| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 184/2025/00142/И |
| Дугаар | 197/ШШ2025/00642 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/00642
2025 02 04 197/ШШ2025/00642
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: С*******,*******,*******, /РД:9913262/, “Саруул” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С*******, 19-р хороо, 18-р байр 23 тоотод оршин суух хаягтай,*******эгт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 358.700 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/02211 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг 2025 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Саруул” Сууц өмчлөгчдийн холбооноос шүүхэд гаргасан хүсэлтэд:
Сонгинохайрхан дүүргийн*******ны Саруул СӨХ-ийн 18-р байрны 23 тоотод оршин суугч Г.Ганчимэг нь 2024 оны 4 сараас 2024 оны 12 сар хүртэлх 358.700 төгрөгийг төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Саруул” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Г.Ганчимэгт холбогдуулан 2024 оны 04 сараас 2024 оны 12 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлын 358.700 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Ганчимэг нь нэхэмжлэлээр шарадсан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан хүсэлтийг тус шүүхэд ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Саруул” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ганчимэгт холбогдох дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 358.700 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.411 төгрөгийг улсыг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5.705,5 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Саруул” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД