| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00015/И |
| Дугаар | 141/ШШ2025/00039 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 141/ШШ2025/00039
| 2025 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 141/ШШ2025/00039 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, нарийн бичгийн дарга Б.Б-гээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар З аймгийн А сумын С баг хаягаар оршин суудаг Б овогт Д-ын П-гийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.П нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ........ аймгийн .......... сумын ........... нэгдэлд тракторын жолоочоор, 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ....... аймгийн ...........сумын тэжээлийн аж ахуйн 2 дугаар бригадад тракторч, комбайнчнаар, 1991 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ........... аймгийн ............ сумын ................компанид тракторын жолоочоор, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл :::::::::::: аймгийн.............сумын .......... ХК-д тракторчинаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.П нь 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ........ аймгийн .......... сумын ........... нэгдэлд тракторын жолоочоор, 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ....... аймгийн ...........сумын тэжээлийн аж ахуйн 2 дугаар бригадад тракторч, комбайнчнаар, 1991 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ........... аймгийн ............ сумын ................компанид тракторын жолоочоор, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл :::::::::::: аймгийн.............сумын .......... ХК-д тракторчинаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гэвч ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Б овогт Д-ын П-г 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд .......... аймгийн ............ сумын Батнөхөрлөл нэгдэлд тракторын жолоочоор, 1986 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд ..........аймгийн ............ сумын Тэжээлийн аж ахуйд тракторын жолооч, комбайнчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ...............аймгийн ............сумын ............ХК-д тракторын жолоочоор, 1994 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ...............аймгийн ..........сумын .................ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” талаар, 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.6-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар тус тус хуульчилсан.
Тодруулбал нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлд дурдагдсан хугацаа ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн хугацаатай давхцаж байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.П-гээс ирүүлсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Д-ын П-гээс ирүүлсэн ““...1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ........ аймгийн .......... сумын ........... нэгдэлд тракторын жолоочоор, 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ....... аймгийн ...........сумын тэжээлийн аж ахуйн 2 дугаар бригадад тракторч, комбайнчнаар, 1991 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ........... аймгийн ............ сумын ................компанид тракторын жолоочоор, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл :::::::::::: аймгийн.............сумын .......... ХК-д тракторчинаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.П-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН