| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00276/И |
| Дугаар | 141/ШШ2025/00035 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 141/ШШ2025/00035
| 2025 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 141/ШШ2025/00035 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Б-гээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ... аймгийн ... сумын ... баг хаягаар оршин суудаг ... овогт Д-ийн А-ын нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... ... аймгийн ... сумын ... нэгдлийн ... бригадад ... оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс ... оны ... дугаар сарын ...-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: ”...Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, нэхэмжлэгч Д.А-ыг ... оны .. дугаар сарын ...-ний өдрөөс ... оны ... дугаар сарын ...-ний өдрийг хүртэл ... аймгийн ... сумын ... нэгдлийн ... бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтэй байна...” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь нь ... аймгийн ... сумын ... нэгдлийн ... бригадад ... оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс ... оны ... дугаар сарын ...-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, нэхэмжлэгчийг ... оны ... дугаар сарын ...-ний өдрөөс ... оны ... дугаар сарын ...-ний өдрийг хүртэл ... аймгийн ... сумын ... нэгдлийн ... бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгах хуулиар олгогдсон эрхтэй ба энэхүү эрхээ итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө итгэмжлэлээр олгосон байх тул шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн багасгасан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч Д.А нь ... оны ... дугаар сарын ...-ний өдрөөс ... оны ... дугаар сарын ...-ний өдрийг хүртэл ... аймгийн ... сумын ... нэгдлийн ... бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх ба дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
-Боржигон овогт Д-ийн А нь ... оны ... дүгээр сараас ... оныг дуусталх хугацаанд нөхөн даатгалд хамрагдсан тэмдэглэгээ бүхийн нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны хуулбар,
-Д.А-ыг бүрэн дунд боловсрол эзэмшсэн талаар тэмдэглэгээ бүхий ХААТР-1 маягтын хуулбар,
-... аймгийн ... сумын ... багийн засаг даргын ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн:” ... сумын ... багийн иргэн Д овогтой А нь ...-... оны хооронд ажлын байргүйн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсныг тодорхойлов” гэсэн тодорхойлолтын хуулбар,
-Нөхөн даатгалд хамрагдахдаа Д.А-ын нийгмийн даатгалын байгууллагад гаргаж байсан ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн: “... сумын ... багийн иргэн Д овогтой А миний бие ... онд төрсөн. ...-... онд ажлын байр байхгүй байсан учраас хөдөлмөр эрхэлж байгаагүй билээ. Иймд намайг нийгмийн даатгалын хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг хааж өгнө үү” гэсэн хүсэлтийн хуулбар,
-... аймгийн ... сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай: “Д А нь тус сумын ... жилийн сургуулийн ...-р ангийг ... оны ... дугаар сарын ...-нд төгссөн болно” гэсэн тодорхойлолт, дүнгийн жагсаалтын хуулбар зэрэг болно.
Тодруулбал нэхэмжлэгч Д.А нь ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... дугаар анги төгсөөд түүнээс хойш ... оныг дуустал ажил хөдөлмөр эрхлээгүй байдал нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн гэрчүүд нь нэхэмжлэгч Д.А-ыг ... дугаар анги төгсөөд мал маллаж эхэлсэн гэж мэдүүлсэн ч он сарыг тодорхой мэдүүлээгүй болно.
Иймд нэхэмжлэгч Д.А-аас ирүүлсэн “... оны ... дугаар сарын ...-ний өдрөөс ... оны ... дугаар сарын ...-ний өдрийг хүртэл ... аймгийн ... сумын ... нэгдлийн ... бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Д.А-ын нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч ... овогт Д-ийн А-аас ирүүлсэн “... оны ... дугаар сарын ...-ний өдрөөс ... оны ... дугаар сарын ...-ний өдрийг хүртэл ... аймгийн ... сумын нэгдлийн ... бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эсхүл түний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН