| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/00341/И |
| Дугаар | 197/ШШ2025/01771 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/01771
2025 02 27 197/ШШ2025/01771
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12,364,388 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ё....нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Ё....нь Н....ын хүсэлтээр 2022.09.09-ний өдөр 20,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатайгаар нэг сарын 2,5 хувийн хүүтэй зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ, 2023.02.07-ны өдөр дахин 6,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатайгаар нэг сарын 2,5 хувийн хүүтэй зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээг тус тус байгуулж, нийт 26,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч нь талуудын тохирсон зээлийн тооцооллын дагуу 2024.01.10-ны өдрийн байдлаар 25,232,500 төгрөгийн зээлийг төлсөн. Үүнээс үндсэн төлбөрт 19,672,347 төгрөг, зээлийн хүү 5,560,153 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн үлдэгдэл төлбөрийг тооцооллын дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит бололмжийг олгосон боловч гэрэний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Н....оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 6,327,653 төгрөг, хүү 1,915,273 төгрөг, алданги 4,121,463 төгрөг, нийт 12,364,388 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.... шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагаас үлндсэн зээл 6,327,653 төгрөг, хүү 1,915,273 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие 3,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 5,242,926 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөх хүсэлттэй байна. 2025 оны 03 дугаар сарын 15-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-нд 1,242,926 төгрөг. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Ё.Мөнхчимэгийн нэхэмжлэлтэй, Н....т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь алданги 4,121,463 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байгаа бөгөөд Н.... нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,000,000 төгрөгийг төлсөн үнэн болно. Мөн үлдэх 5,242,926 төгрөгийг 5 сарын хугацаанд хуваан төлөх хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё....нь хариуцагч Н....т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,364,388 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 4,121,463 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 8,242,925 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 3,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 5,242,925 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 15-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-нд 1,242,926 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ё.Мөнхчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н....т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,364,388 төгрөгийн 4,121,463 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 8,242,925 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 3,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 5,242,925 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,242,926 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэх тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч 4,121,463 төгрөгийн шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212,781 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 73,418.4 төгрөгийг, хариуцагч Н....оос 73,418.4 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ё.Мөнхчимэгт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН