Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 141/ШШ2025/00036

 

 

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 141/ШШ2025/00036

Завхан аймаг 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б-*гээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ............ аймгийн .............сумын ..............баг хаягаар оршин суудаг Х овогт М-ын Э-ын нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.Э нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...М-ын Э миний бие 1965 онд ........... аймгийн ......... суманд төрж, 1981 онд С сумын 8 жилийн дунд сургуульд 8 дугаар анги төгссөн. Миний бие Батлан хамгаалах яамны сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Завхан аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186 (208) дугаар ангид цэргийн алба хааж, мөн сайдын 1986.06.05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар 1986.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанаас халагдсан. Намайг цэргээс халагдаж ирсний дараа миний цэргийн батлахыг хурааж аваад буцааж өгөөгүй юм. Миний эцгийг М гэдэг байсан бөгөөд намайг 3 настай байх үед нас барсан гэдэг. Миний ээжийг О гэдэг, одоо 90 нас дөхсөн хүн байдаг. Миний иргэний бичиг баримтууд эцэг М-аар овоглож явдаг боловч цэргийн алба хаасан талаарх баримтад намайг ээж О-оор овоглон бүртгэж, цэргийн архивын лавлагаанд намайг ээжийн маань нэрээр овоглосон байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа овгийн зөрүүтэй учир шүүхэд хандах шаардлагатай болсон юм. Иймд Х овогт М-ын Э намайг 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Ардын армийн 186 (208) дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Мөн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие тус шүүхэд цэргийн алба хаасан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд  1981 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ....... аймгийн С... сумын Э............нэгдэлд туслах үйлдвэрийн бригадад нормчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Э нь 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Ардын армийн 186/208/ дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг болон 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ......... аймгийн ........... сумын .......... нэгдлийн Туслах үйлдвэрийн бригадад нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

Нэхэмжлэгч Х овогт М-ын Э нь 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Ардын армийн 186/208/ дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан, мөн 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ......... аймгийн............. сумын .......... нэгдлийн Туслах үйлдвэр бригадад нормчиноор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:    

-......... овогт М*-ын Э-ын ..................дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Батлах хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08/2361 дугаартай: “...О*-ын Э БХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар ......... аймгаас 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186 /208/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар 1986 оны  06 дугаар сарын 05-ны өдөр 619970 дугаар цэргийн батлахтай халагдсан...” гэсэн хугацаат цэргийн алба хаасны лавлагаа,

-М-*ын Э-ын 02168 дугаартай “...1983-1986 он, 208–р анги, 2001-2005 онд цэргийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн бичилт бүхий...” цэргийн үүрэгтний үнэмлэх,

-М-вын Э нь ... оны ... дугаар сарын ...-ны өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Ажилладаг байгууллага-..., эрхэлдэг ажил-..., оршдог сум ...” гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,

 -Цэргийн алба хаахдаа авхуулсан гэх гэрэл зураг 1 ширхэг,

-“О Э ...-...-... төрсөн, ... оноос ... сумын үхэр фермд малчин, ам бүл-..., ээж О ... настай, ... онд ...-р анги төгссөн...” гэсэн бичилт бүхий ... сумаас цэргийн албанд тэнцэгсэдийн анкетын хуулбар,

-“М-ын Э, ...-...-...нд төрсөн, ...Эцэг Ж м, эх Я О...” гэсэн бичилт бүхий төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар,

 -Гэрч Д.С-ийн: “М.Э нь надаас ... дүү. Би ... онд цэрэгт яваад ... онд халагдаж ирсэн. М.Э нь ... онд цэрэгт яваад ... онд халагдаж ирсэн. Э-ын аав нь бага байхад нас барсан юм байна лээ. Тэгээд цэрэгт явахдаа ээжээрээ овоглосон байх гэж бодож байна. Ээжийг нь О гэдэг одоо хүү Э-хаа хашаанд хамт байдаг юм. Бид хоёр эгч дүүсийг авч суусан базууд нэг айлын хүргэчүүд байгаа юм. Э нь цэргээс халагдаад ... суманд ирээд Мод боловсруулах комбинат болон барилгын угсралтын контор зэрэг газруудад ажиллаж байсан. Тэгээд манай эхнэр Э-ийн эгч Б-тай гэр бүл болсон. Одоо ... охин, ... хүүтэй ... хүүхэдтэй айл байгаа юм. Э нь ...д цэргийн алба хаасан. Цэрэгт явсан зураг нь гэрт байдаг. Хэрэгт авагдсан гэрэл зураг нь М.Э-ын зураг мөн байна” гэсэн мэдүүлэг,

-Гэрч Л.О-ын: “М.Э нь манай нутгийн хүн. Бид хоёр ... сумынх, одоо хоёулаа ... суманд ажиллаж амьдардаг хүмүүс байгаа юм. М.Э нь надаас нэг ах. Нэгдлийн үед манай ... сумын Э нэгдлийн туслах үйлдвэр бригадад туслах ажилтан буюу нормчин хийж байсан.  Тэгээд ... онд цэрэгт яваад ... онд халагдаж ирсэн. Цэргээс ирээд шууд ... суманд ажиллаж амьдрах болсон бөгөөд эндээ ажиллаж байгаад эхнэр Д.Б-тай гэр бүл болсон. Харин би Э-ын хэддүгээр анги төгссөн болон ямар цэргийн ангид цэргийн алба хаасан талаар сайн мэдэхгүй байна. Хэрэгт хавсаргасан гэрэл зураг М.Э-ын зураг байна.Надтай нас ойролцоо болохоор цэрэгт явсан хугацааг нь мэдэж байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч ... овогт М-ын Э-ыг ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс ... оны ... дугаар сарын ...-ны өдрийг хүртэл хугацаанд ... аймгийн ... сумын ... нэгдлийн Туслах үйлдвэр бригадад нормчиноор ажиллаж байсан болохыг, мөн ... овогт М-ын Э-ыг ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс ... оны ... дугаар сарын ...-ны өдрийг хүртэлх хугацаанд Ардын армийн .../.../ дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тус тус тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч М.Э-аас ирүүлсэн ажиллаж байсан  байдал болон  цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ... овогт М-ын Э-ыг ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс ... оны ... дугаар сарын ...-ны өдрийг хүртэл хугацаанд ... аймгийн ... сумын ... нэгдлийн Туслах үйлдвэр бригадад нормчиноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ... овогт М-ын Э-ыг ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс ... оны ... дугаар сарын ...-ны өдрийг хүртэлх хугацаанд Ардын армийн .../.../ дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРТНАСАН