургалсан байдалтай унасан ба энэ үед бидний хажууд байсан О.А, Б.Ж нар миний дээрээс Л.Д татаж холдуулсан. Ийм үйл явдал болсныг би анх цагдаагийн байгууллагаас Л.Д гаргасан гомдлын дагуу дуудаж, надаас тайлбар авсан цаг мөчөөс эхлэн үнэн зөвөөр, тогтвортой мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, миний хувьд Л.Д хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалснаас өөрөөр түүний биед халдаагүй байж гэмт хэрэгтэн нэр зүүж байгаадаа харамсаж байна. Тухайн үед Л.Дсогтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд миний хувьд огт хэрэглээгүй байсан учир согтуу хүнтэй хэрүүл маргаан үүсгэх, зодож цохих санаа зорилго байгаагүй, ийм ч шаардлага байхгүй байсан болно. Мөн гэрчүүд ч намайг “согтууруулах ундаа хэрэглээгүй” байсныг тодорхой мэдүүлдэг. Дээрх үйл явдал болсон нь гэрч О.А “...Машинаас буусны дараа ах О.А Л.Дгэх хүнд “та нар битгий дахиж нийлээрэй. Дандаа чамтай нийлээд архи уугаад бэртэж гэмтээд байна” гэж хэлсэн чинь Л.Дахыг “чи юу хуцаад байгаа юм” гэсэн. Согтуу байсан. Ахыг харанхуй буланд дагуулж очоод юм ярьж зогсож байснаа ахыг давхар хамаад шууд газар унагаасан. Би ойролцоо нь машины хажууд тамхи татаж байсан. Тэгээд би гүйж очоод Д татаад босгоод салгасан ... О.А ах тухайн хүнийг цохиж зодоогүй...”, “...ахын хамрын баруун тал эвгүй болчихсон, шалчийчихсан юм шиг цус гарсан байсан...”, гэрч О.О: “...Д, Ж хоёрыг машинаас буухад том ах О.А машин барих гээд буухдаа Дд хандаж чи дахиж битгий манай дүүтэй нийлээд бай, дахиж дүү рүү холбогдох хэрэггүй шүү гэж хэлэхэд Л.Дахын урдаас “хуцаад бай, чи мэддэг юм уу” гэж хэлсэн. ...би машинаас буухад ахын хамраас цус гарчихсан, гар нь шалбарсан байсан...” гэх мэдүүлгүүд болоод хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт: Монгол Улсын иргэн “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй", мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” талаар заасан билээ. Монгол Улсын иргэн би гомдолд дурдсанчлан өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн бусдын хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг буюу халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор аргагүй хамгаалалт хийсэн атлаа гэмт хэрэгтэн болж байгаадаа гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Л.Дн өөрийн хууль бус үйлдлийг зөвтгөсөн, түүний дүү Б.Ж бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, бусад гэрчүүдийн мэдүүлгээс илтэд зөрүүтэй мэдүүлэгт хөтлөгдөж хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” эсэхийг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй гэж үзэж байна. Иймд гомдолд дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/926 дугаар шийтгэх тогтоолын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.
Прокурор Д.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Зөвхөн хохирогч Л.Дболон гэрч Ж нарын мэдүүлгийг үндэслэж уг асуудлыг шийдвэрлээгүй. Гэрч З, Зу нарын мэдүүлэг, эдгээр гэрч нарын мэдүүлгийг шинжээчийн дүгнэлт давхар нотолдог. Давж заалдах гомдолд дурдагдаад байгаа хүмүүсийн мэдүүлэгт тухайн хоёр хүний хооронд үүссэн маргааны талаар л мэдүүлсэн байдаг. Харилцан маргалдаж бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан нөхцөл байдал хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслээд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Өмгөөлөгч О.Цэрэнпунцагаас хэргийг нэгтгүүлэх асуудлыг ярьдаг. Мөрдөгчийн тогтоолыг шүүх хуралдаан эхлэх үед шүүх хуралдааныг хойшлуулъя гэдэг үндэслэлээр гаргаж өгсөн. Прокурорын зүгээс ойлгохдоо завсарлага авах байдлаар хүсэлт гаргасан гэж ойлгосон. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд тухайн хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийн зүйлчлэл хөнгөрч байгаа бол завсарлага авахаар хуульд заасан. Гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй. Энэ хэрэг 2022 оны 8 дугаар сард үйлдэгдсэн. 2023 оны 01 дүгээр сард шүүхэд шилжсэн. Өөр хэрэгт яллагдагчаар татагдсан байна гээд мөрдөгчийн тогтоолыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Хэргийг нэгтгэхээр буцаах үндэслэл хуульд байхгүй. Шүүхээр хэлэлцэгдэж байх шатанд дахиад өөр хэрэгт яллагдагчаар татагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
1. Шүүгдэгч О.А нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгдсэн эмнэлгийн хажууд 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн орой хохирогч Л.Л.Д “дүүг нь уруу татаж явсан” гэх шалтгааны улмаас толгойг нь уургалан авч толгой, нүүр рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор ханын хугарал, баруун доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Л.Д: “...2. ...” /1хх 22-23/,
гэрч Б.Ж: “....” /1хх 37/,
гэрч О.О: “.... ..." /1хх 44-45/,
гэрч Э.З: “...О.А . ...” /1хх 187-190/,
гэрч Э.З: “.... ...” /1хх 192/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 10871 дугаар “1.2. Л.Д биед баруун ухархайн дотор ханын хугарал, баруун доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1хх 51-52/,
2. Шүүгдэгч Л.Днь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгдсэн эмнэлгийн хажууд 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн орой хохирогч О.Аыг хэл амаар доромжлон маргалдаж, нүүр рүү нь мөргөж, хоёр хөлийг нь давхар хамж унагаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч О.Аын: “...” /1хх 25-26/,
гэрч О.А: “...Л. ...” /1хх 41/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 773 дугаар “1.О.Аын биед хамар ясны хугарал, зүүн тохой, шилбэнд сорви гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. З.Хамар ясны гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” /1хх 78-79/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1033 дугаар “1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 773 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. О.Аын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 4. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” /1хх 180-183/ гэх дүгнэлтүүд,
гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 5-6/, таньж олуулах ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-14/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 175-177/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.А, Л.Днарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч О.А, Л.Днарын харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, О.А, Л.Днарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч О.Аын өмгөөлөгч Ч.Нямцоож “...өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн бусдын хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг буюу халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор аргагүй хамгаалалт хийсэн атлаа гэмт хэрэгтэн болж байгаад гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий, шүүгдэгч Л.Д өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “...хэргийг нэгтгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэсэн агуулга бүхий тус тус давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх... болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль зүйн зохицуулалт нь аргагүй хамгаалалт байдаг.
Мөн аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг бол хохирогч Л.Даянмөнхийн зүгээс бодитой халдлага хийгдээгүй байхад шүүгдэгч О.А нь түүнтэй “дүүг нь уруу татаж явсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар хүч хэрэглэн зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Л.Д, гэрч Б.Ж, О.О, Э.З, Э.З нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Аын хувьд аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах бөгөөд ял нэмж нэгтгэх ердийн журмыг хэрэглэж болдог.
Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг гагцхүү хөнгөрүүлэх зорилгоор нэгэнт хүчин төгөлдөр болж биелэгдэж буй шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргүүдийг нэгтгэн дахин хэлэлцэх зохицуулалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй, хуульчлагдаагүй болно.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүгдэгч О.А, Л.Днарын гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Д 155.900 төгрөгийг гаргуулан хохирогч О.Ат олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/926 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Л.Дн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг болон шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/926 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
4 дэх заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Ааас 1.086.648 төгрөг гаргуулан хохирогч Л.Дд олгосугай.” гэсэн хэсгийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Ааас 1.086.648 /нэг сая наян зургаан мянга зургаан зуун дөчин найм/ төгрөг гаргуулан хохирогч Л.Дд, шүүгдэгч Даянмөнхөөс 155.900 /нэг зуун тавин таван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч О.Ат тус тус олгосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийн хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Даянмөнхийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг болон шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ