| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00026/И |
| Дугаар | 141/ШШ2025/00038 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 141/ШШ2025/00038
| 2025 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 141/ШШ2025/00038 | Завхан айма |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б-гээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ........ аймгийн ........... сумын ....... баг хаягаар оршин суудаг Х овогт Д*-гийн Г-гийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Д.Г нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1986 оны 05 дугаар сарын 25-нд .......... аймгийн ........... сумын ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. Ингээд ........ сумын ............ нэгдлийн ............. бригадад илгээлтээр мал дээр гарч аав Д-гийн хамт нэг наст мал авч 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл мал маллаж байгаад цэрэгт татагдаж Барилгын цэргийн 110-р ангид алба хаагаад 1990 оны 10 дугаар сарын 11-нд халагдаж ирсэн. Иймд намайг 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд ..... аймгийн ..... сумын ....... бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд ...... аймгийн ....... сумын .......... нэгдлийн ............. бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Х овогт Д-ийн Г нь 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ...... аймгийн ....... сумын ...... нэгдлийн ....... бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-Х овогт Д-гийн Г-ийн ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа,
-......... аймгийн Архивын тасгийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/1729 дугаартай: “...1986-1988,1990 онд ...... сумын ........ нэгдлийн ..........бригадад мал маллаж байсан Д.Г суурийн ахлагч Д.Д нарын цалингийн тодорхойлолтыг олгов.
1986 онд 3061,36 төг, 1-9 сар хүн өдөр 360 хуу№109 /Д.Д/,
1987 онд 82,29 төг, 5-р сар, хуу№24 /Д.Г нэрээр/
1988 онд 134,28 төг, 4,6 сар хуу№ 8 /...........*............../,
-........ аймгийн ...............сумын ........... багийн засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаартай: “...Д Г регистртэй. Тэрээр тус сумын Ж нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд бог мал маллаж байсан нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт,
-Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн: “...Д-гийн Г БХЯ-ын сайдын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар З аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 679230 дугаарын цэргийн батлахтай халагдсан...” гэсэн архивын лавлагаа,
-Д-гийн Г нь 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэрлэсний бүртгэх анкетад бүртгүүлэхдээ: “... нөхөр Д-гийн Г, ...... боловсролтой, 1 дэх гэрлэлт, Ардын зориг компанид малчин, эхнэр Э-ийн Г, ........ боловсролтой, ардын зориг компанид ....... ажилтай, 1992 оны 08 дугаар сарын 09-нд гэрлэсэн...” гэсэн бичилт бүхий гэрлэлтийг бүртгэх анкетын хуулбар,
-Гэрч Б.Э-дын: “Д.Г нь .... оны 6 сард 8 дугаар анги төгсөөд илгээлтээр гарч ........ аймгийн ........... нэгдлийн ................... бригадад мал маллаж эхэлсэн. 1988 оны 10 дугаар сард цэрэгт явсан. 2 жилийн цэргийн алба хаасан. Д.Г нь Х бригадын Т гэх газар нутаглаж хонь хардаг байсан. Би Д.Г-тай тухайн үед нэгдлийн мал хамт маллаж байсан учраас түүнийг нэгдлийн үед малчнаар ажиллаж байсан гэдгийг сайн мэднэ. Одоо ч мал маллаж амьдардаг. Тэр үед манай сум нэгдлийн даргаар Д, бригадын даргаар И гэдэг хүмүүс ажиллаж байсан. Г нь цэрэгт явах хүртлээ нэгдлийн мал малласан юм” гэсэн мэдүүлэг,
-Гэрч З.Б-ын: “Г нь 1986 онд 8 дугаар анги төгсөөд сургуулиас гараад мал дээр гарсан. Түүнээс хойш тасралтгүй мал малласан. 1988 онд цэрэгт яваад 2 жилийн цэргийн алба хаасан. Тэрнээс хойш л үргэлжлүүлэн мал маллаж байгаа малчин хүн байгаа юм. Нэгдлийн үед Х бригадын Тэх, Ёлын ам гэх газруудад нутагладаг байсан. Тухайн үед аав, ээжийн хамт нэгдлийн бог мал малладаг байсан. Тэр үед манай бригадын даргаар И гэдэг хүн ажилладаг байсан. Ганхуягтай бид бэлчээрээ нутаг залгаа хамрын наана цаана нутагладаг малчин хүмүүс байгаа юм” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч Д.Г нь 1986 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 16 насанд хүрсэн байх ба түүнээс өмнөх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, нэхэмжлэгч Х овогт Д-гийн Г нь 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ...... аймгийн ...... сумын ......... нэгдлийн ......... бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ........... аймгийн ..............сумын ........нэгдлийн ...........бригадад малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Г*-гаас ирүүлсэн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогт Д-ийн Г-ийг 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ........ аймгийн ........ сумын ....... нэгдлийн .......... бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ........ аймгийн ....... сумын нэгдлийн ........ бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.у