| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 101/2024/10268/И |
| Дугаар | 197/ШШ2025/00645 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/00645
202******* 02 04 197/ШШ202*******/0064*******
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, ******* тауэр, ************** *******10 тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК /РД:610**************72/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******-р хороо,******* *******0, *******а тоотод оршин суух Б.т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүрэгт 1.914.*******69 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 202******* оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШЗ202*******/01880 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг 202******* оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.ээс шүүхэд гаргасан хүсэлтэд:
******* ******* ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч Б.аас цахим зээлийн гэрээний үүрэгт 1.914.*******69 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Б. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан цахим зээлийн гэрээний үүрэгт 1.914.*******69 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан хүсэлтийг бичгээр гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.т холбогдох цахим зээлийн гэрээний үүрэгт 1.914.*******69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*******.*******83,10 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 22.792 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД