Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/01780

 

 

 

 

 

 

 

 

2025 02 27 197/ШШ2025/01780

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: х-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 573,672.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч ... ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...бидний зүгээс харилцан тохиролцсоны дагуу ... ХХК-ийн өмчлөлд, түүний хүсэлтээр эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлсэн бөгөөд талууд эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээлцэхдээ зарлагын падааныг үйлдсэн байдаг нь Иргэний хуулийн 248.2-т заасны дагуу нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийг Энхбасголт ХХК-ийн зүгээс хүлээн авсныг баталгаажуулна. Иймд Иргэний хуулийн 243.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагчаас худалдан авсан эм, эмнэлгийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр болох нийт 573,672.50 төгрөгийг гаргуулан манай компанид олгуулж, хариуцагчийн биелүүлээгүй үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ... ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг үндэслэн манай ... ХХК-иас ... ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 573,672.50 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ... ХХК-д холбогдох, 573,672.50 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                              Э.ДОЛГОРСҮРЭН