Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/01791

 

 

 

 

 

 

 

 

2025 02 27 197/ШШ2025/01791

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

 

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У-д холбогдох,

 

Гар утас, төхөөрөмж худалдан авах болон багцын үйлчилгээний төлбөрт 220,333 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ...ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г....нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч, Hybrid 9900 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 41470410 тоот гэрээ байгуулж, 99664140 дугаартай үүрэн холбооны хосолсон төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. Г....нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 99664140 дугаарын үйчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2023 оны 11, 12 дугаар сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоож, гэрээний дагуу 220,333 төгрөг төлөхийг сануулсан боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд Г.Бигэрмаагаас 99664140 дугаарын үйлчилгээний төлбөр 220,333 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г....шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 220,333 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ...ХХК нь хариуцагч Г.Бигэрмаад холбогдуулан гар утас, төхөөрөмж худалдан авах болон багцын үйлчилгээний төлбөрт 220,333 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г....нь нэхэмжлэлийн шаардлага болох 220,333 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ...ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Бигэрмаад холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 220,333 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,260 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 3,630 төгрөгийг, хариуцагч Г.Бигэрмаагаас 3,630 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ...ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН