Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/01770

 

 

 

 

 

 

 

 

   2025          02               27                                            197/ШШ2025/01770

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8,307,693.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                

1. Нэхэмжлэгч “...” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7109252570 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 8,296,693.51 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 8,307,693.51 төгрөгийг харуицагч Б....гаас гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Б.... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...” ХХК-иас нэхэмжилсэн 8,307,693.51 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 6 сарын хугацаанд хуваан төлнө” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ...” ХХК нь хариуцагч Б....д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,307,693.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Б.... нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,307,693.51 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 6 сарын хугацаанд хувааж төлнө гэх тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Нэхэмжлэгч ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б....д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 8,307,693.51 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 6 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,873.10 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 73,936.55 төгрөгийг улсын төсвөөс, 73,936.55 төгрөгийг хариуцагч Б....гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ...” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                 Э.ДОЛГОРСҮРЭН