| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 101/2025/00102/И |
| Дугаар | 197/ШШ2025/01792 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/01792
2025 02 27 197/ШШ2025/01792
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай нөхөр бид хоёрын эзэмшлийн 20-20 УНА Тоёота сай маркийн тээврийн хэрэгслийг 2024.09.23-ны өглөө Тэнгэр плаза-н урд жолоодон явж байхад хажуугаас Ланд 200 маркийн 09-09 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж, тээврийн хэрэгсэлд минь хохирол учруулсан. Ц....ы үйлдлийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалган үзээд буруутай үйлдлийг тогтоож, 2024.09.24-ний өдрийн 0960656 дугаар бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7-н 3.1 заалтаар 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Тухайн үед бидний тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд шинжээч дүгнэлт гаргаж, хохирлыг 695,000 төгрөгөөр тогтоосон. Энэхүү мөнгийг Ц.... огт төлөөгүй. Осол гарснаас хойш цагдаагийн байгууллагад очих, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг урсгал зардал гарсан бөгөөд тус зардал нь нийт 105,000 төгрөг болсон. Иймд Ц....аас нийт 800,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
2.Нэхэмжлэгч Т.... нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ц.... нь төлбөрөө төлсөн тул хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.... нь хариуцагч Ц....д холбогдуулан гэм хорын хохиролд 800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.... нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т....ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц....д холбогдох, гэм хорын хохиролд 800,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,750 төгрөгийн 11,875 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Т....т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН