| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/10363/И |
| Дугаар | 197/ШШ2025/01908 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/01908
2025 03 06 197/ШШ2025/01908
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх, 4-р гудамж, ******* тоотод оршин суух, Мя******* Ар******* /РД:*******/-д холбогдох,
340,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ар******* нь манай Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч Манай интернет үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2022 оны 03-р сарын 25-ны өдөр ******* тоот гэрээ байгуулж******* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт дата багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. Мөн төхөөрөмж хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 249,000 төгрөгний үнэтэй WiFi Router-н төлбөрийг сонгосон багцаа 12 сар тасралтгүй ашигласан тохиолдолд үнэгүй авах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд төлбөрийг төлөхөөр харилцан тохирч авсан. М.Ар******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн******* дугаарын үйлчилгээний 2022 оны 04, 05, 06-р сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 340,472 төгрөг төлөхийг сануулсан боловч төлөөгүй байна. Иймд М.Ар*******оос******* дугаарын үйлчилгээний төлбөр 66,572 төгрөг, WiFi Router-н үлдэгдэл төлбөр 240 000 төгрөг, төхөөрөмж хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 24,900 төгрөг нийт 275,599 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 10,866 төгрөг төлсөн болно. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ар******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч М.Ар******* нь нэхэмжлэлийн шаардлага 340,472 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч М.Ар*******од холбогдуулан, 340,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Ар******* нь 340,472 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч М.Ар*******оос 340,472 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 340,472 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 10,864 төгрөгийн тал хувь болох 5,432 төгрөгийг хариуцагч М.Ар*******оос, тал хувь болох 5,432 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,864 төгрөгөөс үлдэх 5,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ар*******од холбогдох, 340,472 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч М.Ар*******оос, улсын тэмдэгтийн хураамжид 5,432 төгрөг, улсын орлогоос 5,432 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,864 төгрөгөөс үлдэх 5,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР