Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/01909

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 06 197/ШШ2025/01909

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 37 дугаар хороо, Өрнөх хороолол, ******* тоотод оршин суух, Со******* Эр******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, ******* тоот хаягт байрлах, ******* /РД:*******/-д холбогдох,

 

530,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Эр******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2024 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн тус компанид Хангамжийн менежерийн албан тушаалд ажиллахаар хөдөлмөрийн гэрээ багуулсан. Тус компанид 2024 оны 08 сарын 28-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд тухайн ажлын онцлогоос хамааран 2024 оны 10 сарын 02-ны өдөр хүртэл ажилласан. 2024 оны 10 сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргаж байсан...тиймээс миний ажилласан 7 хоногийн цалин 530,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Эр******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: С.Эр******* би 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр *******-д 7 хоногийн ажилласан цалин болох 530,000 төгрөгийг гаргуулж авах нэхэмжлэл гаргасан. Би 2025 оны 02 сарын 20-ны өдөр нэхэмжилсэн цалин 530,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээж авсан тул нэхэмжлэлээс татгалзаж байна. Иймд асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Эр******* нь хариуцагч *******-д холбогдуулан, 530,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 530,000 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч С.Эр******* нь хариуцагч *******-иас 530,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 530,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,680 төгрөгийн тал хувь болох 19,340 төгрөгийг хариуцагч *******-иас, тал хувь болох 19,340 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,932 төгрөгөөс үлдэх 4,466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. С.Эр*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******-д холбогдох, 530,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 19,340 төгрөг, улсын орлогоос 19,340 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Эр*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,680 төгрөгөөс үлдэх 19,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР