| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 183/2025/00016/И |
| Дугаар | 197/ШШ2025/01560 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/01560
2025 02 21 197/ШШ2025/01560
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1-р хороо, *******гийн *******-*******, ******* цогцолборт лах, /РД:*******2572/, ******* ******* ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******ын гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, -р 61 тоотод оршин суух хаягтай, /РД:0429*******07/, утас:88183204, ын д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний дугаар ашигласны болон эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 761.183 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2024 оны 01 сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/01842 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******оос шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
С. нь Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч My Mobi үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2023 оны 02 сарын 20-ны өдөр 44174362 тоот гэрээ байгуулж 94389745 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. Мөн гар утас зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 719.000 төгрөгийн үнэ бүхий Samsung Galaxy A23 64GB White гар утасны төлбөрийг 12 сар хувааж төлөхөөр зээлээр худалдан авсан.
С.гаас 94389745 дугаарын үйлчилгээний төлбөр 102.101 төгрөг, зээлээр авсан Samsung Galaxy A23 64GB White гар утасны төлбөр 599.166 төгрөг, гар утас зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 59.916 төгрөг, нийт 573.859 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч: С.гаас нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:
******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй 761.183 төгрөгийг 2025 оны 2 дугаар сард 161.183 төгрөг, 3 дугаар сард 300.000 төгрөг, 4 дүгээр сард 300.000 төгрөг тус тус төлж, барагдуулна. гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан хэрэглэгчтэй байгуулсан үйлчилгээний гэрээ, гар утас зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч С.д холбогдуулан Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний дугаар ашигласны болон эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 761.183 төгрөг гаргуулах шаардлагатай гэрээний үүрэгт 761.183 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, 761.183 төгрөгийг 2025 оны 02 сараас 2025 оны 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж бүрэн барагдуулна гэсэн тайлбар гаргасан ба хариуцагчийн төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан С.гаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний дугаар ашигласны болон эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 761.183 төгрөг гаргуулахыг хүссэн ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22.820 төгрөгийн тал хувь буюу 11.410 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.гаас улсын тэмдэгтийн хураамжид 11.410 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч С. нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД