| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/06763/И |
| Дугаар | 197/ШШ2025/01709 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2025/01709
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, тоотод оршин суух ******* ******* овогт *******ын ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, Сүхбаатар дүүрэг 5-р хороо, Үндсэн хуулийн гудж 3, хаягт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа мэдэгдээгүй гэжээ.
2. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 183/ШШ2023/04104 дугаар шийдвэрээр Х.*******ээс 118,818,630 төгрөг гаргуулж ******* ******* ББСБ ХХК-нд олгож, барьцаа хөрөнгө улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, дүүргийн 23-р хороо, /17100/, байр 126 тоот, 96,71 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ГХ2024/00187 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.
3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг материалаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр Фэйн эстимэйт ХХК-ийг томилсон, шинжээч 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн үнэлгээний тайлангаар хөрөнгө үнэлгээний практикт хэрэглэдэг өртгийн болон зах зээлийн хандлагаар тооцож, харьцуулан судалсны үндсэн дээр орон сууцыг 300,000,000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тодорхойлжээ.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө, мөн хуулийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.
5. Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, тайланг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хтран төлбөр төлөгч буюу хөрөнгийн өмчлөгч Б.д биечлэн, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Х.*******т баталгаат шуудангаар тус тус мэдэгдэх арга хэмжээ авсан нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасанд нийцсэн байна.
6. Шийдвэр гүйцэтгэгчээс хөрөнгийн үнэлгээний тайланг зохих журмаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байх боловч нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй буюу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан, ийнхүү хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэх шалтгаантай болох нь тогтоогдсонгүй.
7. Иймд нэхэмжлэгч Х.*******ийн гаргасан, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Х.*******ийн гаргасан хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шинжээч Фэйн эстимэйт ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хуражийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ төлөх улсын тэмдэгтийн хуражаас чөлөөлөгдөх тул төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН