| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 183/2024/06971/И |
| Дугаар | 197/ШШ2025/01314 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/01314
2025 02 17 197/ШШ2025/01314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******-******* дүүргийн 24-р хороо, ******* өргөө ******* ******* дүгээр байр, ******* тоотод байрлах, РД:*******826, ******* ******* өргөө Сууц өмчлөгчдийн холбоог төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.гийн гаргасан,
Хариуцагч: *******-******* дүүрэг, 24-р хороо, ******* өргөө ******* 609 дүгээр байрны 36 тоотод оршин суух, РД:57012661, ургийн овогт ын д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийтийн зориулалтай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 1.203.780 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, *******-*******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/01276 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ******* өргөө Сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., хариуцагч С. нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* ******* өргөө Сууц өмчлөгчдийн холбооноос хариуцагч С.д холбогдуулан дундын өмчлөлийн эд зүйлсийн ашиглалт засвар үйлчилгээний үйлчилгээний зардалд 1.203.780 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган 1.059.620 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шаардлагын үндэслэлээ ...******* ******* өргөө СӨХ нь 2019 оны 09 дүгээр сард албан ёсоор байгуулагдан үйл ажиллагаа явуулж, ******* өргөө ******* 601-627 дугаар байруудын нийтийн эзэмшлийн ашиглалт үйлчилгээ, засварыг хариуцан ажилладаг. Тус ******* 609 дүгээр байрны, 4 давхрын 36 тоотын оршин суугч хариуцагч С. нь 2022 оны 03 сарын 01-ны байдлаар СӨХ-ийн төлбөрийн 266.900 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан ба 2022 оны 03 сараас 2024 оны 09 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт үйлчилгээний зардлыг төлөөгүй 1.203.708 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Тус байр нь нийт 61.80 мкв талбайтай, тухайн айлын СӨХ-ийн төлбөл зохих төлбөр нь 2024 оны 5 сар хүртэл сар бүр 29.360 төгрөг, 2024 оны 05 сараас хойш сарын төлбөр 36.040 төгрөгөөр тогтоогдсон байдаг.
СӨХ-ийн төлбөрт засвар үйлчилгээний зардлыг тухайн айл өрхийн 1 мкв талбайд 300 төгрөгөөр тогтоосон ба тухайн айлын өмчлөгдсөн талбайн хэмжээ нь 61.80 мкв, үүн дээр цэвэрлэгээ үйлчилгээний 7.000 төгрөг, харуул камерын хяналтын зардал 5.000 төгрөг, хогны мөнгө 2.500, орцны гэрэлтүүлэг, орчны газрын гэрэлтүүлгийн зардлын 3.000 төгрөг тус тус ороод 36.040 төгрөг байхаар тогтоогдсон.
Айл өрх бүрийн СӨХ-ийн төлбөр нь орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч харилцан адилгүй, өөр өөр байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчийн зүгээс СӨХ-ийн төлбөрт 144.160 төгрөг төлөгдсөн байх тул энэ хэмжээгээр шаардлагаа багасгаж, одоо 1.059.620 төгрөг нэхэмжлэх тооцоолол гарч байна. Энэ нь 2021 оны 10 сарын байдлаар үлдэгдэл 5.300 төгрөг, 2021 оны 11, 13 сарын тус бүр 29.360 төгрөг, 2022 оны 01 сараас 2022 оны 12 сар хүртэлх хугацааны 352.320 төгрөг, 2023 оны 01 сараас 12 сар хүртэлх хугацааны 352.320 төгрөг, 2024 оны 1 сараас 2024 оны 5 сар хүртэлх хугацааны 146.800 төгрөг, 2024 оны 06 сараас 2024 оны 09 сар хүртэлх хугацааны 144.160 төгрөг, нийт 1.059.620 төгрөг нэхэмжилж байна.ХАриуцагчийн хувьд 2024 оны 01 сараас 2025 оны 1 сар хүртэл СӨХ-ийн мөнгөө өгч байсан боловч энэ төлбөрүүд нь өмнөх хугацааны төлөгдөөгүй төлбөрт нь нөхөгдөж тооцогдоод яваад байгаа юм. хэмээн тайлбарласан.
2. Хариуцагч С.аас манайх тус байранд 2016 оноос амьдарч байна, СӨх-ийн төлбөр төлөөд явдаг байсан боловч тухайн орчинд эрүү, ая тухтай амьдрах нөхцөл боломжгүй олон жил болж байна. Байрны урд талд байшин барина гэж газар ухаж хашаа бариад 7-8 жил болж байна, энэ байдлыг засаж залруулаад ухсан газрыг битүүлж дарах тал дээр СӨХ ямар ч ажил хийхгүй байна, 2024 оны 1 дүгээр сараас эхлэн СӨХ-ийн мөнгөө өгч эхэлсэн, одоо ч гэсэн төлөөд явж байгаа, гэтэл төлбөрийн нэхэмжлэх ирэх болгондоо төлбөрийн үлдэгдэл 1.203.780 төгрөг гэсэн мессеж утсанд ирдэг. Сөх-ийн мөнгө төлөхгүй байсан шалтгаанаа тухай бүрд нь тайлбарлаад байхад СӨХ-ийн зүгээс ямар ч хариу арга хэмжээ авахгүй байгаа явдал юм гэсэн тайлбар хийж маргасан.
3. Хариуцагч С. нь ******* ******* өргөө СӨХ-ны харьяалалд байх *******-******* дүүрэг, 24-р хороо, ******* өргөө ******* 609 дүгээр байрны 36 тоотын орон сууцанд амьдардаг, уг орон сууцыг эзэмшигч, ашиглагч болох нь талуудын тайлбар бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.
4. Монгол улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар Сууц өмчлөгч нь.., дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, Орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй байна.
Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.3-т Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16-р зүйлийн дагуу оролцох үүрэгтэй гэж тус тус заасан байх тул тогтоосон хэмжээгээр оршин суугч иргэн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой гарсан зардлыг төлөх үүрэгтэй байна.
5. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тайлбарт дурдсан Байрны урд талд байшин барина гэж газар ухаж хашаа бариад 7-8 жил болж байна, энэ байдлыг засаж залруулаад ухсан газрыг битүүлж дарах тал дээр СӨХ ямар ч ажил хийхгүй байна гэсэн үндэслэл нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох сууц өмчлөгч болон эзэмшигч, ашиглагчийн хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
6. Иймээс нэхэмжлэлийн багасгасан шаардлага нийт 1.059.620 төгрөгөөс хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан 2024 оны 1 сарын төлбөрийн 29.360 төгрөг, 2024 оны 9 сарын төлбөрийн 36.040 төгрөг, нийт 65.400 төгрөгийг хасаж тооцсон үлдэгдэл 994.220 төгрөгийг хариуцагч С.аас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* өргөө СӨХ-нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь Сууц өмчлөгчдийн холбооны ажил үйлчилгээтэй холбоотой тайлбарт дурдсан асуудлаарх гомдол шаардлагыг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.3, 148.1.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан эрхийнхээ хүрээнд Сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага бүх гишүүдийн хуралд тавьж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759 .2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэг болон Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан С.аас 994.220 /есөн зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун хорь/ төгрөг гаргуулж ******* ******* өргөө Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх 65.400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28.411 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД