| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00019/И |
| Дугаар | 308/ШШ2025/00083 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 308/ШШ2025/00083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг С сум *-р баг ***-р хороолол ****тоотод оршин суух Б овогт Алдармаагийн Гантуяа,
Хариуцагч: Д аймаг М сум *-р баг Ө гэх газар оршин суух Б овогт Б Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: А.Г,
Хариуцагч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Л
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Б.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Миний бие нь 20** онд Б.Б-той танилцаж 20** оноос 20** онд хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 20** оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Д төрсөн. Бид ******* он хүртэл зан харилцааны тааламжгүй байдлын улмаас тусдаа амьдарсан. 20** оны 11 дүгээр сарын 20-нд уучилж хамтран амьдарсан. 20** оны 11 дүгээр сарын 08-нд хүү Б.Д төрж хамтран амьдрах болсон. Гэвч хүү Б.Д-д энэ үеэс хойш л гэр бүлийн хүчирхийлэлд арай олон өртөж зан харилцааны соёл үгүй болж байна. Мөн 20** оны 07 дугаар сарын 20-нд авч яваад 14 хоног байлгах хугацаанд хүү Б.Д-д эмээ, өвөө загнаж, элдэв муугаар хэлж, гар хүрсэн байсан. Иймд хоёр хүүхдийнхээ зан харилцааг цаашид эцэг болох Б.Б-р эвдүүлмээргүй байна. Өөрөө бие даах, сурч боловсрох ирээдүйг нь үгүй хийж байна. Хүү Б.Д энэ жил *-р анги, хүү Б.Д энэ жил *-р анги сурч байгаа бөгөөд хичээлийн хэрэглэл, дугуйлан бусад зардлууд өсөж байгаа бөгөөд хуульд заасны дагуу өөрөө нэхэмжлэн тэтгэмж, өөрийн асрамжид хүүхдээ байлгаж хүсэлтэй байна. Иймд хүү Б.Д, Б.Д нарыг миний асрамжид тогтоож өгнө үү. гэв.
Хариуцагч Б.Б хариу тайлбартаа: Миний бие Б овогтой Б нь А.Г-аас ирүүлсэн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн нэхэмжлэлтэй танилцлаа. Гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёр хүүхдийн Д-г миний бие өөр дээрээ авч, Д-г ээж Г-н асрамжид үлдээх саналтай байна. Хоёр хүүхэд зуны амралтаар хөдөө байнга над дээр ирдэг. Би хүүхдүүддээ хэрэглээний зүйлийг байнга авч өгдөг. Бид хоёр 20** оноос хойш тусдаа амьдарсан. Г нь 20** онд өөр хүнтэй хамтран амьдрах болсон юм. Иймд гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг нэг нэгээр нь авах хүсэлтэй байна. Бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. гэв.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хоёр хүүхдийн тэтгэлэг төлөхөд өндөр байх болов уу гэж бодоод нэг хүүхдээ өөр дээрээ авъя гэж тайлбар гаргасан. Одоо бол хоёр хүүхдийг ээжийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
Нэхэмжлэгчээс ******* дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Мишээлт мана ӨЭМТ-ийн тодорхойлолт /хх-5/, Д аймгийн С сумын * дугаар багийн ажлын албаны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/570 дугаартай тодорхойлолт, Д аймгийн С сумын Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-9/, Б.Д төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-10/, Б.Д-н төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-11/, Д 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл /хх-12-13/, зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Б.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.А.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний бие нь 20** онд Б.Б-той танилцаж 20** оноос 20** онд хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 20** оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Д төрсөн. Бид ******** он хүртэл зан харилцааны тааламжгүй байдлын улмаас тусдаа амьдарсан. 20** оны 11 дүгээр сарын 20-нд уучилж хамтран амьдарсан. 20** оны 11 дүгээр сарын 08-нд хүү Б.Д төрж хамтран амьдрах болсон. Гэвч хүү Б.Д-д энэ үеэс хойш л гэр бүлийн хүчирхийлэлд арай олон өртөж зан харилцааны соёл үгүй болж байна. Мөн 20** оны 07 дугаар сарын 20-нд авч яваад 14 хоног байлгах хугацаанд хүү Б.Д-д эмээ, өвөө загнаж, элдэв муугаар хэлж, гар хүрсэн байсан. Иймд хоёр хүүхдийнхээ зан харилцааг цаашид эцэг болох Б.Б-р эвдүүлмээргүй байна. Өөрөө бие даах, сурч боловсрох ирээдүйг нь үгүй хийж байна. Хүү Б.Д энэ жил *-р анги, хүү Б.Д энэ жил *-р анги сурч байгаа бөгөөд хичээлийн хэрэглэл, дугуйлан бусад зардлууд өсөж байгаа бөгөөд хуульд заасны дагуу өөрөө нэхэмжлэн тэтгэмж, өөрийн асрамжид хүүхдээ байлгаж хүсэлтэй байна. Иймд хүү Б.Д, Б.Д нарыг миний асрамжид тогтоож өгнө үү. гэв.
3.Хариуцагчаас гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрч байгаа талаар шүүх хуралдаан дээр тайлбар гаргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч А.Г болон хариуцагч Б.Б нар 20** онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн, 20** оноос хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 20** оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Д, 20** оны 11 дүгээр сарын 8-нд хүү Б.Д нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
6.Нэхэмжлэгч А.Г болон Б.Б нар зан харилцаа, бие биеэ үл ойлголцох байдлаас болж таарч тохирохгүй, тусдаа амьдарч байгаа талаар тайлбар гаргаж байна.
7.Мөн гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон нь хэрэгт цугларсан Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 20** оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
8.Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаагаа тайлбарласан, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж нэхэмжлэгч А.Г болон хариуцагч Б.Б нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
9.Хүү Б.Д, Б.Д нарыг эх А.Г-ийн асрамжид үлдээхээр талууд харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцнэ.
10.Хариуцагч Б.Б нь хүү Б.Д, Б.Д нарт тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх ба талууд Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэтгэлгийг хэмжээг гаргуулах хүсэлтэй байгаа талаар тайлбар гаргасан.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.Д-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүү Б.Д-г 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Б.Б-р сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
11.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй, 26.4-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасан ба эцэг Б.Б нь хүү Б.Д, Б.Д нартай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг А.Г-д даалгах нь үндэслэлтэй гэж үзэв.
11.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт А Г, Б овогт Б Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 20** оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Д, 20** оны 11 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн Б.Д нарыг эх А.Г-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.Д-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүү Б.Д-г 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Б.Б**р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Б.Б нь хүү Б.Д, Б.Д нартай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг А.Г-д даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА