| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00123/И |
| Дугаар | 308/ШШ2025/00107 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 308/ШШ2025/00107
| 2025 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 308/ШШ2025/00107 | Дорноговь аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, * дугаар хороо, Сын т-2, Се Т ** дугаар давхарт байрлах, * банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, Д * гудамж, ***-* тоотод оршин суух Т овогт Эын Эд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 24,077,519.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч * банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд 2024.07.22-нд ********* тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 22,200,000 төгрөгийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийг 191 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 24,077,519.63 төгрөгийг хариуцагч Э.Эаас гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Зээл аваад төлөлт хийхгүй зээлийн хугацаа хэтрүүлсэн нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлага болох 24,077,519.63 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч * банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд 2024.07.22-нд ********** тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 22,200,000 төгрөгийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийг 191 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 24,077,519.63 төгрөгийг хариуцагч Э.Эс гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,077,519.63 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч * банк ХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,077,519.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Э нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,307.60 төгрөгөөс 139,153.8 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 139,153.8 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 139,153.8 төгрөгийг хариуцагч Э.Эаас тус тус гаргуулж нэхэмжлэгч * банк ХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ