Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/00973

 

й

 

 

 

 

 

 

 

2025 02 10 197/ШШ2025/00973

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 10-р хороо, 7 дугаар *******, ******* тойруу-60, өөрийн байранд байрлах, /РД:*******765/, ******* ******* ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын гаргасан

Хариуцагч: ******* дүүргийн 4-р хороо, гийн , 16.2, төв, /РД:646/ ХХК болон тус компанийн захирал дүүргийн 5-р хороо, 17 дугаар , хаягт оршин суудаг гэх, /РД:69121815/ Ц. нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 11.651.900 /арван нэгэн сая зургаан зуун тавин нэгэн мянга есөн зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг , *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/00658 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******оос хариуцагч ХХК /захирал Ц./-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 11.651.900 /арван нэгэн сая зургаан зуун тавин нэгэн мянга есөн зуу/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

...******* ******* компани нь ХХК-тай 2023 оны 01 сарын 01-ны өдөр 36 мкв 607 тоот өрөөг оффисын зориулалтаар нэг жилийн хугацаатай, сарын 1.080.000 төгрөгөөр /1мкв талбайг 30.000 төгрөг/ түрээслэхээр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хариуцагч нь сар бүрийн 05-ны өдрийн дотор түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн боловч 2023 оны 05 сараас хойш гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй. Манай байгууллагын зүгээс тус компанийн захирал тэй удаа дараа уулзаж, утсаар холбогдож, төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан бөгөөд хариуцагч компанийн захирал нь ОХУ-тай хамтран ажилладаг, санхүүжилт удахгүй орж ирнэ, санхүүжилт орж ирэнгүүт төлчихнө гэсэн боловч төлөөгүй. Манай компанийн талаас удаа дараа албан бичгээр мэдэгдэл хүргүүлэхэд төлж барагдуулна гэсэн хариуг албан бичгээр ирүүлдэг бөгөөд 2023 оны 5 сараас 12 сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 8.948.360 төгрөг, хугацаандаа төлөөгүй алданги 3.603.540 төгрөг, нийт 12.551.900 төгрөгөөс урьдчилан байршуулсан барьцааны 900.000 төгрөгийг хасаж тооцон, 11.651.900 төгрөг нэхэмжилж байгааг ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн ба энэхүү шаардлагаа дэмжиж байгаа. Хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэлийн тооцоо, үнийн дүнд маргадаггүй, тус компанийн захирлын гарын үсэг бүхий 2023 оны 12 сарын 28-ны өдрийн А/2305 дугаартай албан бичгээр 12.551.900 төгрөгийн түрээсийн төлбөрийг 2024 оны 05 сар гэхэд бүрэн төлж барагдуулна гэсэн хариуг өгч байсан боловч тухайн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэл гаргасан. хэмээн тайлбарласан байна.

2. Хариуцагч ХХК-ийн захирал Ц.т шүүх нэхэмжлэлийн хувийг 2024 оны 11 сарын 27-ны өдөр гардуулан өгч, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг зэргийг тус тус танилцуулсан баримттай байх ба хариуцагч нь нэхэмжлэлийн хариу тайлбар буюу тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны маягт 2-ын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх хэсэгт Бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэж, нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй эсэх асуулгад Тийм гэсэн хариу тайлбар гаргасан, мөн 2025 оны 02 сарын 10-ны өдрийн 16:20 минутад хийхээр товлон зарласан шүүх хуралдааны товыг 2025 оны 02 сарын 05-ны өдөр хариуцагчийн 89102181, 80022181 дугаарын утсаар шүүгчийн туслах холбогдон мэдэгдэхэд ойлголоо гэсэн хэдий ч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэх ажиллагааг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан журмын дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаас дүгнэхэд: нэхэмжлэгч ******* Трейд ХХК болон хариуцагч ХХК нарын хооронд 2023 оны 01 сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээний дагуу ХХК нь ******* дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар *******, ******* тойруу-60-д байрлах ******* ******* ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлтийн Ү-2203018539 дугаарт бүртгэлтэй, 3454,6 мкв талбай бүхий контор үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө болох БДТТөв-ийн 6 дугаар давхрын 36 мкв талбайтай 607 тоот өрөөг 1 мкв талбайг 30.000 төгрөг, сарын төлбөр 1.080.000 төгрөгийн төлбөртэйгөөр, оффисын зориулалтаар 2023 оны 01 сарын 01-ны өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаагаар түрээслэх, түрээсийн төлбөр тооцоог сар бүрийн 05-ны өдрийн дотор түрээслүүлэгчийн ХХБ банк дахь гэрээнд заасан дансанд төлөх, түрээслүүлэгч буюу ******* ******* ХХК нь гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн догололгүй түрээсийн байрыг түрээслэгчид шилжүүлэхдээ актаар хүлээлгэн өгөх, түрээсийн талбайд гэрээнд заасан үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангах зэрэг үүрэг тус тус хүлээж, талууд гэрээний зорилго, түүний нөхцөлийг тодорхойлж, улмаар гэрээнд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарж баталгаажуулснаар тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон байна.

4. ******* ******* ХХК нь ******* дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар *******, ******* тойруу 60 тоот хаягт байрлах 3454,6 мкв талбай бүхий контор үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн /эрхийн улсын бүртгэлтийн Ү-2203018539 дугаарт бүртгэлтэй/ хууль ёсны өмлөгч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №000369338 дугаартай гэрчилгээ баримтаар тогтоогдсон бөгөөд зохигчийн хооронд байгуулсан дээрх түрээсийн гэрээгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь түрээслээгүй, уг контор үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн тусгаарлагдсан хэсэг болох 6 дугаар давхрын 607 тоотын 36 мкв талбай бүхий өрөөг оффисын зориулалттайгаар, тодорхой хугацаатай, төлбөртэйгөөр хариуцагчид эзэмшүүлж, ашиглуулахаар талууд гэрээгээр тохирсон тул тэдгээрийн хооронд байгуулагдсан нь дээрх гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээ гэж үзэх үндэстэй ба гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдалд харшлаагүй гэж үзнэ.

5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

6. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч инвестмент ХХК-ийг түрээсийн гэрээний дагуу өөрийн түрээсээр эзэмшиж, ашиглаж буй талбайн түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор түрээслүүлэгчийн ХХБ банк дахь харилцах дансанд төлөх үүргээ биелүүлээгүй, 2023 оны 05 сараас 2023 оны 12 сарын хугацааны түрээсийн төлбөр төлөлгүй гэрээний 4.1, 4.2-т заасан үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээнд заасан төлбөрийг төлөх, үүргээ биелүүлэхийг 2023 оны 09-р сарын 01-ний өдрийн 27/23, 2023 оны 12-р сарын 25-ны өдрийн 54/23 албан бичгээр шаардаж байсан, хариуцагч инвестмент ХХК 2023 оны 05 сарын 01-ний А/2333, 2023 оны 09 сарын 13-ны А/2365, 2023 оны 12 сарын 23-ны А/2398 дугаартай албан бичгээр тус тус түрээсийн төлбөрийг 2024 оны 1 сард 1.000.000 төгрөг, 2024 оны 02 сард 1.000.000 төгрөг, 2024 оны 03 сард 1.000.000 төгрөг, 2024 оны 04 сард 4.000.000 төгрөг, 2024 оны 05 сард 5.551.880 төгрөг төлөх гэсэн хуваарийн дагуу төлж барагдуулахаа илэрхийлж, төлөгдөөгүй хугацааны түрээсийн төлбөр 8.948.360 төгрөг, алданги 3.603.540 төгрөг, нийт гүйцэтгэх үүргийн дүн 12.551.900 төгрөгийн хэмжээнд хариуцаг тал маргаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээний талуудын хоорондоо түрээсийн төлбөр тооцооны талаар харилцаж байсан албан бичиг баримтуудаар нотлогдсон байна.

7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасны дагуу үүргийг тогтоосон газар, зохих ёсоор, шударгаар, хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ёстой.

Хариуцагчийн гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор, тогтоосон хугацаанд биелүүлээгүй үндэслэлээр түрээсийн төлбөр төлөөгүй тухайн саруудын үндсэн төлбөрөөс талуудын хооронд 2023 оны 01-р сарын 01-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээ-ний 4.9-т зааснаар алданги тооцож буй нэхэмжлэгчийн шаардлага Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалтад нийцсэн, үндэслэл бүхий байна.

8. Иймээс ХХК-аас 2023 оны 5 сараас 12 сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 8.948.360 төгрөг, хугацаандаа төлөөгүй алданги 3.603.540 төгрөг, нийт 12.551.900 төгрөгөөс урьдчилан байршуулсан барьцааны 900.000 төгрөгийг хасаж тооцон, 11.651.900 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ******* Трейд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ХХК-аас /захирал нь Ц./ 11.651.900 төгрөг /арван нэгэн сая зургаан зуун тавин нэгэн мянга есөн зуу/ гаргуулж, нэхэмжлэгч ******* Трейд ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Тус хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 11-ны өдрийн 182/ШЗ2024/21446 дугаартай захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авсан бөгөөд уг шүүгчийн захирамжийн дагуу зохих ажиллагаа явуулсан эсэх болон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийгдсэн ажиллагааны талаарх баримт мэдээллийг нэхэмжлэгч талаас хэрэгт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759 .2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ХХК-аас /захирал нь Ц./ 11.651.900 /арван нэгэн сая зургаан зуун тавин нэгэн мянга есөн зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* Трейд ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201.380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 201.380 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* Трейд ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 11-ны өдрийн 182/ШЗ2024/21446 дугаартай захирамжийн үйлчлэл давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчинтэй хэвээр байхыг тэмдэглэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД