| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/00004/И |
| Дугаар | 197/ШШ2025/00410 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/00410
2025 01 27 197/ШШ2025/0010
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С*******, *******, *******,*******, “Мобиком корпораци” ХХК-ийн гаргасан
Хариуцагч: Улаанбаатар хот, С*******, ******* *******, ******* , , , , т холбогдох үүрэн холбооны дугаар ашигласан үйлчилгээний төлбөр болон худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.30.881 /нэг сая гурван зуун дөчин мянга найман зуун наян нэг/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“…Хариуцагч Б. нь манай “Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч, Hybrid 1900 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2021 оны 10-р сарын 17-ны өдөр 3027022 тоот гэрээ байгуулж, 95856310 дугаартай үүрэн холбооны хосолсон төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2022 оны 5-р сарын 26-ны өдөр үйлчилгээгээ My Mobi үйлчилгээнд шилжүүлж, мөн гар утас зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 1.239.000 төгрөгийн үнэтэй Samsung Galaxy A33 5G White гар утасны төлбөрийг 12 сарын хугацаанд хуваан төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан.
Б. нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 95856310 дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2022 оны 06, 07, 08-р сарын төлбөрийг тус тус төлөөгүй учир үйлчилгээг зогсоож, гэрээний дагуу төлөх нийт төлбөр 1.30.881 төгрөг төлөхийг сануулсан боловч төлбөрөө төлөөгүй байна.
Иймд Б.оос 95856310 дугаарын үйлчилгээний төлбөр 91.556 төгрөг, зээлээр авсан Samsung Galaxy A33 5G White raр утасны үлдэгдэл төлбөр 1.135.750 төгрөг, гар утас зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 113.575 төгрөг, нийт 1.30.881 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.
Хариуцагч: Б. нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“...Мобикомын гаргасан 1.30.881 төгрөгийг 2025 оны 2 сараас сарын хугацаанд төлж барагдуулна...” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримт, итгэмжлэл, Хэрэглэгчтэй байгуулсан үйлчилгээний гэрээ, “Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ”, харилцагчийн гүйлгээний мэдээлэл баримт болон хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан үүрэн холбооны дугаар ашигласан үйлчилгээний төлбөр болон гар утас зээлээр худалдан авсан төлбөр зэрэгт нийт 1.30.881 /нэг сая гурван зуун дөчин мянга найман зуун наян нэг/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 1.30.881 /нэг сая гурван зуун дөчин мянга найман зуун наян нэг/ төгрөгийг 2025 оны 2 дугаар сараас сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж, “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарсан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан “хариуцагчийн зөвшөөрлийг баталж”, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт тус тус заасныг заасныг баримтлан үүрэн холбооны дугаар ашигласан үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1.30.881 /нэг сая гурван зуун дөчин мянга найман зуун наян нэг/ төгрөг гаргуулахыг хүссэн “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 2 дугаар сараас сарын хугацаанд төлж барагдуулна гэх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.оос 18.203 төгрөгийг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.06 төгрөгийн тал хувь болох 18.203 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж, “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7. дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД