| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2024/00621/И |
| Дугаар | 308/ШШ2025/00079 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 308/ШШ2025/00079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д аймгийн З сумын *-р баг, Н, *** тоотод оршин суух, Б овогт Э-ын Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн С сумын * дугаар баг, Э м гудамж, С хотхон *** тоотод оршин суух, Б овогт П Ж холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э.Г,
Хариуцагч П.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч П.Ж-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 20** онд П.Ж-тэй танилцаж 20** оны 01 дүгээр сарын 18-нд гэрлэлтийн ************* тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Биднийг гэр бүл байх хугацаанд 20** оны 01 сарын 31-нд хүү Ж.Б төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 20** оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хүү маань миний асрамжид өсөж торнисон. Иймээс бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж, Ж.Б миний асрамжид үлдээж, эцэг П.Ж хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дундын өмч болох Д аймгийн С сумын *-р баг Э м гудамж С хотхон *** тоотод байрлах байрнаас надад болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. гэжээ.
2.Нэхэмжлэгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж бид хоёр 20** оноос хойш тусдаа амьдарч байгаа. Албан ёсоор гэр бүлээ цуцлуулаагүй байсан. Тэтгэмж тогтоолгох, асрамж тогтоолгох, байрны өөрт болон хүүд ногдох хувийн авах. гэв.
3.Хариуцагч П.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах болон хүүхдийг Г асрамжид үлдээж хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дундын эд хөрөнгийн маргааны хувьд үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдан авснаас хойш 1 жил хугацаанд амьдарсан. Худалдан авснаас хойш өдийг хүртэл миний аав болох П, ээж О нар байрны зээлийг төлдөг. Иймд дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
4.Хариуцагч П.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ байр нь миний нэр дээр байдаг. Дундын эд хөрөнгө дээр эвлэрэх саналтай байна.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Б төрсний гэрчилгээний хуулбар, 20** оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б наран өрхийн э мэндийн төвийн тодорхойлолт, Д аймаг З сумын Ж багийн Засаг даргын 20** оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай тодорхойлолт, Д аймаг З сумын Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн 20** оны ** дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай тодорхойлолт, Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 20** оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ** дугаартай тэмдэглэл.
Хариуцагчаас хариу тайлбар, ******* дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Г-ийн нь хариуцагч П.Ж-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний бие 20** онд П.Ж-тэй танилцаж 20** оны 01 дүгээр сарын 18-нд гэрлэлтийн ******** тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Биднийг гэр бүл байх хугацаанд 20** оны 01 сарын 31-нд хүү Ж.Б төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 20** оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хүү маань миний асрамжид өсөж торнисон. Иймээс бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж, Ж.Б миний асрамжид үлдээж, эцэг П.Ж-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дундын өмч болох Д аймгийн С сумын *-р баг Э м гудамж С хотхон *** тоотод байрлах байрнаас надад болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. гэв.
3.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч болон хариуцагч нарын дундаас 20** оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүү Ж.Б төрсөн болох нь зохигчдын тайлбар, төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
6.Нэхэмжлэгч болон хариуцагч нар цаашид зан харилцааны таарамжгүй байдлаас болоод хамтран амьдрах боломжгүй талаар тайлбар гаргаж байна.
7.Талууд хүү Ж.Б эх Э.Г-ийн асрамжид үлдээхээр тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцнэ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Д аймаг С сумын нутаг дэвсгэрт байрлах *-р байр ** тоот 63 мкв 3 өрөө орон сууцыг харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрч байна. Дээрх нэр бүхий орон сууцны өөрт болон хүүхэд Ж.Б ногдох хэсгийг 30,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгчид хариуцагч нь өгөхөөр тохиролцож, 30,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг 20** оны 03 дугаар сарын 12-нд, үлдэх 15,000,000 төгрөгийг 20** оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дотор нэхэмжлэгч Э.Г-д /Х б *************/ дахь дансанд хариуцагч П.Ж нь төлж барагдуулахаар тохиролцов.
8.Хариуцагч нь П.Ж нь Ж.Б тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх ба талууд Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэтгэлгийг хэмжээг гаргуулах хүсэлтэй байгаа талаар тайлбар гаргасан.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Ж.Б 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Ж-р тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
9.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй, 26.4-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасан ба хүү Ж.Б уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Э.Г-д даалгах нь үндэслэлтэй гэж үзэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Э Г, Б овогт П Ж нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар дундаас 20** оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн хүү Ж.Б эх Э.Г-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Ж.Б 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож сар бүр эцэг П.Ж-р тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нь хүү Ж.Б чөлөөтэй уулзах ба хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Э.Г-д даалгасугай.
6. Д аймаг С сумын нутаг дэвсгэрт байрлах *-р байр ** тоот 63 мкв 3 өрөө орон сууцыг харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрч байна. Дээрх нэр бүхий орон сууцны өөрт болон хүүхэд Ж.Б ногдох хэсгийг 30,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгчид хариуцагч нь өгөхөөр тохиролцож, 30,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг 20** оны 03 дугаар сарын 12-нд, үлдэх 15,000,000 төгрөгийг 20** оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дотор нэхэмжлэгч Э.Г-д /Х б ***************/ дахь дансанд хариуцагч П.Ж нь төлж барагдуулахаар тохиролцсон болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА