Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 141/ШШ2025/00040

 

 

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 141/ШШ2025/00040

Завхан аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б-гээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ..... аймгийн ........ сумын ....... баг хаягаар оршин суудаг Х овогт Э-ын Г-ын нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Э.Г нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие ........ онд ........ аймгийн ..... суманд төрсөн. .... оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн ...... сумын тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажилд орсон. 1981 оны 01 сарын 23-ний трактор-машинчийн мэргэжил эзэмшсэн. 1982 оны 06 сарын 24-ны өдөр Зүүнбаянгийн 138-р ангид цэрэгт татагдан 1985 оны 06 сарын 17-ны өдөр халагдсан. 1985 оны 06 сарын 28-ны өдөрөөс эхлэн Тэс сумын тэжээлийн аж ахуйд буцаж ажилд орж 1991 оны 07 сарын 29-ний өдөр тус тэжээлийн аж ахуй татан буугдсан. Иймд 1980 оны 05 сарын 01-ны өдрөөс 1982 оны 06 сарын 17-ны өдрийг дуустал, мөн 1985 оны 06 сарын 28-ны өдрөөс 1991 оны 07 сарын 29-ний өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр архивд хадгалагдаагүйн улмаас өндөр настаны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил хүрэхгүй байгаа тул ажилласан жилүүдийг нөхөж тогтоож өгнө үү...” гэжээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Г нь 1980 оны 05 сарын 01-ны өдрөөс 1982 оны 06 сарын 17-ны өдрийг дуустал, мөн 1985 оны 06 сарын 28-ны өдрөөс 1991 оны 07 сарын 29-ний өдрийг хүртэл Т-ийн Т-ийн аж ахуйд тракторын жолоочоор  ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

-Х овогт Э-ын Г-ын ......... иргэний бүртгэлийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа,

-...........аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/1839 дугаартай: “... Э.Г нь 1980 онд Т-ийн Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажилд орсон тухайгаа тодруулахыг хүссэн боловч дээрх байгууллагын 1980 оны баримт манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй байна...” гэсэн архивын тодорхойлолт,

-.... аймгийн .......... сум дахь Тийн аж ахуйн даргын 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн: “...Өөр газар өөрийн хүсэлт, мөн өөрсдийн санаачилгааар ажиллаж байгаа салааны  нэрэн дээр данстай боловч ажил хийгээгүй, түр ажиллаж байсан зарим ажилчдыг ажлаас чөлөөлөх зорилгоор ТУШААХ нь:  16. Г ....... хоршоололд шилжсэн тул 1 дүгээр сарын 01-ний өдөөс 9-р салааны тракторчноос чөлөөлсүгэй..” гэсэн тушаалын хуулбар,
            -Завхан аймгийн 1981 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаартай: “...Өөр өөрсдийн салбараас сургуульд суралцагчдыг дэмжиж хичээлд бүрэн хамруулах ба суралцах талаас холбоотой бүх арга хэмжээ авч  туслахыг салбарын эрхлэгч нарт анхааруулсугай.2. хавсралт Г 4-р бригадын үтрэмийн ажилтай,

Гэрч Б.А-ийн: “...Э.Г нь Т-ийн Тэжээлийн аж ахуйд тракторын жолооч байсан. Бид хамт Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан хүмүүс. Э.Г нь Тэжээлийн аж ахуйн 3 бригадад тракторын жолооч байсан ба би тус бригадад тогооч хийж байсан. Манай Тэжээлийн аж ахуй нь газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд даргаар Д гэдэг хүн ажиллаж байсан. Манай бригад нь 60 орчим хүнтэй үйл ажиллагаа явуулдаг байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

Харин Э.Г нь 1980 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 16 насанд хүрээгүй байсан байх бөгөөд ....... аймгийн ........ сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан байдал нотлогдохгүй байна.

Түүнчлэн Э.Г нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нөхөн даатгалд хамрагдсан байх ба 1991 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн нь тушаалын хуулбараар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, нэхэмжлэгч Х овогт Э-ын Г-ыг 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ..... аймгийн ..... сумын Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож, харин нэхэмжлэлийн шаардлагаас 1980 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.Г-аас ирүүлсэн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогт Э-ын Г-ыг 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл............... аймгийн ............. сумын Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1980 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРТНАСАН