| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00042/И |
| Дугаар | 141/ШШ2025/00041 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 141/ШШ2025/00041
| 2025 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 141/ШШ2025/00041 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б-ээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар З аймгийн Т сумын О баг хаягаар оршин суудаг У овогт П-ын Б-ы нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч П.Б нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Миний бие ....... оны ...... дугаар сарын --нд .............. сумын нэгдсэн эмнэлэгт төрсөн. Аав, ээж минь насаараа О багтаа малчин байсан. Би 1984 оны 07 дугаар сарын 01-нд ...... аймгийн Б-ийн Техник мэргэжлийн сургуульд суралцаж төгсөж ирсэн тэр хавар аав минь нас барсан байсан. Тэгээд ээжтэйгээ О багтаа маллаж байгаад 1985 оны 06 дугаар сарын 21-нд цэргийн албанд татагдан Хилийн цэргийн 0263-р ангид цэргийн алба хааж 3 жил болоод 1988 оны 06 дугаар сарын 18-нд халагдаж ирсэн. Халагдаж ирээд ээжтэйгээ мал маллаж байгаад 1989 оны 09 дүгээр сарын 20-нд Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатад ажилд орж байсан. Улмаар 1990 онд Л-ын Ц-тай гэр бүл болсон. 1991 оны 04 дүгээр сарын 15-нд өөрийн хүсэлтээр Мод боловсруулах комбинатаас чөлөөлөгдөж 1991 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс О баг С компанид 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мал маллаж байсан. Иймд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл, 1991 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг дуустал ......... аймгийн .........сумын......... нэгдэл, .............. ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Б...... нь 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл, 1991 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг дуустал .......... аймгийн ...........сумын ............нэгдэл, С............ ХК-д Оргих бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч У овогт П-ын Б нь 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл, 1991 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл .......... аймгийн .................сумын С-ч нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-У овогт П-ын Б-ы .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар,
-............. аймгийн Архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/167 дугаартай: “... 1983-1989 онд ..........сумын .............нэгдлийн ............бригадад мал маллаж байсан гэх П.Б, суурийн ахлагч Ж.Б нарын цалингийн тодорхойлолтыг олгов.
1986 онд 3017,33 төг, 1-12 сар, хуу№ /Ж.Б нэрээр/
1989 онд 884,08 төг, 1-10 сар, хуу№ /П.Б нэрээр /...” гэсэн архивын лавлагаа,
-.............. аймгийн .............тасгийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/1847 дугаартай: “............сумын .............багт малчин, өрхийн тэргүүлэгч П овогтой Б 1990-2005 оны мал маллаж байсан хугацааны малын бүртгэл
1992 онд адуу-9, үхэр 12, хонь 89, ямаа 10 бүгд 120,
1993 онд адуу 12, үхэр 17, хонь 72, ямаа 13 бүгд 114,
1994 онд адуу 15, үхэр 19, хонь 86, ямаа 15 бүгд 135,
1995 онд адуу 15, үхэр 24, хонь 79, ямаа 17 бүгд 115,
1996 онд адуу 16, үхэр 24, хонь 55, ямаа 22 бүгд 115,
1997 онд адуу 29, үхэр 30, хонь 67, ямаа 26 бүгд 152,
1998 онд адуу 14, үхэр 32, хонь 49, ямаа 32 бүгд 127,
1999 онд адуу 18, үхэр 38, хонь 68, ямаа 40 бүгд 164,
2000 онд адуу 2, үхэр 15, хонь 37, ямаа 26 бүгд 80,
2001 онд үхэр 6, ямаа 18 бүгд 24,
2002 онд ямаа 19 бүгд 19,
2003 онд ямаа 20 бүгд 20...” гэсэн архивын лавлагаа,
-............... аймгийн ........... сумын ..............багийн засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 дугаартай: “...П овогтой .б............/ нь ам бүл 2, тус багийн малчин өрх болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт,
-.........8 дугаартай “У овогт П-ын Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 8 жил 9 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав” гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар,
-.............. сумын мод боловсруулах комбинатын даргын 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 169 дугаартай: “...П-*ын Б*ыг талбайд тууш яллагчаар түр томилон ажиллуулсугай... гэсэн тушаалын хуулбар,
-Т сумын мод боловсруулах комбинатын даргын 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаартай: “...1991 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс Мод бэлтгэлийн аж ахуйн доод складын ажилчин П овогтой Б-ыг өөрийн нь хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлсүгэй...” гэсэн тушаалын хуулбар,
-П-ын Б-д Завхан аймгийн Б сумын С-ч нэгдлээс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон: “...1991 оны 5-12 сар, 1992 оны 1-12 сар цалин хөлс тооцсон бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08/594 дугаартай : “...П-ын Б нь Завхан аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр цэргийн албанд татагджээ. Хилийн болон ДЦУЕГ-ын 0263 ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул П-ын Б*ны цэргийн албанаас халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй болно...” гэсэн архивын лавлагаа,
-П-ын Б нь 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Ажилладаг байгууллага-Сүхбаатарч нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин оршдог сум Булнай...” гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-П-ын Б нь 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хаягийн хуудасны бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Хаана ямар ажилтай-Булнай сумын Оргих бригадад малчин ...” гэсэн бичилт бүхий иргэний хаягийн хуудас ХААТР 7 маягтын хуулбар,
-Гэрлэсний бүртгэх анкетад 1991 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлэхдээ: “...нөхөр П-ын Б, ......... боловсролтой, доод складад нормчин ажилтай, эхнэр Л-ын Ц, ....... боловсролтой, хүнсний цехэд нормчин ажилтай.1990 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 1991 оны 02 дугаар сарын 25-ны бүртгэсэн...” гэсэн ХААТ-р 15 дугаартай маягтын хуулбар,
-Гэрч С.С-ын: “П.Б- аав П нь 1984 онд өвчний улмаас нас барсан бөгөөд 1984 оны 06 дугаар сараас эхлэн ээж Б-ийн хамт ....... аймгийн ............сумын ..........нэгдлийн ........... бригадад малчнаар ажиллаж байгаад 1985 оны 06 дугаар сараас цэрэгт татагдан 3 жилийн цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн мөн тус нэгдлийн ............ бригадад ээжийн хамт мал малласан. 1989 оны 10 сараас Мод боловсруулах комбинатад ажилд орсон. 1991 оны 5 сард үйлдвэр татан буугдах үед буцаад мал маллаж байсан. Тэгээд нэгдэл 1992 оны 4 сард татан буугдах үед ажлаас гарч хувийн мал малаа малласан. П.Б бид хоёр нэг багийн хүмүүс. Ээжтэйгээ ....... багийн Гол эхэнд нутагладаг байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч У овогт П-ын Б нь 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл, 1991 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ..... аймгийн ....... сумын С нэгдлийн ...... бригадад малчнаар ажиллаж байсан болгохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч П.Б-аас ирүүлсэн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У овогт П-ын Б-ыг 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл, 1991 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ..... аймгийн ........сумын ...... нэгдлийн ....... бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН