| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/07582/И |
| Дугаар | 197/ШШ2025/01790 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/01790
2025 02 27 197/ШШ2025/01790
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У-д холбогдох
Гар утас, төхөөрөмж худалдан авах болон багцын үйлчилгээний төлбөрт 1,688,456 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ....ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.....нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч Hybrid 9900 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2021 оны 10 сарын 23-ны өдөр 42832680 тоот гэрээ байгуулж 95953858 дугаартай үүрэн холбооны хосолсон төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2022 оны 07 сарын 19-ний өдөр үйлчилгээгээ МуMobi үйлчилгээнд шилжүүлж мөн гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгэний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 5,399,000 төгрөгний үнэтэй Iphone 13 Pro Max 256 GB Sierra blue rap утасны төлбөрийг урьдчилгаа 1.889.650 төгрөг төлж үлдэх төлбөрийг 24 сар хуваан төлөхөөр зээлээр авсан. Х.....нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 95953858 дугаарын үйчилгэний талбөр, зэзлээр авсан гар утасны 2023 оны 09, 10, 11 сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоож гэрэзний дагуу төлөх нийт төлбөр 1,688,455 төгрөг төлөхийг сануулсан боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд Х.Сүхбаатараас 95953858 дугаарын үйлчилгээний төлбөр 80,004 төгрөг, зээлээр авсан Samsung Iphone 13 Pro Max 256 GB Sierra blue гар утасны үлдэгдэл төлбөр 1,462,228 төгрөг, гар утас төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 146,222 төгрөг нийт 1,688,455 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Х.....шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ....ХХК-аас нэхэмжилсэн 1,688,456 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ....ХХК нь хариуцагч Х.Сүхбаатарт холбогдуулан гар утас, төхөөрөмж худалдан авах болон багцын үйлчилгээний төлбөрт 1,688,456 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.....нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,688,456 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ....ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.....холбогдох, иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,688,456 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,966 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 20,983 төгрөгийг, хариуцагч Х.Сүхбаатараас 20,983 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ....ХХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН