| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/07385/И |
| Дугаар | 197/ШШ2025/01768 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/01768
2025 02 27 197/ШШ2025/01768
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: У/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,134,619 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ....ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 140000872039 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 825,976 төгрөг, зээлийн хүү 258,711 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,932 төгрөг, нийт 1,134,619 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Т.....шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ....ХХК-иас нэхэмжилсэн 1,134,619 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Эрүүл мэндийн шалтгаантай хавдрын эмчилгээ хийлгэж байгаа тул уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 634,619 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ....ХХК нь хариуцагч Т.Сайханцэнгэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,134,619 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.....нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,134,619 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 634,619 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ....ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Сайханцэнгэлд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 1,134,619 төгрөгийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 634,619 төгрөгөөр төлнө гэх тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,781 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 15,890.5 төгрөгийг улсын төсвөөс, 15,890.5 төгрөгийг хариуцагч Т.Сайханцэнгэлээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ....ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН