Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/00662

 

 

 

 

 

 

 

 

 

202******* 02 ******* 197/ШШ202*******/00662

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8-р хороо, ******* тауэр, ******* давхар, ************** тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, *******82 тоотод оршин суух хаягтай, /РД:0227291*******/, овогтой д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.*******72.320 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7*******7722181 тоот -Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1.*******63.820 төгрөг, нотариатын төлбөрт 8*******00 төгрөг, нийт 1.*******72.320 төгрөгийг хариуцагч овогтой гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй 1.*******72.320 төгрөгийг 202*******.02 сард 300.000 төгрөг, 202*******.03 сард 300.000 төгрөг, 202*******.04 сард 400.000 төгрөг, 202*******.0******* сард 300.000 төгрөг, 202*******.06 сард 372.320 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн *******0 хувийг төлж барагдуулна. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан цахим зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.д холбогдуулан цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.*******72.320 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, ******* сарын хугацаанд төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 7*******8 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 7******* дугаар зүйл, 7*******8 дугаар зүйлийн 7*******8.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Ж.ээс цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.*******72.320 төгрөг гаргуулахыг хүссэн ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ж.гээс 20.0*******3,******* төгрөгийг, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.*******7 төгрөгийн тал хувь буюу 20.0*******3,******* төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Ж. нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД