Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/01776

 

 

 

 

 

 

 

 

2025 02 27 197/ШШ2025/01776

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

 

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Уд холбогдох,

 

Гар утас, төхөөрөмж худалдан авах болон багцын үйлчилгээний төлбөрт 565,855 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ... ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.... нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч, Hybrid 9900 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 41345959 тоот гэрээ байгуулж, 95040035 дугаартай үүрэн холбооны хосолсон төлбөрт багцын үйлчилгээг ашиглаж эхэлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр үйлчилгээгээ МуMobi үйлчилгээнд шилжүүлж мөн гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж, 1,299,000 төгрөгийн үнэтэй Samsung Galaxy A34 Light green rap утасны төлбөрийг урьдчилгаа 454,650 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг 12 сар хуваан төлөхөөр зээлээр авсан. Д.... нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 95040035 дугаарын үйчилгэний талбөр, зэзлээр авсан гар утасны 2023 оны 11, 12 сар, 2024 оны 01 сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоож гэрэзний дагуу төлөх нийт төлбөр 565,855 төгрөг төлөхийг сануулсан боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд Д....аас 95040035 дугаарын үйлчилгээний төлбөр 178.866 төгрөг, зээлээр авсан Samsung Galaxy A34 Light green гар утасны үлдэгдэл төлбөр 351,809 төгрөг, гар утас төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 35,180 төгрөг, нийт 565,855 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д.... шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... ХХК-иас нэхэмжилсэн 565,855 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Д....ид холбогдуулан гар утас, төхөөрөмж худалдан авах болон багцын үйлчилгээний төлбөрт 565,855 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.... нь нэхэмжлэлийн шаардлага болох 565,855 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д....ид холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 565,855 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,626 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 8,813 төгрөгийг, хариуцагч Д....аас 8,813 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН