| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0651/З |
| Дугаар | 128/ШШ2024/0901 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2024/0901
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.А, Т.Ц, С.Н
Хариуцагч: Нийслэлийн хяналт шалгалтын газрын дарга
Маргааны төрөл: “Нийслэлийн хяналт шалгалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн , , дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
“Нийслэлийн хяналт шалгалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн , , дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”
Нэхэмжлэгч Ц.Аээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ц.А нь Нийслэлийн Хяналт шалгалтын газарт Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч албан тушаалтай ажилдаг байсан. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тоот "Ц.Аэд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Тус тушаалд Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Цний Аэд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусгавар болоогүй байх хугацаанд Хяналт шалгалтын газрын даргын 2024 оны ******* дугаартай "Хяналт шалгалт хийх тухай" удирдамж, "Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулах тухай” дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн Сүхбаатар дүүрэг хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 5 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдрүүдэд /ажлын 6 өдөр/ удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй ажил тасалж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөр тасалбар болгон Төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсугай гэсэн. үндэслэсэн бөгөөд тус журамд 1.3.5 дахь заалт байхгүй хамааралгүй заалт оруулсан. 3. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13 дахь заалтад заагдсан зөрчилтэй гэсэн бөгөөд тус зүйл заалтыг эс зөвшөөрч
Миний бие Ц.А ажлын дотоод групп чаатнаас анх 2024 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 13 цаг 47 минутад хэлтсийн ахлах 3. Г “Турк улсын газар хөдлөлтийн сургамж” сэдэвт мэргэжлийн сургалт болох тухай зарлал оруулсан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 16 минутад Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Гын Б энэ сургалт 05 дугаар сарын 12-19 хүртэл явагдах юм байна. Бүртгэл 05 дугаар сарын 07-нд дуусна гэсэн. Сургалтын зардал 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөг манай газрын байцаагчдад 5.000.000 /таван сая/ төгрөгөөр явуулж болно. Өөрөө мөнгөө төлөөд сургалтад оролцох хүн байвал Газрын зүгээс цалинтай чөлөө олгоод явуулж болно гэсэн шүү гэх мэдээлэл өгсөн. Миний бие хэлтсийн даргын мэдээллийн дагуу “Газар хөдлөлтийн сургамж" сэдэвт мэргэжлийн техникийн сургалтад хамрагдах сонирхолтой байсан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Ц, С.Н нарын хамт анкетаа Монголын Барилгын инженерүүдийн холбоонд өгч төлбөрийг нэгтгэн тус холбооны дансанд шилжүүлэн байшуулсан байдаг, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр онгоцны тийз захиалж баталгаажуулсан талаар Монголын Барилгын инженерүүдийн холбооноос 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр сургалтад хамрагдах нийт гишүүдийн тийз баталгаажсан тухай мэдэгдэл утсаар болон цахимаар хүлээн авч тус өдөр газрын даргын өрөөнд хуралдаж сургалтад хамруулах боломжгүй ажлын шаардлагаар гэсэн хариу хэлсэн Ц.А миний бие болон бид нар Монголын барилгын инженерүүдийн холбооноос буцаах талаар тодруулахад буцаах боломжгүй цаг тулсан учир цуцалсан тохиолдолд хатуу гэрээний дагуу суутгал өндөр хувиар тооцох талаар мэдээллэснийг Газрынхаа удирдлага нарт мэдэгдэж, анхнаасаа мэдээлэл оруулаагүй бол бид оролцохгүй байсан, мэргэжлийн техникийн сургалтад барилгын инженер мэргэжил эзэмшсэний хувьд явах шаардлагатай тухай хэлсэн байдаг.Энэ үйл явцыг баталгаажуулах үүднээс төрийн жинхэнэ албан хаагчдын үүргийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ц.А, Т.Ц******* С.Н бид бичгээр 6 хонгийн цалинтай чөлөө олгоно уу хэмээн өргөдөл, хүсэлт өгсөн бөгөөд хүсэлтийг тус газрын хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн П.О өглөө нь хүлээн аваад өдөр 14 цагийн үед буцааж өгөхдөө хэлтсийн даргаасаа саналыг бичүүлж ир гэсэн тэгээд хэлтсийн даргад танилцуулахад ажлын шаардлагаар боломжгүй гэж бичсэн дараа нь захиргаа санхүүгийн хэлтсийн даргад танилцуулахад хөтөлбөр нь тодорхойгүй байна. тодорхой хөтөлбөрөө аваад ир гээд аваагүй, тус хүсэлтийн хавсралтад Ангил хэл дээрх хөтөлбөр байсан. Бид буцаалт болон цуцлалт хийх боломжгүй байсан тул 14 хонгийн удирдамжийн хүрээнд буюу 2024 оны 05 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд хяналт шалгалтаа хийж дуусган 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 07 цагт хөтөлбөрийн дагуу нислэг хийж сургалтад сууж 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн оройн ирсэн ба 27-ны өдөр ажилдаа ирэхэд ажлаа өг хэмээн цахим хэлбэрээр дарамталж байсан ба 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тушаалаар баталгаажиж миний ажлыг тасалбар болгосон. Иймд миний хувьд байгууллагаас гаргасан сургалтын зарлалын дагуу оролцож бүртгүүлж цалинтай чөлөө олгоно уу хэмээн холбогдох хууль, дотоод журамын дагуу хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй, байгууллага хэлтсийн дотоод групп бичсэний дагуу зохион байгуулж буй талд төлбөрөө төлж сургалтад хамрагдсан байхад 05 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдрүүдэд /ажлын 6 өдөр/ удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй ажил тасалсан гэдэг шалтгаанаар төрийн албанаас халж сахилгын шийтгэл ногдуулсан байгаад гомдолтой байгаа тул миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч Т.Цгаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Т.Ц нь Нийслэлийн Хяналт шалгалтын газарт Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч албан тушаалтай ажилдаг байсан. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тоот "Т.Цд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Тус тушаалд Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Тийн Цд Хяналт Шалгалтын газрын даргын 2024 оны ******* дугаартай “Хяналт шалгалт хийх тухай" удирдамж, "Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулах тухай дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн Сонгинохайрхан Дүүрэг хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 5 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдрүүдэд /ажлын 6 өдөр/ удирдах албан тушаалтан зөвшөөрөлгүй ажил тасалж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөр тасалбар болгон Төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсугай гэсэн үндэслэсэн бөгөөд тус журамд 1.3.5 дахь заалт байхгүй хамааралгүй заалт оруулсан. 3. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13 дахь заалтад заагдсан зөрчилтэй гэсэн бөгөөд тус зүйл заалтыг эс зөвшөөрч Миний бие Т.Ц ажлын дотоод групп чаатнаас анх 2024 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 13 цаг 47 минутад хэлтсийн ахлах 3.Г “Турк улсын газар хөдлөлтийн сургамж” сэдэвт мэргэжлийн сургалт болох тухай зарлал оруулсан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 16 минутад Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Гын Б энэ сургалт 05 дугаар сарын 12-19 хүртэл явагдах юм байна. Бүртгэл 05 дугаар сарын 07-нд дуусна гэсэн. Сургалтын зардал 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөг манай газрын байцаагчдад 5.000.000 /таван сая/ төгрөгөөр явуулж болно. Өөрөө мөнгөө төлөөд сургалтад оролцох хүн байвал Газрын зүгээс цалинтай чөлөө олгоод явуулж болно гэсэн шүү гэх мэдээлэл өгсөн. Миний бие хэлтсийн даргын мэдээллийн дагуу “Газар хөдлөлтийн сургамж” сэдэвт мэргэжлийн техникийн сургалтад хамрагдах сонирхолтой байсан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын /ахлах/ байцаагч Ц.А, С.Н нарын хамт анкетаа Монголын Барилгын инженерүүдийн холбоонд өгч төлбөрийг нэгтгэн тус холбооны дансанд шилжүүлсэн, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр онгоцны тийз захиалж баталгаажуулсан талаар инженерүүдийн холбооноос 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тийз баталгаажсан тухай мэдэгдэл Монголын Барилгын инженерүүдийн холбооноос ирж тус өдөр газрын даргын өрөөнд хуралдаж сургалтад хамруулах боломжгүй ажлын шаардлагаар гэсэн хариу хэлсэн Т.Ц миний бие болон бид нар Монголын барилгын инженерүүдийн холбооноос буцаах талаар тодруулахад буцаах боломжгүй цаг тулсан учир цуцалсан тохиолдолд хатуу гэрээтэй тул суутгал өндөр хувиар тооцох талаар мэдээлсэн тухайгаа удирдлага нарт мэдэгдэж, анхнаасаа мэдээлэл оруулаагүй бол бид оролцохгүй байсан, мэргэжлийн техникийн сургалтад барилгын инженер мэргэжил эзэмшсэний хувьд явах шаардлагатай тухай хэлсэн байдаг. Энэ үйл явцыг баталгаажуулах үүднээс төрийн жинхэнэ албан хаагчдын Үүргийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ц.А, Т.Ц С.Н бид бичгээр 6 хонгийн цалинтай чөлөө олгоно уу хэмээн өргөдөл, хүсэлт өгсөн бөгөөд хүсэлтийг тус газрын хүний нөөц хариуцсан ахлах Мэргэжилтэн П.О өглөө нь хүлээн аваад өдөр 14 цагийн үед буцааж өгөхдөө хэлтсийн даргаасаа саналыг бичүүлж ир гэсэн тэгээд хэлтсийн даргад Танилцуулахад ажлын шаардлагаар боломжгүй гэж бичсэн дараа нь захиргаа санхүүгийн хэлтсийн даргад танилцуулахад хөтөлбөр нь тодорхойгүй байна. Гээд аваагүй, тус хүсэлтийн хавсралтад Ангил хэл дээрх хөтөлбөр байсан бичсэний дагуу төлбөр төлж сургалтад хамрагдсан байхад 05 дугаар сарын 16- ны өдрөөс 24-ний өдрүүдэд /ажлын 6 өдөр/ удирдах албан тушаал зөвшөөрөлгүй ажил тасалсан гэдэг шалтгаанаар төрийн албанаас халж сахилгын шийтгэл ногдуулсан байгаад гомдолтой байгаа тул миний бие нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна.” гэжээ. Нэхэмжлэгч Миний бие С.Н нь Нийслэлийн Хяналт шалгалтын газарт Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч албан тушаалтай ажилдаг байсан. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тоот "С.Нд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Тус тушаалд Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Тийн Цд Хяналт шалгалтын газрын даргын 2024 оны ******* дугаартай “Хяналт шалгалт хийх тухай" удирдамж, “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулах тухай" дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн Чингэлтэй дүүрэг хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 5 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдрүүдэд /ажлын 6 өдөр/ удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй ажил тасалж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөр тасалбар болгон Төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсугай гэсэн. Гомдлын агуулга: 1. Нийслэлийн Хяналт шалгалтын газарт Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч С.Н миний нэрийг тушаал дээр буруу бичсэн хариуцлагагүй хандсан. Миний бие С.Н ажлын дотоод групп чаатнаас анх 2024 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 13 цаг 47 минутад хэлтсийн ахлах 3.Г "Турк улсын газар хөдлөлтийн сургамж" сэдэвт мэргэжлийн сургах 3.Г Турк Зарлал оруулсан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 16 минутад Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Гын Б энэ сургалт 05 дугаар сарын 12-19 хүртэл явагдах юм байна. Бүртгэл 05 дугаар сарын 07-нд дуусна гэсэн. Сургалтын зардал 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөг манай газрын байцаагчдад 5.000.000 /таван сая/ төгрөгөөр явуулж болно. Өөрөө мөнгөө төлөөд сургалтад оролцох хүн байвал Газрын зүгээс цалинтай чөлөө олгоод явуулж болно гэсэн шүү гэх мэдээлэл өгсөн. Миний бие хэлтсийн даргын мэдээллийн дагуу “Газар хөдлөлтийн сургамж” сэдэвт мэргэжлийн техникийн сургалтад хамрагдах сонирхолтой байсан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын /ахлах/ байцаагч Ц.А, Т.Ц нарын хамт анкетаа Монголын Барилгын инженерүүдийн холбоонд өгч төлбөрийг нэгтгэн тус холбооны дансанд шилжүүлсэн, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр онгоцны тийз захиалж баталгаажуулсан талаар инженерүүдийн холбооноос 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тийз баталгаажсан тухай мэдэгдэл Монголын Барилгын инженерүүдийн холбооноос ирж тус өдөр газрын даргын өрөөнд хуралдаж сургалтад хамруулах боломжгүй ажлын шаардлагаар гэсэн хариу хэлсэн С.Н миний бие болон бид нар Монголын барилгын инженерүүдийн холбооноос буцаах талаар тодруулахад буцаах боломжгүй цаг тулсан учир цуцалсан тохиолдолд хатуу гэрээтэй тул суутгал өндөр хувиар тооцох талаар мэдээлсэн тухайгаа удирдлага нарт мэдэгдэж, анхнаасаа мэдээлэл оруулаагүй бол бид оролцохгүй байсан, мэргэжлийн техникийн сургалтад барилгын инженер мэргэжил эзэмшсэний хувьд явах шаардлагатай тухай хэлсэн байдаг. Энэ үйл явцыг баталгаажуулах үүднээс төрийн жинхэнэ албан хаагчдын Үүргийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ц.А, Т.Ц С.Н бид бичгээр 6 хонгийн цалинтай чөлөө олгоно уу хэмээн өргөдөл, хүсэлт өгсөн бөгөөд хүсэлтийг тус газрын хүний нөөц хариуцсан ахлах Мэргэжилтэн П.О өглөө нь хүлээн аваад өдөр 14 цагийн үед буцааж өгөхдөө хэлтсийн даргаасаа саналыг бичүүлж ир гэсэн тэгээд хэлтсийн даргад Танилцуулахад ажлын шаардлагаар боломжгүй гэж бичсэн дараа нь захиргаа санхүүгийн хэлтсийн даргад танилцуулахад хөтөлбөр нь тодорхойгүй байна. Гээд аваагүй, тус хүсэлтийн хавсралтад Ангил хэл дээрх хөтөлбөр байсан. Бид буцаалт болон цуцлалт хийх боломжгүй байсан тул 14 хонгийн Удирдамжийн хүрээнд буюу 2024 оны 05 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд хяналт шалгалтаа хийж дуусган 2024 оны 05 дугаар сарын 16-ны хэмээн мэдэгдэж 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тушаалаар баталгаажиж өдрийн өглөө 07 цагт хөтөлбөрийн дагуу нислэг хийж сургалтад сууж 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн оройн ирсэн ба 27-ны өдөр ажилдаа ирэхэд ажлаа эх миний оролцож бүртгүүлж цалинтай чөлөө олгоно уу холбогдох хууль дотоод журмын ажлыг тасалбар болгосон. Иймд миний хувьд байгууллагаас гаргасан сургалтын зарлалын дагуу хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй, байгууллага хэлтсийн дотоод групп бичсэний дагуу төлбөр төлж сургалтад хамрагдсан байхад 05 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдрүүдэд /ажлын 6 өдөр/ удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй ажил тасалсан гэдэг шалтгаанаар төрийн албанаас халж сахилгын шийтгэл ногдуулсан байгаад гомдолтой байгаа тул миний бие нийслэл х захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцож байгаа. Нэхэмжлэгч Ц.А, Т.Ц С.Н нар нь Нийслэлийн хяналт шалгалтын газрын барилгын техникийн хяналтын байцаагчийн албан тушаалд томилогдож ажиллаж байсан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус тус төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Тус маргаан бүхий захиргааны акт буюу Нийслэлийн хяналт шалгалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн , , дүгээр тушаалуудад нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.4 дэх заалтууд, мөн Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.3.1, 1.3.3, 1.3.5, 3.6-д заасныг тус тус үндэслэл болгон нэхэмжлэгч нарт ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Дээр дурдсан маргаан бүхий захиргааны актуудын 1 дэх хэсэгт тус тус Нийслэлийн хяналт шалгалтын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн үүрэг болох урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулах үүргээ биелүүлэлгүй 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 24-ний өдрүүдэд ажлын 6 хоног удирдах ажилтны зөвшөөрөлгүй ажил тасалж, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ноогдуулсугай гэж дурдан гаргасан байдаг. Уг тушаалуудад зааснаар нэхэмжлэгч нар нь ажлын 6 хоног удирдах ажилтны зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Харин нэхэмжлэгч нарын тайлбараар тухайн 6 хоногт Турк улсад зохион байгуулагдсан мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. УУг сургалтад өөрийн зардлаар хамрагдах тохиолдолд газраас цалинтай чөлөө олгоно гэсэн хэлтсийн даргын мэдээлэлд үндэслэж тухайн сургалтад хамрагдсан учраас ажлаа тасалсан гэж үзэх үндэслэлгүй гэж маргаж байгаа. 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт аюулгүй байдлын хяналтын хэлтсийн нийт ажилтнуудад дотоод мэдээлэл солилцох, ажил хэргийн хүрээнд харилцах зорилгоор ашигладаг БСАБХ хэлтэс гэсэн нэртэй фэйсбүүк групп чатад хэлтсийн ахлах З.Г 13 цаг 47 минутад Турк улсын газар хөдлөлтийн сургамж нэртэй сургалтын зарыг оруулсан байдаг. Үүний дараа тухайн өдрийнхөө 15 цаг 16 минутад хэлтсийн дарга нь уг чатдаа энэ сургалт 05 дугаар сарын 12-ны өдрөөс 19-ний өдөр хүртэл явагдах юм байна бүртгэл 05 дугаар сарын 07-ны өдөр дуусна, сургалтын зардал 5,5 сая төгрөг бөгөөд манай газрын байцаагч нар 5 сая төгрөгөөр явах боломжтой. Зардлаа өөрсдөө хариуцаж сургалтад оролцох хүн байвал газрын зүгээс цалинтай чөлөө олгоод явуулж болно гэж бичсэн нь хавтаст хэрэгт зурган хэлбэрээр хавсаргагдсан байгаа. Тухайн мэдээлэлд үндэслээд хэлтсийн байцаагч нараас нэхэмжлэгч нар сургалтад хамрагдахаар болж 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бүртгэл дуусахаас өмнө сургалтдаа бүртгүүлж төлбөрөө нэгтгэсэн байдлаар төлсөн байдаг. Сургалтад бүртгүүлж баталгаажуулан 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр барилгын инженерүүдийн холбоогоор тийз баталгаажуулалт хийгдсэн талаар мэдэгдэл ирэх үед газрын даргын өрөөнд хуралдаж05 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалаар томилогдсон хяналт шалгалтын ажлын хэсэгт ажиллах учраас тухайн сургалтад явуулах боломжгүй гэсэн мэдээллийг өгсөн. Үүний дагуу нэхэмжлэгч гурван иргэний хувьд барилгын инженерүүдийн холбоотой холбогдож уг асуудлаар төлбөрийн буцаалт хийж өгөх боломжтой эсэхийг лавлахад нэгэнт сургалт баталгаажсан төлбөрийн буцаалт хийх ямар ч боломжгүй гэдэг хариуг өгсөн. Үүнтэй уялдуулаад газрын хэлтсийн дарга болон хэлтсийн ажилтнуудтай хэлэлцэж тохиролцсоны үндсэн дээр тухайн ажлын хэсэгт ажиллаад шаардлагатай барилгын ажлуудыг нэн тэргүүнд шалгаж дуусгах сургалтад хамрагдахаар явах хүртлээ буюу 05 дугаар сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд хариуцсан дүүргүүддээ барилгын хяналт шалгалтыг хийж шаардлагатай зүйлсийг гүйцээж дуусгах гэсэн байдлаар тохиролцон ажлыг үргэлжлүүлсэн. Энэ хугацаандаа хяналт шалгалтын хүрээнд шалгасан барилгуудад шаардах хуудсыг байцаагч нар бичиж хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нарын зүгээс 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ярилцан тохиролцсоны дагуу чөлөө хүсэх өргөдлөө сургалтын хөтөлбөрийн хамт Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргад танилцуулахад хөтөлбөр тодорхойгүй тул хүлээн авах боломжгүй гэж гараар бичсэн өргөдлийг нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр буцааж өгсөн. Өөрөөр хэлбэл тухайн хөтөлбөрийг хавсаргаж өгсөн байтал хөтөлбөр тодорхойгүй гэдэг үндэслэлээр буцаасан. Сургалтын хөтөлбөрийн дагуу маргааш нь нисэх ёстой байсан. Төлбөрийн албан хаагч сургалтын төлбөрөө төлсөн, бүрэн буцаан авах боломжгүй нөхцөл байдалд байсан учраас анх байгууллагаас санал болгосны дагуу хамрагдаж байгаа мэргэжлийн сургалт гэдэг утгаар нэхэмжлэгч нарын зүгээс 05 дугаар сарын 16-ны өдөр сургалтад хамрагдан Турк улс руу явсан. Ийнхүү 05 дугаар сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Турк улсад болсон сургалтдаа хамрагдаж 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч нар ажилдаа очсон. Ажилдаа очиход ажлаа өг гэж мэдэгдээд 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий тушаалыг гардуулж өгсөн. Уг тушаалд дурдахдаа нэхэмжлэгч нар нь ажлын хэсгийн ажлыг гүйцэтгээгүй, удирдах ажилтны зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэл дурдсан байдаг. Гэтэл ажлын хэсэгт ажилласан ажлаа тодорхой хэмжээнд хийж гүйцэтгэн, тухайн ажлын хэсгийн ажлыг ямар нэгэн байдлаар алдагдуулахгүйгээр өөрөөс хамаарах бүхий л арга хэмжээнүүдийг авч ажилласан гэдгээ нэхэмжлэгч нар тайлбарладаг. Мөн гэрч нар энэ талаар мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан. Ажлын хэсгийн болон илтгэх хуудсан дээр уг асуудлаар дүгнэж болохуйц зүйлсийг тусгасан. Мөн сургалтад хамрагдаж байгаа ажилтнууд санаачилгаараа дур мэдэн явсан зүйл биш. Анх хэлтсийн даргын оруулсан зар, өгсөн мэдээллийн дагуу сургалтад бүртгүүлэн өөрсдөө зардлаа хариуцсан хамрагдсан мэргэжлийн сургалт учраас маргаан бүхий тушаалуудын үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг байдлаар нэхэмжлэгч нарын хувьд удаа дараа мэдэгдсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 1.4, 3.2, 3.3, 6.1-д заасантай нийцэхгүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаа. Ийм учраас маргаан бүхий захиргааны акт буюу Нийслэлийн хяналт шалгалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн , , дугаар тушаалуудыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг холбогдох журмын дагуу гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.” гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.Аийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хяналт шалгалтын газарт холбогдох нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч болох Ц.А нь тус газарт Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтэст Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчаар ажилладаг байсан бөгөөд хууль тогтоомжийг зөрчиж, төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаалын дагуу "Төрийн албанаас халах сахилгын шийтгэл" оногдуулсан. 1. Нэхэмжлэлд дурдсанаар "Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13 дахь заалтад заасан зөрчилтэй гэсэн бөгөөд тус зүйл заалтыг эс зөвшөөрч байна" гэжээ. Тайлбар: Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэгч эрх бүхий албан тушаалтны хувьд Төрийн албаны тухай хуульд захирагдаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс гадна ёс зүй, зан харилцааны өндөр төлөвшилтэй, хариуцлага хүлээх чадвартай байхыг хууль тогтоомжоор шаарддаг. Тус газар нь Барилга, дэд бүтцийн салбарт төрийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2024 оны ******* дугаартай "2024 оныг Тохижилт-Бүтээн байгуулалтын жил болгон зарлах тухай" захирамж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах хүрээнд 2024 оны 05 сарын 08-ны өдрийн *******, 05 сарын 09-ний өдрийн дугаартай "Урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай" удирдамжуудыг батлан нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 05 сарын 09-ний өдрөөс эхлэн ажлын 14 хоног хяналт шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ц.А нь тус хяналт шалгалтын хүрээнд Сүхбаатар дүүрэгт томилогдож, нарийн бичгээр ажиллах ёстой байсан боловч, Турк улсад болох "Газар хөдлөлтийн сургамж" сэдэвт сургалтад 16-ны өдрөөс эхлэн оролцох талаар шалгалт үргэлжилж байх хугацаанд буюу 05 сарын 10-ны өдөр мэдэгдсэн. Газрын зүгээс шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж буй учир тус хугацаанд чөлөө олгох боломжгүй талаар мэдэгдсэн. Гэтэл Ц.А нь хүсэлтээ өгөөгүй бөгөөд газрын удирдлагын зүгээс чөлөө олгоогүй байхад 05 сарын 16-ны өдрөөс 24-ний өдрүүдэд ажлын 6 өдөр ажил тасалсан. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.2.шуурхай, тасралтгүй байх; гэх зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах ёстой бөгөөд тус үйлдлээс шалтгаалан хяналт шалгалтын үйл ажиллагаа тасалдаж, шалгалтын зорилгод хүрч чадаагүй болно. Иймд Ц.А нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмаас гадна дараах зарчмыг баримтална: 7.1.8.захирах, захирагдах ёсыг баримтлах, 37 дугаар зүйлийн "37.1.7. төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 37.1.13. албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах" гэх хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн болно. 2. Нэхэмжлэлд дурдсанаар "Хэлтсийн ахлах 3. Гаас "2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Турк улсын газар хөдлөлтийн сургамж сэдэвт сургалт болох тухай зарлал оруулсан, Хэлтсийн дарга Г.Баас мөн мэдээлэл өгсөн,... мэдээллийн дагуу сургалтад бүртгүүлсэн бөгөөд анхнаасаа мэдээлэл оруулаагүй бол бид оролцохгүй байсан” гэжээ. Тайлбар: Тус газрын дотоод дүрэм журам буюу 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалаар батлагдсан “Хэлтсүүдийн үйл ажиллагааны дүрэм"-ийн 2.1, 2.2.2, 2.2.8-д зааснаар газрын удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлэх, сургалтад хамруулах, энэ талаар зөвлөмж, арга зүй, чиглэлээр хангах нь Захиргаа, санхүүгийн хэлтсийн чиг үүрэг бөгөөд тус хэлтэс болон Газрын удирдлагын зүгээс албан ёсоор ямар ч сургалтын мэдээлэл, зарлал оруулаагүй байдаг. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ" гэж заасан бөгөөд Ц.Аийн үндэслэж буй "Фэйсбүүк чат" нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу хүний эмзэг мэдээлэл буюу хувь хүний нууц юм. Иймд тухайн чат мэдээлэл нь албан бус буюу хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй, хэлтсийн албан хаагчдын солилцсон мэдээлэл бөгөөд тус байгууллагын захиргааны зүгээс сургалтын талаар мэдээлэл, чиглэл өгөөгүй тул дээрх тайлбар нь үндэслэлгүй. 2. Нэхэмжлэгч нь "Бид бичгээр 6 хоногийн цалинтай чөлөө олгоно уу хэмээн өргөдөл хүсэлтээ өгсөн, " гэж тайлбарлаж байна. Тайлбар: Тус газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.4-д зааснаар албан хаагч нь чөлөө авах тухай хүсэлтийг бичгээр, нотлох баримтын хамт Газрын удирдлагад ирүүлнэ гэж тодорхой зохицуулсан байдаг. Тус журмын дагуу Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн П.О нь Ц.Аийг “..Чөлөө авах хүсэлтээ хэлтсийн даргаасаа зөвшөөрсөн талаар цохолт хийлгэж, нотлох баримт, сургалтын хөтөлбөр зэргийг хавсаргаж ирүүлэх" талаар мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь хүсэлтээ нотлох баримтын хамт ирүүлээгүй тул тус тайлбар нь үндэслэлгүй. 3. Мөн Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар "Хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай” албан шаардлагын дагуу Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой зөрчил гаргасан, зөрчлийн шинжтэй үйлдлийг санаатайгаар нуун дарагдуулсан" гэх үндэслэлээр 2023 онд сахилгын шийтгэл, түүнчлэн иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ хайнга хандах, хугацаа хэтрүүлэх, шийдвэрлэхгүй орхигдуулах зэрэг үйлдлийг удаа дараа гаргасан үйлдэлд байгууллагын зүгээс Ц.Аийг тус алдаа дутагдлаа засах, мэргэжлийн чадвараа дээшлүүлэх хүрээнд боломж олгох буюу дотоод засаглалын хүрээнд олгодог "Хяналтын хуудас"-ыг удаа дараа олгож, зөвлөж байсан. Иймд 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д зааснаар "хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий" захиргааны акт тул Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. С.Нын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хяналт шалгалтын газарт холбогдох нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч болох С.Н нь тус газарт Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтэст Барилгын техникийн хяналтын улсын байцаагчаар ажилладаг байсан бөгөөд хууль тогтоомжийг зөрчиж, төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дүгээр тушаалын дагуу "Төрийн албанаас халах сахилгын шийтгэл" оногдуулсан. 1. Нэхэмжлэлд дурдсанаар "Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13 дахь заалтад заасан зөрчилтэй гэсэн бөгөөд тус зүйл заалтыг эс зөвшөөрч байна" гэжээ. Тайлбар: Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэгч эрх бүхий албан тушаалтны хувьд Төрийн албаны тухай хуульд захирагдаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс гадна ёс зүй, зан харилцааны өндөр төлөвшилтэй, хариуцлага хүлээх чадвартай байхыг хууль тогтоомжоор шаарддаг. Тус газар нь Барилга, дэд бүтцийн салбарт төрийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2024 оны ******* дугаартай "2024 оныг Тохижилт-Бүтээн байгуулалтын жил болгон зарлах тухай" захирамж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах хүрээнд 2024 оны 05 сарын 08-ны өдрийн *******, 05 сарын 09-ний өдрийн дугаартай "Урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай" удирдамжуудыг батлан нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 05 сарын 09-ний өдрөөс эхлэн ажлын 14 хоног хяналт шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. С.Н нь тус хяналт шалгалтын хүрээнд Чингэлтэй дүүрэгт томилогдож, нарийн бичгээр ажиллах ёстой байсан боловч, Турк улсад болох "Газар хөдлөлтийн сургамж" сэдэвт сургалтад 16-ны өдрөөс эхлэн оролцох талаар шалгалт үргэлжилж байх хугацаанд буюу 05 сарын 10-ны өдөр мэдэгдсэн байдаг. Газрын зүгээс шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж буй учир тус хугацаанд чөлөө олгох боломжгүй талаар мэдэгдсэн. Гэтэл С.Н нь хүсэлтээ өгөөгүй бөгөөд газрын удирдлагын зүгээс чөлөө олгоогүй байхад 05 сарын 16-ны өдрөөс 24-ний өдрүүдэд ажлын 6 өдөр ажил тасалсан. Өөрөөр хэлбэл, Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална 4.2.2. шуурхай, тасралтгүй байх; гэх зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах ёстой бөгөөд тус үйлдлээс шалтгаалан хяналт шалгалтын он ажиллагаа тасалдаж, шалгалтын зорилгод хүрч чадаагүй болно. Иймд С.Н нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмаас гадна дараах зарчмыг баримтална: 7.1.8.захирах, захирагдах ёсыг баримтлах, 37 дугаар зүйлийн "37.1.7. төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 37.1.13. албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэх хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн болно 2. Нэхэмжлэлд дурдсанаар "Хэлтсийн ахлах 3.Гаас "2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Турк улсын газар хөдлөлтийн сургамж сэдэвт сургалт болох тухай зарлал оруулсан, Хэлтсийн дарга Г.Баас мөн мэдээлэл өгсөн.... мэдээллийн дагуу сургалтад бүртгүүлсэн бөгөөд анхнаасаа мэдээлэл оруулаагүй бол бид оролцохгүй байсан” гэжээ. Тайлбар: Тус газрын дотоод дүрэм журам буюу 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалаар батлагдсан “Хэлтсүүдийн үйл ажиллагааны дүрэм"-ийн 2.1, 2.2.2, 2.2.8-д зааснаар газрын удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлэх, сургалтад хамруулах, энэ талаар зөвлөмж, арга зүй, чиглэлээр хангах нь Захиргаа, санхүүгийн хэлтсийн чиг үүрэг бөгөөд тус хэлтэс болон Газрын удирдлагын зүгээс албан ёсоор ямар ч сургалтын мэдээлэл, зарлал оруулаагүй байдаг. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ" гэж заасан бөгөөд С.Нын үндэслэж буй "Фэйсбүүк чат" нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу хүний эмзэг мэдээлэл буюу хувь хүний нууц юм. Иймд тухайн чат мэдээлэл нь албан бус буюу хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй, хэлтсийн албан хаагчдын солилцсон мэдээлэл бөгөөд тус байгууллагын захиргааны зүгээс сургалтын талаар мэдээлэл, чиглэл өгөөгүй тул дээрх тайлбар нь үндэслэлгүй. 2. Нэхэмжлэгч нь “Бид бичгээр 6 хоногийн цалинтай чөлөө олгоно уу хэмээн өргөдөл хүсэлтээ өгсөн, " гэж тайлбарлаж байна. Тайлбар: Тус газрын “Хөдөлмөрийн дотоод журам"-ын 7.4-д зааснаар албан хаагч нь чөлөө авах тухай хүсэлтийг бичгээр, нотлох баримтын хамт Газрын удирдлагад ирүүлнэ гэж тодорхой зохицуулсан байдаг. Тус журмын дагуу Захиргаа, санхүүгийн ахлах хэлтсийн мэргэжилтэн П.О нь С.Ныг ".. Чөлөө авах хүсэлтээ хэлтсийн даргаасаа зөвшөөрсөн талаар цохолт хийлгэж, нотлох баримт, сургалтын хөтөлбөр зэргийг хавсаргаж ирүүлэх" талаар мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь хүсэлтээ нотлох баримтаа ирүүлээгүй тул тус тайлбар нь үндэслэлгүй. Иймд 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д зааснаар "хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий" захиргааны акт тул Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”
Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нь тус газарт Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтэст Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчаар ажилладаг байсан бөгөөд хууль тогтоомжийг зөрчиж, төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн , , дугаар тушаалуудыг дагуу Төрийн албанаас халах сахилгын шийтгэл" оногдуулсан. Нэхэмжлэлд дурдсанаар "Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13 дахь заалтад заасан зөрчилтэй гэсэн бөгөөд тус зүйл заалтыг эс зөвшөөрч байна" гэжээ.
Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэгч эрх бүхий албан тушаалтны хувьд Төрийн албаны тухай хуульд захирагдаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс гадна ёс зүй, зан харилцааны өндөр төлөвшилтэй, хариуцлага хүлээх чадвартай байхыг хууль тогтоомжоор шаарддаг. Тус газар нь Барилга, дэд бүтцийн салбарт төрийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2024 оны ******* дугаартай 2024 оныг Тохижилт-Бүтээн байгуулалтын жил болгон зарлах тухай" захирамж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах хүрээнд 2024 оны 05 сарын 08-ны өдрийн *******, 05 сарын 09-ний өдрийн дугаартай "Урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжуудыг батлан нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 05 сарын 09-ний өдрөөс эхлэн ажлын 14 хоног хяналт шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Нэхэмжлэгч нар нь тус хяналт шалгалтын хүрээнд Сүхбаатар дүүрэгт томилогдож, нарийн бичгээр ажиллах ёстой байсан боловч, Турк улсад болох "Газар хөдлөлтийн сургамж" сэдэвт сургалтад 16-ны өдрөөс эхлэн оролцох талаар шалгалт үргэлжилж байх хугацаанд буюу 05 сарын 10-ны өдөр мэдэгдсэн. Газрын зүгээс шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж буй учир тус хугацаанд чөлөө олгох боломжгүй талаар мэдэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч нар нь хүсэлтээ өгөөгүй бөгөөд газрын удирдлагын зүгээс чөлөө олгоогүй байхад 05 сарын 16-ны өдрөөс 24-ний өдрүүдэд ажлын 6 өдөр ажил тасалсан. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.2.шуурхай, тасралтгүй байх; гэх зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах ёстой бөгөөд тус үйлдлээс шалтгаалан хяналт шалгалтын үйл ажиллагаа тасалдаж, шалгалтын зорилгод хүрч чадаагүй болно. Иймд нэхэмжлэгч нар нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т зааснаар зарчмаас гадна дараах зарчмыг баримтална: 7.1.8. захирах, захирагдах ёсыг баримтлах, 37 дугаар зүйлийн "37.1.7. төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 37.1.13. албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах" гэх хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн болно. Тус газрын дотоод дүрэм журам буюу 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалаар батлагдсан "Хэлтсүүдийн үйл ажиллагааны дүрэм"-ийн 2.1, 2.2.2, 2.2.8-д зааснаар газрын удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлэх, сургалтад хамруулах, энэ талаар зөвлөмж, арга зүй, чиглэлээр хангах нь Захиргаа, санхүүгийн хэлтсийн чиг үүрэг бөгөөд тус хэлтэс болон Газрын удирдлагын зүгээс албан ёсоор ямар ч сургалтын мэдээлэл, зарлал оруулаагүй байдаг. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ" гэж заасан бөгөөд Ц.Аийн үндэслэж буй "Фэйсбүүк чат" нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу хүний эмзэг мэдээлэл буюу хувь хүний нууц юм. Иймд тухайн чат мэдээлэл нь албан бус буюу хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй, хэлтсийн албан хаагчдын солилцсон мэдээлэл бөгөөд тус байгууллагын захиргааны зүгээс сургалтын талаар мэдээлэл, чиглэл өгөөгүй тул дээрх тайлбар нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нар "Бид бичгээр 6 хоногийн цалинтай чөлөө олгоно уу хэмээн өргөдөл хүсэлтээ өгсөн, ..." гэж тайлбарлаж байна. Тус газрын Хөдөлмөрийн дотоод журам"-ын 7.4-д зааснаар албан хаагч нь чөлөө авах тухай хүсэлтийг бичгээр, нотлох баримтын хамт Газрын удирдлагад ирүүлнэ гэж тодорхой зохицуулсан байдаг. Тус журмын дагуу Захиргаа, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн П.О нь нэхэмжлэгч нарыг "..Чөлөө авах хүсэлтээ хэлтсийн даргаасаа зөвшөөрсөн талаар цохолт хийлгэж, нотлох баримт, сургалтын хөтөлбөр зэргийг хавсаргаж ирүүлэх" талаар мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь хүсэлтээ нотлох баримтын хамт ирүүлээгүй тул тус тайлбар нь үндэслэлгүй. Мөн Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар "Хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай" албан шаардлагын дагуу Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой зөрчил гаргасан, зөрчлийн шинжтэй үйлдлийг санаатайгаар нуун дарагдуулсан" гэх үндэслэлээр 2023 онд сахилгын шийтгэл, түүнчлэн иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ хайнга хандах, хугацаа хэтрүүлэх, шийдвэрлэхгүй орхигдуулах зэрэг үйлдлийг удаа дараа гаргасан үйлдэлд байгууллагын зүгээс Ц.Аийг тус алдаа дутагдлаа засах, мэргэжлийн чадвараа дээшлүүлэх хүрээнд боломж олгох буюу дотоод засаглалын хүрээнд олгодог Хяналтын хуудас-ыг удаа дараа олгож, зөвлөж байсан. Иймд 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн , , дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д зааснаар хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий захиргааны акт тул Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.А, Т.Ц, Б.Н нар нь Нийслэлийн хяналт шалгалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн , , дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нийслэлийн хяналт шалгалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаалаар "Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Цний Аэд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусгавар болоогүй байх хугацаанд Хяналт шалгалтын газрын даргын 2024 оны ******* дугаартай "Хяналт шалгалт хийх тухай" удирдамж, "Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулах тухай” дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн Сүхбаатар дүүрэг хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 5 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдрүүдэд /ажлын 6 өдөр/ удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй ажил тасалж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй зөрчлийг давтан гаргасан" гэсэн үндэслэлээр Ц.Аэд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Мөн Нийслэлийн хяналт шалгалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн болон дүгээр тушаалуудаар “Нэхэмжлэгч Т.Ц, Б.Н нарыг Хяналт шалгалтын газрын даргын 2024 оны ******* дугаартай "Хяналт шалгалт хийх тухай" удирдамж, "Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулах тухай” дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүүрэг хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 5 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдрүүдэд /ажлын 6 өдөр/ удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй ажил тасалж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй тул” гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Хариуцагч дээрх 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн , , дүгээр тушаалуудыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д “захирах, захирагдах ёсыг баримтлах.”, 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”, 48.1.4-д “төрийн албанаас халах;”, 48.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.” гэж тус тус заасан зохицуулалтуудыг үндэслэсэн байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Үндэслэлийг тайлбарлавал:
Төрийн албаны тухай хуулийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална:”, 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, албан үүргээ удаа дараа буюу 3 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн нөхцөлд төрийн албанаас халах үндэслэл үүсэхээр тодорхой хуульчилсан байна.
Гэтэл нэхэмжлэгч Ц.А, Т.Ц, Б.Н нар албан үүргээ 3 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч нарыг төрийн албанаас халах хууль зүйн үндэслэл үүсээгүй байхад төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна гэж шүүх үзлээ.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” гэж заасан ба уг хуулийн зохицуулалтад зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан үзсэний үндсэн дээр сахилгын шийтгэлийн төрлүүдээс аль тохирохыг нь ногдуулахаар хуульчилсан байна.
Мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах” журмын 3.3-д “Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг харгалзаж үзнэ:”, 3.3.1-д “Зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар”, 3.3.4-д “бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл:”, 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна.” гэж тус тус заасан.
Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд, удаа дараа зөрчил гаргасан эсэх, зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар, бусад албан хаагчид болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө гэх мэт зөрчлийн шинж байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр сахилгын шийтгэлийн төрлүүдийн аль тохирохыг ногдуулахаар зохицуулсан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нар нь албан үүргээ 3 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй, мөн түүнчлэн нэхэмжлэгч нарын зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар, бусад албан хаагчид болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл зэргийг харгалзан авч үзэхэд, төрийн албанаас халах хэмжээний зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч нарт зөрчлийн шинж байдалд тохирсон сахилгын шийтгэлийг ногдуулаагүй, ногдуулсан шийтгэл нь хүндэдсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нар нь ажил таслах зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх хэдий ч энэ нь төрийн албанаас халах хэмжээний зөрчил гэж үзэхээргүй байна.
Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, нэхэмжлэгч Ц.А, Т.Ц, Б.Н нарт төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Нийслэлийн хяналт шалгалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн , , дугаартай тушаалууд хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул тус , , дугаар тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх Нийслэлийн хяналт шалгалтын газрын даргын 2024 оны , , дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн учир “ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагуудыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заасан.
Дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-д “...эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заасан тул нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төрийн албанаас халах шийтгэл ногдуулсан тушаал гарсан өдрөөс эхлэн албан тушаалд эгүүлэн томилох тушаал гарах хүртэл хугацаагаар тооцож, олгох нь хуульд нийцнэ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дугаар хэсгийн 2.3-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно:” гэж заасан ба хариуцагч нь нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тус “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын холбогдох зохицуулалтуудын дагуу тооцож олговол зохино.
Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А, Т.Ц, Б.Н нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн хяналт шалгалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн , , дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Ц.Аийг урьд эрхэлж байсан Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалд, Т.Ц, Б.Н нарыг урьд эрхэлж байсан Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалуудад тус тус эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Ц.А, Т.Ц, Б.Н нарт 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох тушаал гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны ******* дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тус бүр тооцон олгож, нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус бүр нөхөн төлөхийг Нийслэлийн хяналт шалгалтын газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.А, Т.Ц, Б.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 210.600 төгрөгийг улсын орлогод хр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Аэд, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Цд, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд тус тус олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ