| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/03007/И |
| Дугаар | 197/ШШ2025/01537 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/01537
Зохигчийн эвлэрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: тоотод байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /РД: *******/,
Хариуцагч: тоотод оршин суух хаягтай, *******гийн ******* /РД: *******/-д холбогдох,
4.829.629,03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-68607 дугаар гэрээтэй зээл 58 хоног, 93001-68607 дугаартай зээл 297 хоног тус тус хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Иймд зээлийн төлбөрийг хариуцагч Б.*******гаас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие *******гийн ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.829.629,03 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 6 сарын хугацаанд хэсэгчлэн бүрэн төлж барагдуулна. Ингэхдээ сар болгоны 05, 20-ны өдрүүдэд төлөхөө илэрхийлж байна.. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 4.829.629,03 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.829.629,03 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 6 сарын хугацаанд хэсэгчлэн бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.829.629,03 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.224,06 төгрөгөөс 46.112,03 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 46.112,03 төгрөг, хариуцагчаас 46.112,03 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ