Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,  улсын яллагч Д.Дэлгэрмаа, шүүгдэгч Г.Халиун, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гансүхийн Халиун /РД:УХ91081744/-д холбогдох эрүүгийн “1711007360150”  дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний  өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1247 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 375 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Гансүхийн Халиун /РД:УХ91081744/, 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Г.Халиун нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрээр үйлчлүүлж байсан Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Юүн А Хёны цамцны халааснаас нь Айфони-7 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 1.520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:    Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Г.Халиун нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1.  Хохирогч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн /Yun A Hyun/ Юүн А Хён нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:...би Монгол улсын их сургуулийн хэлний бэлтгэлд явдаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр найз нар болох нь Кim Jihee Кim, Garam Hwang Seoyoug нарын хамт үдээс хойш 15-16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүр Номин хүнсний дэлгүүрээс хүнсний бүтээгдээхүүн  авах гээд явж байсан. Би тухайн үед өөрийн куртикны карманд I Рhone-7 маркийн гар утсаа хийгээд цахилгаандсан байсан. Ингээд би дэлгүүрээс тараг аваад тооцоогоо хийх гэсэн чинь миний гар утас алга болсон байсан. Ингээд дэлгүүрийн хүмүүс цагдаа дуудаад шүүж үзсэн чинь 20 гаран насны эмэгтэй хүн гаран дээрээ куртикээр халхавчилсан карманаас утас авч байгаа бичлэг бичигдсэн байсан. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл өгч шалгуулсан гэх мэдүүлэг./ хх 10-12/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Халиун гэрчээр мэдүүлэхдээ:.. 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би Чингэлтэй дүүргийн 3 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах  Номин их дэлгүүрийн 1 дүгээр давхарын хүнсний сүү, тараг зардаг хэсэгт явж байгаад  үл таних 20 орчим насны эмэгтэй, хүрэн өнгийн ноосон цамцны баруун талын халааснаас нь цахилгааныг нь онгойлгож I Рhone-7 маркийн gold өнгийн гар утсыг нь хулгайлан авсан гэх мэдүүлэг. /хх 16-18/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 20-21/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32/, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр  хорооны  засаг даргын  тодорхойлолт /хх-34/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 35-37/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1247 дугаартай тогтоол /хх 40-42/, шүүгдэгч Г.Халиуны урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны явцад  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

 

Шүүгдэгч Г.Халиун нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн 1 давхарт байрлах Номин хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байсан Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Юүн А Хёны цамцны халааснаас нь Айфони-7 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 1.520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн /Yun A Hyun/ Юүн А Хёны...би Монгол улсын их сургуулийн хэлний бэлтгэлд явдаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр найз нар болох нь Кim Jihee Кim, Garam Hwang Seoyoug нарын хамт үдээс хойш 15-16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүр Номин хүнсний дэлгүүрээс хүнсний бүтээгдээхүүн  авах гээд явж байсан. Би тухайн үед өөрийн куртикны карманд I Рhone-7 маркийн гар утсаа хийгээд цахилгаандсан байсан. Ингээд би дэлгүүрээс тараг аваад тооцоогоо хийх гэсэн чинь миний гар утас алга болсон байсан. Ингээд дэлгүүрийн хүмүүс цагдаа дуудаад шүүж үзсэн чинь 20 гаран насны эмэгтэй хүн гаран дээрээ куртикээр халхавчилсан карманаас утас авч байгаа бичлэг бичигдсэн байсан. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл өгч шалгуулсан гэх мэдүүлэг./ хх 10-12/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Халиуны гэрчээр мэдүүлсэн .. 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би Чингэлтэй дүүргийн 3 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах  Номин их дэлгүүрийн 1 дүгээр давхарын хүнсний сүү, тараг зардаг хэсэгт явж байгаад  үл таних 20 орчим насны эмэгтэй, хүрэн өнгийн ноосон цамцны баруун талын халааснаас нь цахилгааныг нь онгойлгож I Рhone-7 маркийн gold өнгийн гар утсыг нь хулгайлан авсан гэх мэдүүлэг. /хх 16-18/, хөрөнгийн  үнэлгээний тайлан /хх-20/, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр  Номин худалдааны  төвийн 1 давхарын  камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Халиуныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн  гэм буруутай  үйлдлээс хохирогч  Юүн А Хён-д 1.520.000 төгрөгний хохирол учирснаас шүүгдэгч Г.Халиун хохирогчид нэг ч төгрөгний хохирол барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 1.520.000 /нэг сая таван зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж  хохирогч Юүн А Хён-д  олгохоор шүүх шийдвэрлэв.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзлаа.

Шүүгдэгч Г.Халиун нь өмнө 2017  оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 375 дугаартай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 448 цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж 28 цагийн ялыг эдэлсэн одоо 420 цагийн ялын үлдэгдэлтэй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/1287 дугаартай албан бичгээр нотлогдож  байна.

Иймд шүүгдэгч Г.Халиуныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Халиунд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 448 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас үлдсэн 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Халиунд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 2 цагаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                         

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Гансүхийн Халиуныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлсны улмаас бусдад 1.520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Г.Халиуныг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Халиунд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 448 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас үлдсэн 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Халиунд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 2 цагаар тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Халиун нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэгийн хуулбар 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Халиунаас 1.520.000 /нэг сая таван зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Юүн А Хёнд олгосугай.

8. Шүүгдэгч Г.Халиун нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Халиунд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БАТЖАРГАЛ