Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/00651

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 04 19/ШШ2025/00651

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, *******гийн гудамж-28, ******* цогцолбор /РД:*******/, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэгийн ******* дугаар хороо, ******* дугаар *******, ******* дугаар байрны тоотод оршин суух хаягтай, /РД:8003181/, овогт ын д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүрэгт 851.855 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/0*******58 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.оос шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

Б. нь ******* ББСБ ХХК-ийн цахим зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөшөөрч 2019 оны 12 сарын 23-ны өдөр 140000509050 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшиж байсан үүрэн холбооны 95112*******6 дугаараас хүсэлт гарган дансыг ашиглан зээл авч төлж байсан.

Б. уг гэрээний үндсэн дээр 2022 оны 08 сарын 08-ны өдөр 490.000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэй авсан ба зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийг төлж барагдуулаагүй байна. 2024 оны 08 сарын 05-ны өдрийн байдлаар Б. нь үндсэн зээлийн үлдэгдэл 490.000 төгрөг, 2022 оны 08 сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 сарын 05-ны өдрийг хүртэл 28 хоногт тооцогдох зээлийн хүү 304.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.68 төгрөг, нийт 851.855 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүнээс тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд:

Монфинанс ББСБ ХХК нь ын д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 851.855 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нь дээрх төлбөрийг 2025 оны 01 сарын 22-ны өдөр ******* ББСБ ХХК-ийн ХААН банк дахь 50*******2233 тоот дансанд төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт болон хэрэгт авагдсан бусад баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан 2022 оны 08 сарын 08-ны өдрийн цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 490.000 төгрөг, 2022 оны 08 сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 сарын 05-ны өдрийг хүртэл 28 хоногт тооцогдох зээлийн хүү 304.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.68 төгрөг, нийт 851.855 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч Б. нь нэхэмжилсэн 851.855 төгрөгийг 2025 оны 01 сарын 22-ны өдөр ******* ББСБ ХХК-ийн ХААН банк дахь 50*******2233 тоот дансанд төлж барагдуулсан үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр гаргасан нэхэмжлэлээс татгалзсан тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. .

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйл, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогодгох цахим зээлийн гэрээний үүрэгт 851.855 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24.995 төгрөгийн 50 хувь болох 12.49 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД