| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00038/И |
| Дугаар | 308/шш2025/00084 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 308/шш2025/00084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д аймаг С сум, * дүгээр баг Б төв *-р давхарт байрлах, Г б ХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогтой О эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх нэхэмжлэлийг 20**оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Л оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.О нь Д аймаг С сум *-р баг Найрамдал гудамж ***-р байрны ** тоотод оршин суух хаягтай, холбоо барих утас:******. Г б-наас ************ зээлийн гэрээгээр 20** оны 0* дүгээр сарын 25-ний өдөр 3,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Г б-ны зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.5 заалтыг зөрчиж холбоо тогтоох боломжгүй, хаяг байршилдаа байрладаггүй болно. Зээлдэгч 20** оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар ********* тоот зээл 3,291,*8*.4* төгрөгийн өртэй байна. Энэхүү зээлийн өрийг нэхэмжлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч холбоо тогтоох боломжгүй хаяг тодорхойгүй шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх болсон тул Б овогтой О эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь Г бнаас ******* зээлийн гэрээгээр 20** оны 0* дүгээр сарын 25-ний өдөр 3,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Г бны зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.5 заалтыг зөрчиж холбоо тогтоох боломжгүй, хаяг байршилдаа байрладаггүй болно. Зээлдэгч 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар *********** тоот зээл 3,291,*8*.4* төгрөгийн өртэй байна. Энэхүү зээлийн өрийг нэхэмжлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч холбоо тогтоох боломжгүй хаяг тодорхойгүй шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх болсон тул Б овогтой О эрэн сурвалжилж өгнө үү. гэв.
Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамж *0,200 төгрөг төлсөн баримт /хх-2-3/, Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20**оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 136/ШЗ20**/02031 дугаартай шүүгчийн захирамж, хүү тооцооллын хүснэгт /хх-9/, Монголын нотариатчидын 195 дугаартай мөнгөний тасалбар /хх-10/, 20** оны 0* дугаар сарын 25-ны өдрийн дижитал зээлийн гэрээний хуулбар /хх-11/, зээлийн гэрээний төлөлтийн хуваарь /хх-11/, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтийн хуулбар /хх-12/, 20** оны 0* дугаар сарын 23-ны өдрийн Улсын бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-13/, итгэмжлэл /хх-14/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-15-18/, Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 20** оны 12 дугаар сарын 18/646 дугаартай албан бичгийн хуулбар /хх-19/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-20/ зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г б ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.О-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Б.О нь Д аймаг С сум *-р баг Н гудамж ***-р байрны ** тоотод оршин суух хаягтай, холбоо барих утас:****. Г бнаас *********** зээлийн гэрээгээр 20** оны 0* дүгээр сарын 25-ний өдөр 3,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Г б-ны зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.5 заалтыг зөрчиж холбоо тогтоох боломжгүй, хаяг байршилдаа байрладаггүй болно. Зээлдэгч 20** оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар **************** тоот зээл 3,291,*8*.4* төгрөгийн өртэй байна. Энэхүү зээлийн өрийг нэхэмжлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч холбоо тогтоох боломжгүй хаяг тодорхойгүй шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх болсон тул Б овогтой О эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
Хүсэлт гаргагч Г б ХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О-г эрэн сурвалжлах тухай хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчийн тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.
Г б ХК болон Б.О нар нь 20** оны 0* дугаар сарын 25-ны өдрийн *************** дугаартай зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр Б.О нь 3,000,000 төгрөгийг зээлж авсан.
4.Хариуцагч Б.О нь зээлийн гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаж байна.
5.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Б.О нь Д аймаг С сум *-р баг Н гудамж ***-р байр *** тоотод оршин суух хаягтай, энэ хаягтаа бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 12 сарын 19-ний өдрийн ***/ШЗ20**/0**** дугаартай захирамжаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлуулах үндэслэлтэй гэж үзэв.
Б.О-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д аймгийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч овогт Б О /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох Б.О-г эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Д аймгийн Ц газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн * дугаар зүйлийн *.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА