| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/09758/И |
| Дугаар | 197/ШШ2025/01907 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/01907
2025 03 06 197/ШШ2025/01907
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал Тауэр, 7 давхар,******* тоот хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/ Хилчин гудамж, 428-р байр, ******* тоотод оршин суух, Сэ******* Ба******* /РД:*******/-т холбогдох,
216,632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ХХК нь Сэргэлэнчулуун овогтой Ба*******-тэй 2023-11-14- ний өдөр ******* тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 4 сарын 11-ний өдөр 2*******,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй ******* тоот зээлийг Хаан банк дахь 5034635390 тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч С.Ба******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч С.Ба******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-11-18-ний өдрийн байдлаар: 2000254936 тоот зээл 2024 оны 6 сарын 10-ний өдөр дуусч үндсэн зээлээс 49,501 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 195,499 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 221 хоногийн хүү 119,182 төгрөг+шимтгэл 0 төгрөгнөөс хүүнд төлсөн 98,049 төгрөгийг хасаж нийт хүү 21,133 Нийт дүн 216,632 төгрөг /хоёр зуун арван зургаан мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Ба******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие С.Ба******* нь ******* ХХК-ийн гаргасан 216,632 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралд оролцуулахгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь, С.Ба*******т холбогдуулан 216,632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ба******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн 216,632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 216,632 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 7,149 төгрөгийн тал хувь болох 3,574.05 төгрөгийг хариуцагч С.Ба*******аас, тал хувь болох 3,574.05 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,149 төгрөгөөс үлдэх 3,574.05 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 216,632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Ба******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч С.Ба*******аас улсын тэмдэгтийн хураамжид 3,574.05 төгрөг, улсын орлогоос 3,574.05 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,149 төгрөгөөс үлдэх 3,574.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч С.Ба******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР