| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/02274/И |
| Дугаар | 197/ШШ2025/01769 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/01769
2025 02 27 197/ШШ2025/01769
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Уд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,453,199.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 03-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ... ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7109205800 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,444,699.02 төгрөг, нотариатын төлбөрт 8,500 төгрөг, нийт 1,453,199.02 төгрөгийг харуицагч С....гаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С.... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ХХК-иас нэхэмжилсэн 1,453,199.02 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 290,639.84 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 290,639.84 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 290,639.84 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 290,639.84 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 290,639.66 төгрөгөөр төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч С....д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,453,199.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.... нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,453,199.02 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 290,639.84 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 290,639.84 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 290,639.84 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 290,639.84 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 290,639.66 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С....д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 1,453,199.02 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 290,639.84 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 290,639.84 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 290,639.84 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 290,639.84 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 290,639.66 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,201 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 19,100.5 төгрөгийг улсын төсвөөс, 19,100.5 төгрөгийг хариуцагч С....гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН