Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 97

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Г.Баярсонсох, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сонгоол овогт Гомбын Баярсонсоход холбогдох эрүүгийн “1711014920366” дугаартай, 186/2018/0148/э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хөдөлмөрийн 50 хувийн алдагдалтай группэд, ам бүл 1, Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо, Рашаантын 5 дугаар гудамж, 288 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Булгийн 11-560 тоотод оршин суудаг гэх Сонгоол овогт Гомбын Баярсонсоход /РД:НБ63082517/,

            Холбогдсон хэргийн талаар:

Г.Баярсонсох нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Булгийн 11 дүгээр гудамжны 560 тоотод өөрийн гэртээ 2017 оны 12 дугаар сарын 08-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 09-нд шилжих шөнө 03 цагийн орчим иргэн Д.Ням-Осорыг 11 удаа хутгалж түүний биед баруун  мөр, баруун бугалга, цээж, зүүн тохой, баруун, зүүн шуунд шарх бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Г.Баярсонсох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би хөрштэйгээ архи уугаад согтчихсон байсан. Хохирогчийн мэдүүлгээр хэрэг хийснээ мэдсэн. Өөрөөр мэдсэн зүйл байхгүй байна гэв.

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Ням-Осор мэдүүлэхдээ:..2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Шархадны автобусны буудлын орчимд найз Лхагвасүрэнгийн хамтаар 0,33 литрийн савлагаатай Монгол стандарт нэртэй 1 шил архийг хоёулаа хувааж уугаад салсан. Ингээд би Баярсонсох ахын гэрт нь хонох санаатай очсон. Тэгсэн Баярсонсох ах гэртээ байгаагүй ба Баярсонсох ах өрөөнийхөө хажуу талын айлын хүнтэй архи ууж байгааг би харчихаад өрөөнд нь явж ороод дулаацаад зогсож байсан. Тэгсэн Баярсонсох ахын уусан архи нь дууссаж, хамт уусан хүн нь Баярсонсохыг өрөөндөө ор гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баярсонсох ахыг дагуулж гараад өрөөлүү нь орсон. Тэгсэн Баярсонсох ах өрөөндөө орж ирээд шүүгээнээс хутга гаргаж ирээд надруу дайрсан. Тухайн үед би нилээн цус алдаад цагдаагийн байгууллагад хандсан гэжээ. /хх 17-19/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ням-Осор гэрчээр мэдүүлэхдээ:..Би өчигдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн Шархадны тэр хавьд амьдардаг найз Лхагвасүрэнгийн гэрт 0.33 граммын стандарт гэсэн нэртэй архи хувааж уусан. Би найз Лхагвасүрэнгийн гэрийн хаягийг сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд архиа уучихаад гараад, Баярсонсохын гэрлүү явсан. Баярсонсох ахын гэр нь Чингэлтэй дүүргийн 12  дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг нийтийн байр юм. Би Баярсонсох ахын гэрийн хаягийг сайн хэлж мэдэхгүй байна. Баярсонсох ах хажуу айлдаа нэг хүнтэй хамт архи ууж байсан. Би тэр хоёрыг архи уухыг харж байгаад, дуусахаар нь Баярсонсох ахыг дагуулаад тэр айлынхаас гараад Баярсонсох  ахын гэрлүү орсон чинь Баярсонсох ах гэнэт чамайг ална шүү гээд гал тогооны шүүгээнээсээ цэнхэр өнгийн иштэй хутга гаргаж ирээд миний цээжин хэсэг рүү олон удаа хутгалсан.  Би айгаад, Баярсонсохын гэрээс гараад зугтаах гэсэн чинь миний хоёр гарлуу олон удаа хутгалсан. Би тэгэж байгаад  Баярсонсохын гэрээс гарч зугтаагаад, цагдаагийн байгууллагад хандаж дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед ийм асуудал болсон гэжээ. /хх 23-24/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Баярсонсох гэрчээр мэдүүлэхдээ:.. Би өчигдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн 550 тоот хашаанд байдаг нийтийн байр буюу гэртээ хөрш өрөөний хүн Мөнхжаргалтай 0.5 граммын хараа гэсэн нэртэй нэг шил архи хувааж ууж байсан. Би тэгээд нилээн согтоод унтаад өгсөн байсан. Би тэгээд цаашаа юу болсон сайн хэлж мэдэхгүй байна. Сүүлд хамт архи ууж байсан Мөнхжаргалаас юу  болсон талаар асуухад, Ням-Осор манай гэрт ирсэн гэж хэлсэн. Тэгээд манай хөрш айлын залуу Ням-Осорыг хөөгөөд явуулсан гэсэн. Ням-Осор манайхаас гарахаар нь би  ардаас нь гарсан  гэж хэлсэн. Би тухайн үед юу ч санахгүй байна гэжээ.                    /хх 25-26/8

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 36 тоот актын:       

1. Д.Ням-Осорын биед баруун мөр, баруун бугалга, цээж, зүүн тохой, баруун, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Долгормаа гэсэн дүгнэлт. /хх-28/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, фото  зургууд /хх 3-8/, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-41/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-46/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад  баримтуудыг шинжлэн судлалаа.

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны явцад  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

 

Шүүгдэгч Г.Баярсонсох нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Булгийн 11 дүгээр гудамжны 560 тоот өөрийн гэртээ 2017 оны 12 дугаар сарын 08-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 09-нд шилжих шөнө 03 цагийн орчим иргэн Д.Ням-Осорыг 11 удаа хутгалж түүний биед баруун  мөр, баруун бугалга, цээж, зүүн тохой, баруун, зүүн шуунд шарх бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Ням-Осорын...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Шархадны автобусны буудлын орчимд найз Лхагвасүрэнгийн хамтаар 0,33 литрийн савлагаатай Монгол стандарт нэртэй 1 шил архийг хоёулаа хувааж уугаад салсан. Ингээд би Баярсонсох ахын гэрт нь хонох санаатай очсон. Тэгсэн Баярсонсох ах гэртээ байгаагүй ба Баярсонсох ах өрөөнийхөө хажуу талын айлын хүнтэй архи ууж байгааг би харчихаад өрөөнд нь явж ороод дулаацаад зогсож байсан. Тэгсэн Баярсонсох ахын уусан архи нь дууссаж, хамт уусан хүн нь Баярсонсохыг өрөөндөө ор гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баярсонсох ахыг дагуулж гараад өрөөлүү нь орсон. Тэгсэн Баярсонсох ах өрөөндөө орж ирээд шүүгээнээс хутга гаргаж ирээд надруу дайрсан. Тухайн үед би нилээн цус алдаад цагдаагийн байгууллагад хандсан гэжээ. /хх 17-19/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ням-Осор гэрчээр өгсөн:.. Баярсонсох ах хажуу айлдаа нэг хүнтэй хамт архи ууж байсан. Би тэр хоёрыг архи уухыг харж байгаад, дуусахаар нь Баярсонсох ахыг дагуулаад тэр айлынхаас гараад Баярсонсох  ахын гэрлүү орсон чинь Баярсонсох ах гэнэт чамайг ална шүү гээд гал тогооны шүүгээнээсээ цэнхэр өнгийн иштэй хутга гаргаж ирээд миний цээжин хэсэг рүү олон удаа хутгалсан.  Би айгаад, Баярсонсохын гэрээс гараад зугтаах гэсэн чинь миний хоёр гарлуу олон удаа хутгалсан. Би тэгэж байгаад  Баярсонсохын гэрээс гарч зугтаагаад, цагдаагийн байгууллагад хандаж дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед ийм асуудал болсон гэх мэдүүлэг. /хх 23-24/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Баярсонсохын  гэрчээр өгсөн:.. би өчигдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн 550 тоот хашаанд байдаг нийтийн байр буюу гэртээ хөрш өрөөний хүн Мөнхжаргалтай 0.5 граммын хараа гэсэн нэртэй нэг шил архи хувааж ууж байсан. Би тэгээд нилээн согтоод унтаад өгсөн байсан. Би тэгээд цаашаа юу болсон сайн хэлж мэдэхгүй байна. Сүүлд хамт архи ууж байсан Мөнхжаргалаас юу  болсон талаар асуухад, Ням-Осор манай гэрт ирсэн гэж хэлсэн. Тэгээд манай хөрш айлын залуу Ням-Осорыг хөөгөөд явуулсан гэсэн. Ням-Осор манайхаас гарахаар нь би  ардаас нь гарсан  гэж хэлсэн. Би тухайн үед юу ч санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх 25-26/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 36 тоот актанд: 1. Д.Ням-Осорын биед баруун мөр, баруун бугалга, цээж, зүүн тохой, баруун, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Долгормаа гэсэн дүгнэлт. /хх-28/, болон Г.Баярсонсохын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутга болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Баярсонсохыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүнд хуульд заасан  торгох ялыг  оногдуулах нь зүйтэй  байна гэж шүүх үзлээ.                

Хохирогч  Д.Ням-Осор нь шүүхэд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, бид хоорондоо эвлэрэн тохиролцсон талаарх хүсэлтийг  бичгээр өгсөн байх тул  шүүгдэгч Г.Баярсонсохыг бусдад  учруулсан  хохирлыг  нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан  байна гэж шүүх дүгнэлээ.                 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд  оруулан тооцож хорих ялын 1 хоногийг 15000 төгрөгөөр тооцож түүнд  оногдуулах хорих ялаас 30.000 төгрөгийг хасч  тооцох нь хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх  шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                          

                                                                                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сонгоол овогт Гомбын Баярсонсохыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баярсонсохыг  500 ( таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баярсонсохын шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож түүний ялаас 30.000 төгрөгийг хасч тооцон нийт 470.000 /дөрвөн зуун далан мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баярсонсоход оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баярсонсох нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6. Шүүгдэгч Г.Баярсонсох нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.               

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.    

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Баярсонсоход хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БАТЖАРГАЛ